HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM - Манлайлал
- 2022 / 08 / 18
ШИЛДЭГ УДИРДАГЧДЫН дадал


Зоримог бөгөөд шийдэмгий зан нь өөрөө өөрийгөө ба амьдралаа зориулсан ажил хэргээ мэргэшсэн мэдлэг, чадвараас эхтэй.  Хүчирхэг, нөлөөлөгч шилдэг удирдагч болохын тулд дараах ур чадваруудыг төвлөрч анхаараад үзээрэй.

 

 


1.    Зоримог бөгөөд шийдэмгий зан нь өөрөө өөрийгөө ба амьдралаа зориулсан ажил хэргээ мэргэшсэн мэдлэг, чадвараас эхтэй.  Хулчгар, итгэдэггvй удирдагчийн удирдлагад ажиллах нэг ч ажилтан олдохгүй байх. Ухаалаг ажилтан тийм удирдагчийг удаан тэсвэрлэхгvй.

2.    Өөрийгөө хянах. Өөрийгөө хянадаггvй хvн бусдыг ч хянаж чадахгvй. Өөрийгөө хянах нь ухааныхаа хэрээр удирдагчийг дууриахыг эрмэлздэг гvйцэтгэгчдийн хувьд сайхан жишээ болдог.

3.    Шударга ёсыг соргог мэдрэх. Удирдагч хvн “шударга ёс”-г мэдрэх ийм мэдрэмж муутай бол өөрийн удирдлага дахь ажилтнуудаасаа хvндэтгэл хvлээхгvй бөгөөд захирах ёс суртахууны эрхээ алддаг.

4.    Шийдвэр тодорхой, бодит байх. Шийдвэр гарахдаа гуйвж дайвдаг хvн өөртөө итгэдэггvйг харуулдаг, улмаар амжилттай удирдаж чаддаггvй.

5.    Төлөвлөгөө тодорхой байх. Амжилттай ажиллаж буй удирдагч ажлаа төлөвлөж, төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаг. Тодорхой бөгөөд практик дээр биелэх төлөвлөгөөгvй ажилладаг удирдагч дарвуул, жолоогvй далбаат онгоц шиг урсгал даган хөвдөг. Эрт орой алин боловч нэгэн цагт хад мөргөдөг.

6.     "Илvv цаг" ажиллаж дадах. Удирдагч өөртөө сайн дураараа оногдуулсан vvрэг бол захирагдагсдаасаа шаарддагаас илvv их ажиллахад бэлэн байх явдал мөн.

7.    Бие хvний нvдэнд дулаахан харагдах байдал. Хааш яаш, салан задгай байвал та хэзээ ч амжилтад хvрэхгvй. Удирдагч байх нь өөрийгөө хvндэтгэхийг шаарддаг. Өөрийгөө болон нэр төрөө боддоггvй удирдагчийг гvйцэтгэх ажилтнууд хvндэтгэхээ больдог.

8.    Өрөвдөх ба ойлгох. Сайн удирдагч ажилтнуудынхаа төлөө сэтгэл зовж, тэдэнтэй хэзээ ямагт зөвшилд хvрч чаддаг, тvvнээс гадна тэдэнд тулгарсан асуудлыг ойлгодог байх ёстой.

9.    Ажил төрлөө ба нөхцөл байдлыг сайтар мэдэх. Удирдагч хvн ажил хэргээ таван хуруу шигээ мэдэж байдаг.

10.  Хариуцлагыг хүлээхэд бэлэн байх. Амжилттай ажиллаж буй удирдагч хvн ажилтнуудынхаа гаргасан алдаа, эндлийн хариуцлагыг өөртөө хvлээхэд бэлэн байх ёстой. Хариуцлагыг бусдад тохох, булзахыг оролдогч хvн гол төлөв өндөр албан тушаалд удаан тогтож чаддаггvй.

11.  Хамтран ажиллах. Удирдагч хvн хамтын чармайлтын зарчмыг ойлгож хэрэглэх, захирагдагсдад хамтран ажиллах чадвартай болгон хvмvvжvvлэх ёстой. Удирдан жолоодохын тул эрч хvч хэрэгтэй, тvvнийг хамтын ажиллагаа өгдөг.

ШИЛДЭГ УДИРДАГЧДЫН ДАДАЛ
Хүний Нөөцийн Удирдлагын ахисан шатны сургалт | 90001075
Хүний Нөөцийн Удирдлагын ахисан шатны сургалт | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 25
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Тэгвэл танд шилдэг ажилтан болох 5 нууцыг задлая
Үр бүтээлтэй СЕО нарын амжилтын нууц нь дараах 8 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм.
- 2023 / 09 / 24
Английн яруу найрагч, жүжгийн зохиолч Бэн Жонсон хэлэхдээ “Зүгээр нэг ярих болон сайн ярих нь хоорондоо өөр. Тэнэг хүн яриад л байж болно, харин мэргэн хүн бол хэлж байдаг“ гэжээ.
- 2023 / 09 / 11
-2022 / 08 / 22
Энэхүү мэдээллээрэй бид Diamond collar буюу манлайлагч нь хүний эзэмшвэл зохих таван чанарыг та бүхэндээ танилцуулах болно.
-2022 / 08 / 02
"Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш " гэж үгийг үндэс болгон удирдагч хүнд огт байж болохгүй, анхаарч засаж заларуулах ёстой 10 муу зуршилыг танилцуулж байна.
-2022 / 07 / 02
Сайн удирдагч хүмүүс ихэнхдээ сайн менежерийн чадварыг эзэмшсэн байдаг бол харин менежер болгон сайн удирдагч байж чаддаггүй байна.Тэгэхээр үнэхээр сайн удирдагчидыг менежерүүдээс ялгаж чадвал таны бизнес хөгжиж чадна.
HR Фото