HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
HRM - Манлайлал
- 2022 / 08 / 22
хүчирхэг удирдагч байхын тулд


Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр цэнхэр захтан, цагаан захтан бүр алтан, алмаз захтан гэж ангилсан байна. Энэ удаад Ð±Ð¸Ð´ Diamond collar буюу манлайлагч хүний эзэмшвэл зохих таван чанарыг та бүхэндээ танилцуулах болно.



  • Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажлыг гардан хийдэг хүмүүс
  • White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг
  • Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт Ñ€Ò¯Ò¯ хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
  • Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
  • Pink collar.  Ð—арим тохиолдолд Pink collar ажилчид гэж ангилалд багтаагдсан байх нь бий.

 

Diamond collar буюу хүчирхэг манлайлагч хүчирхэг манайлалагч болохын тулд ямар Ñ‚аван чанарыг өөртөө бий болгох вэ?.

1. Сэтгэлийн тэнхээ:

Энэ таван чанарыг Солонгосийн цөмийн физикч /nuclear physicist/ үндэслэсэн бөгөөд Ази хүний сэтгэлгээ бие бялдарт цогц тохирох ажээ. Түүх: Уг эрдэмтэн нь Солонгос болон АНУ дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн байсан бөгөөд тэрээр Азийн орнуудад тэр дундаа Япон, Солонгост том том эрдэмтэн сэхээтэн нар нь амиа хорлох тохиолдол их байдаг учир шалтгааныг олохоор дотроо бодоод явдаг байж. Нэгэн удаа хүүгээсээ ямар хүн болох тухай нь асуухад "... Тань шиг хүн болохгүй ..." гэж хүү нь хариулсан гэдэг. Ингээд энэ нь түүнийг их гүн цохилтонд оруулсан бөгөөд улмаар хүн сэтгэлийн тэнхээ гэгч зүйлийг бас хөгжүүлсэн байх шаардлатай юм гэсэн дүгнэлтэнд хүрж энэхүү таван чанарыг боловсруулсан байна.

 

2. Бие бялдар:

За тэгээд манай залуучууд би ч ялгаагүй боловсроно сурна л гээд байдаг бие хаагаа анхаарахгүй өнгөрөөд байдаг юм шиг. Ихийг агуулсан авдар хэврэгхэн модоор хийгдсэн бол ямар байх билээ бодох л хэрэгтэй. Нэгэн гэгээн нартай өдөр ханиад хүрээд чад гэвэл яана. Биеийн тамираар хичээллэцгээе. Ядаад өглөө 3-н удаа суниая. :)

 

3. Оюуны чадвар:

Энэ ойлгомжтой хүн болгон мэддэг зүйл учираас бичилгүй орхиё.

Ер нь хотын төврүү хүний оюуны чадвар өндөр байх хандлагатай байдаг бол яг эсрэгээрээ хотын төврүү хүний бие бялдарын хөгжил буурсан дүнтэй байдаг юм байна.

 4. Өөрийгөө удирдах:

Даргынхаа хэлсэн болгонд гүйгээд л "за", "тэгэе" гэх мэт үг хэлж "үгүй", "тийм биш", "би ингэмээр байна" гэсэн үгнүүдийг хэлж чадахгүй ажилчид их байдаг юм шиг. Дээд сургуулийн боловсрол нь ч тийм. Тэр дундаа манай яриад байдаггүй хийдэг мэргэжлийнхэн бүр илүү. Иймд хүн өөрийгөө бүрэн мэдэрч, хийж чадах зүйлдээ зоригтойгооор өөрийн шийдвэрийг гаргаж, чадахгүй зүйлээ эрс чадахгүй гэдгээ илэрхийлэх эсвэл бусдаас тусламж гуйж сурахад илүүдэхгүй.

 

5. Бусадтай харилцах:

"Чи ямар ногоо тарина тэр ногоогоо л хурааж авна. Чи хүнтэй ямар харилцаа үүсгэнэ хүн буцаагаад тийм л хариуг өгнө". Ингээд хэлчихээр зарим хүмүүс тэр хүн яаж харицана би хариуд нь тийм л харицана гэдэг. Энэ бол буруу шүү дээ. Та эхлээд ямар нэг эерэг хандлага үүсгэхэд танд ямар ч төвөг болохгүй байх гэж бодож байна.

Нэг хүний харилцаа хүрээлэн байгаа орчиндоо хэрхэн нөлөөлдгийг усны дусал усанд унахтай адилаар ойлгож болно.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 25
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Тэгвэл танд шилдэг ажилтан болох 5 нууцыг задлая
Үр бүтээлтэй СЕО нарын амжилтын нууц нь дараах 8 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм.
- 2023 / 09 / 24
Английн яруу найрагч, жүжгийн зохиолч Бэн Жонсон хэлэхдээ “Зүгээр нэг ярих болон сайн ярих нь хоорондоо өөр. Тэнэг хүн яриад л байж болно, харин мэргэн хүн бол хэлж байдаг“ гэжээ.
- 2023 / 09 / 11
-2022 / 08 / 18
Зоримог бөгөөд шийдэмгий зан нь өөрөө өөрийгөө ба амьдралаа зориулсан ажил хэргээ мэргэшсэн мэдлэг, чадвараас эхтэй. Хүчирхэг, нөлөөлөгч шилдэг удирдагч болохын тулд дараах ур чадваруудыг төвлөрч анхаараад үзээрэй.
-2022 / 08 / 02
"Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш " гэж үгийг үндэс болгон удирдагч хүнд огт байж болохгүй, анхаарч засаж заларуулах ёстой 10 муу зуршилыг танилцуулж байна.
-2022 / 07 / 02
Сайн удирдагч хүмүүс ихэнхдээ сайн менежерийн чадварыг эзэмшсэн байдаг бол харин менежер болгон сайн удирдагч байж чаддаггүй байна.Тэгэхээр үнэхээр сайн удирдагчидыг менежерүүдээс ялгаж чадвал таны бизнес хөгжиж чадна.
HR Фото