HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Байгууллагын соёл
- 2022 / 11 / 06
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ШААРДЛАГА
Үйлчилгээний ажилтны мэргэжлийн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
1. Дадлага,туршлагатай байж түргэн шуурхай үйлчилдэг байна.
2. Сонсох чадвартай байна. Ингэснээр үйлчлүүлэгчдийн янз бүрийн хэрэгцээ, зан төрхийг таниж тэр бүхэнд тохирсон байдлаар харьцан өөртөө татах боломжтой болно.
3. Ажил, үйлчилгээний талаар өргөн мэдлэгтэй байж бусдад итгэл үнэмшил төрүүлдэг байна. Хэрэглэгчдийн тавих
асуултанд хариулах бэлэн хариулттай байна.
4. Хэрэглэгчдийн араншинд тохируулж зохицох, харилцах  чадвартай байна.
5. Байнгын үйлчлүүлэгчдийн нэрийг мэдэж байна.
6. Харилцаан дээр үл ойлголцон  хэрэглэгч, үйлчлүүлэгчийг уурлуулах, гомдоох, эвгүй байдалд  оруулах аливаа зүйл тохиолдвол “Хэцүү хэрэглэгчтэй харилцах дүрмийн”дагуу яаралтай, оновчтой арга хэмжээ авах. 
Тухайлбал: Бурууг өөрөөсөө, байгууллагаасаа эрэх
- Түрүүлж уучлал гуйж буруугаа хүлээх
- Аль болох хурдан тайвшруулж, ойлголцох
- Санал гомдол, хүсэлтийг сонсож хүлээн авах
- Алдааг засч залруулахаа амлах
- Тайвшруулж чадахгүй тохиолдолд ахлах албан тушаалтнаас тусламж эрэх
- Санал гомдлыг бичгээр авах, хариу өгөх хугацааг хэлэх
- Санал хүсэлтийн дэвтэртээ бичүүлэх
- “Болохгүй, боломжгүй, мэдэхгүй, байхгүй, чадахгүй, хамаагүй” гэх мэт сөрөг утгатай үг санааг хэлэхээс өмнө өөр хувилбар, бараа, үйлчилгээ санал болгох
- Эерэг хариу өгөх боломжгүй тохиолдолд эхлээд  уучлал эрээд зөв сонгосон үг хэллэгээр, эелдэг хэлбэрээр, байгууллагын зүгээс боломжгүй зүйлүүдийг ойлгуулах
7. Гомдол гаргасан үйлчлүүлэгч, хэрэглэгчийн холбоо барих хаяг болон гомдлын утгыг тэмдэглэн авч удирдлагынтүвшинд шийдвэрлүүлнэ гэдгийг уг хэрэглэгчид хэлж ойлгуулан, хариуг нь заавал өгч хэвшинэ. Санал гомдлыг дэвтэр эсвэл хайрцагт санал, гомдолыг үлдээхийг хэлнэ. 

Танд энэ чиглэлээр сургалт зөвлөх үйлчилгээ шаардлагатай байгаа бол: 
90001075 80001075 70001075 | info@mhri.mn хандана уу? Баярлалаа.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ШААРДЛАГА
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 07
Хүмүүс бие биетэйгээ элэгсэг дотно, найрсаг харилцахад тус болох хэд хэдэн хүчин зүйл бий. Хүнтэй нөхөрсөг байх урлагаас суралцъя
Сонирхлын бүлэг буюу фракц үүсэх сонирхлын бүлэгт нэгдэн орох нь олон шалтгаантай. Судлаачид хувь хүмүүс дараах гурван зүйлийн ашиг тус байдгаас сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж үзсэн байна.
- 2024 / 04 / 27
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
- 2024 / 04 / 08
-2023 / 10 / 01
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
-2023 / 07 / 26
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
HR Фото