ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ГАДААД ТӨРХҮйлчилгээний ажилтны хувцаст болон гадаад төрхийн жишиг шаардлагын жишээг танилцуулж байна.Хувцаслалт:
- Компанийн эрэгтэй, эмэгтэй үйлчилгээний ажилтан зөвхөн олгогдсон дүрэм хувцас, малгайг өмсөнө.
- Хувцас, малгай нь цэвэр үзэмжтэй, толбо, үрчлээсгүй байхаас гадна товч тасарсан, оёдол ханзарсан эсэхэд анхаарах. Гутал цэвэр үзэмжтэй байна. Ажлын цагаар бусад хувцсыг өмсөхийг хориглоно.
Үс засалт:
- Компанийн ажилтнууд үсийг цэвэр, үзэмжтэй засч янзалсан байна.
- Эрэгтэй ажилтнууд богино халимагтай, нямбай засалттай байж сахалаа тогтмол хусна.
- Гоёлын болон хар, өнгийн шил зүүхгүй байна.
- Эмэгтэй ажилтнууд нүүрээ өөртөө зохисон байдлаар засалт хийж байгалийн өнгөөр будан, будалтаа сэргээж, өнгө үзэмжтэй, сэргэг байна.
- Хумсыг зохистой хэмжээнд ургуулан засч янзлан, хэт хурц биш, завсрын өнгийн болон өнгөгүй будгаар будна.
- Хурц үнэртэй, үдшийн зориулалттай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байна.
- Ил гарах шивээс тэмдэггүй байна.
- Амны үнэрт онцгой анхаарна г.м
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |