Үйлчилгээний ажилтнууд “Хэрэглэгч бүр бидний хувьд эрхэм” гэсэн зарчмаар бүх үйлчлүүлэгчид, хэрэглэгчдэд найрсгаар байнгын анхаарал тавьж, тэвчээртэй, хүлээцтэй харьцана.
- Хэрэглэгчдээс юу хэрэгтэйг нь асууж хүндэтгэсэн, санал хүсэлтийг нь ойлгохыг эрмэлзсэн, туслахыг хичээсэн, таатай сэтгэгдэл төрүүлэхүйц байна.
- Үйлчлүүлэгчид болон хэрэглэгчид манай байгууллагын үйлчилгээнд сэтгэл ханамжтай байх ёстойг ямагт санаж, гомдол, бухимдал, уур тээсэн, сэтгэл дундуур нэг ч хүн явах ёсгүй гэдгийг мөрдлөг болгон ажиллана.
- Хэрэглэгчдийн хэлсэн бүхнийг сонсож, яриаг таслахгүй байна. Ярианы явцад өөр зүйл рүү анхаарахгүй байх бөгөөд саналыг нь хүлээж авч байгаагаа дохио болон үг хэлээр мэдэгдэж энгийн асуулт тавина.
- Хэрэглэгчийн дотны нөхөр мэт байж үйлчилгээ хийлгэхэд нь зөвлөж тусална. Тэднийг үйлчилгээ хийлгэх хооронд санаа тавьж, юу хэрэгтэйг үе үе асууж, анхаарал тавин харилцагч бүрт дахин ирж үйлчлүүлэх сэтгэл үлдээхийг эрхэмлэнэ.
- Үйлчлүүлэгч, хэрэглэгч нартай зөвхөн ажил хэрэгч болон эерэг, энгийн харцаар харж ярилцана.
Танд энэ чиглэлээр сургалт зөвлөх үйлчилгээ шаардлагатай байгаа бол:90001075 80001075 70001075 | info@mhri.mn хандана уу? Баярлалаа.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |