HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.24%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.43%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.01%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.33%
Байгууллагын соёл
- 2022 / 11 / 06
Үйлчилгээний ажилтны гадаад төрх

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ГАДААД ТӨРХ
Үйлчилгээний ажилтны хувцаст болон гадаад төрхийн жишиг шаардлагын жишээг танилцуулж байна.

Хувцаслалт:

  • Компанийн эрэгтэй, эмэгтэй үйлчилгээний ажилтан зөвхөн олгогдсон дүрэм хувцас, малгайг өмсөнө. 
  • Хувцас, малгай нь цэвэр үзэмжтэй, толбо, үрчлээсгүй байхаас гадна товч тасарсан, оёдол ханзарсан эсэхэд анхаарах. Гутал цэвэр үзэмжтэй байна.  Ажлын цагаар бусад хувцсыг өмсөхийг хориглоно.
Үс засалт:

  • Компанийн ажилтнууд  үсийг цэвэр, үзэмжтэй засч янзалсан байна. 
  • Эрэгтэй ажилтнууд богино халимагтай, нямбай засалттай байж сахалаа тогтмол хусна.
  • Гоёлын болон хар, өнгийн шил зүүхгүй байна.
  • Эмэгтэй ажилтнууд нүүрээ өөртөө зохисон байдлаар засалт хийж байгалийн өнгөөр будан, будалтаа сэргээж, өнгө үзэмжтэй, сэргэг байна.
  • Хумсыг зохистой хэмжээнд ургуулан засч янзлан, хэт хурц биш, завсрын өнгийн болон өнгөгүй будгаар будна.
  • Хурц үнэртэй, үдшийн зориулалттай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байна.
  • Ил гарах шивээс тэмдэггүй байна.
  • Амны үнэрт онцгой анхаарна г.м 



Үйлчилгээний ажилтны гадаад төрх
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2025 / 02 / 12
Үеийн онолыг хний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхдээ дараах анхаарах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Эдгээрийг анхаарч ажилласнаар үеийн ялгааг ойлгож, зөв зохицуулалт хийж, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Үеийн онолыг хүний нөөцийн удирдлагад үр дүнтэй ашиглах нь: Байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, сургалт хөгжүүлэлт, шагнал урамшуулал, манлайлал, харилцааны арга зүйдээ үе хоорондын ялгааг онцгойлон авч үзвэл бодит үр дүн илүү өндөр байх болно.
- 2025 / 02 / 12
Generation буюу үеийнхэн, үе хоорондын ялгааг анх судалж, онолын үндэслэлийг тавьсан гол судлаачид нь дараах хүмүүс юм.Эдгээр онол, судалгаанууд нь нийгмийн өөрчлөлт, соёлын нөлөө, түүхэн үйл явдлууд нь үеийнхний үнэт зүйлс, үзэл бодол, зан төлөвт хэрхэн нөлөөлдөгийг тодотгон тайлбарласан байдаг.
- 2025 / 02 / 12
-2024 / 05 / 07
Хүмүүс бие биетэйгээ элэгсэг дотно, найрсаг харилцахад тус болох хэд хэдэн хүчин зүйл бий. Хүнтэй нөхөрсөг байх урлагаас суралцъя
-2024 / 04 / 27
Сонирхлын бүлэг буюу фракц үүсэх сонирхлын бүлэгт нэгдэн орох нь олон шалтгаантай. Судлаачид хувь хүмүүс дараах гурван зүйлийн ашиг тус байдгаас сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж үзсэн байна.
-2024 / 04 / 08
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
HR Фото