HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.24%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.43%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.01%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.33%
Байгууллагын соёл
- 2022 / 11 / 06
Харилцагч, үйлчилүүлэгчтэй МЭНДЛЭХ, ҮДЭХ соёл


Харилцагч, үйлчилүүлэгчтэй мэндлэх, үдэх соёлын жишиг шаардлагын  жишээг танилцуулж байна.

Үйлчилгээний ажилтнууд  хоорондоо болон харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй эелдгээр инээмсэглэн мэндчилнэ.


  • Хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй заавал урьтан нүд рүү нь эгцлэн харж  бага зэрэг бөхийж инээмсэглэн “Сайн байна уу?”гэж мэндчилнэ.
  • Дүрмийн дагуу мэндлэн, үйлчилсний дараа дүрмийн дагуу үдэлт хийх, инээмсэглэн үдэх зарчмыг баримтална. Хэрэглэгч, үйлчлүүлэгчийг үдэхдээ борлуулалт, үйлчилгээ хийсэн эсэхээс үл шалтгаалан заавал талархана. Хэрэглэгч, үйлчлүүлэгчийг үдэхдээ:

- “Манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа”
- “Аян замдаа сайн яваарай”
- “Бидэнд хандсанд талархаж байна”
- “Хамтран ажиллах болсондоо баяртай байна”
- “Манай байгууллагын талаар сайхан сэтгэгдэлтэй байдагт тань талархаж байна
- “Хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай байна”
- “Үнэтэй санал зөвлөгөө өгсөнд тань баярлалаа”  зэрэг талархлын болон урмын үг хэлж заншина.

  • Доод албан тушаалтан эхэлж удирдах албан тушаалтантай, гаднаас орж ирж байгаа ажилтан нь тэнд байсан хүмүүстэй эхэлж мэндэлнэ.  


Танд энэ чиглэлээр сургалт зөвлөх үйлчилгээ шаардлагатай байгаа бол: 
90001075 80001075 70001075 | info@mhri.mn хандана уу? Баярлалаа.
Харилцагч, үйлчилүүлэгчтэй мэндлэх, үдэх соёл
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2025 / 02 / 12
Үеийн онолыг хний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхдээ дараах анхаарах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Эдгээрийг анхаарч ажилласнаар үеийн ялгааг ойлгож, зөв зохицуулалт хийж, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Үеийн онолыг хүний нөөцийн удирдлагад үр дүнтэй ашиглах нь: Байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, сургалт хөгжүүлэлт, шагнал урамшуулал, манлайлал, харилцааны арга зүйдээ үе хоорондын ялгааг онцгойлон авч үзвэл бодит үр дүн илүү өндөр байх болно.
- 2025 / 02 / 12
Generation буюу үеийнхэн, үе хоорондын ялгааг анх судалж, онолын үндэслэлийг тавьсан гол судлаачид нь дараах хүмүүс юм.Эдгээр онол, судалгаанууд нь нийгмийн өөрчлөлт, соёлын нөлөө, түүхэн үйл явдлууд нь үеийнхний үнэт зүйлс, үзэл бодол, зан төлөвт хэрхэн нөлөөлдөгийг тодотгон тайлбарласан байдаг.
- 2025 / 02 / 12
-2024 / 05 / 07
Хүмүүс бие биетэйгээ элэгсэг дотно, найрсаг харилцахад тус болох хэд хэдэн хүчин зүйл бий. Хүнтэй нөхөрсөг байх урлагаас суралцъя
-2024 / 04 / 27
Сонирхлын бүлэг буюу фракц үүсэх сонирхлын бүлэгт нэгдэн орох нь олон шалтгаантай. Судлаачид хувь хүмүүс дараах гурван зүйлийн ашиг тус байдгаас сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж үзсэн байна.
-2024 / 04 / 08
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
HR Фото