HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Байгууллагын соёл
- 2022 / 11 / 06
ХАРИЛЦАГЧТАЙ УТСААР ярих СОЁЛ

Харилцагчтай утсаар ярих соёлын жишиг шаардлагын жишээг танилцуулж байна.

Ажлын байранд ажил үүргээ явуулж буй ажилтан утсаар ярихдаа эелдэг, найрсаг боловч оновчтой, товч тодорхой, ажил хэрэгч уур амьсгалтай, албаны хүрээнээс халилгүй ярилцана. 



Энэ  процесс нь утсаа зөв авахаас эхлэнэ. Утсаа аваад мэндэлсэн тохиолдолд байгууллага болон албан тушаал, нэрээ танилцуулаад хаанаас, хэн, ямар хэргээр ярьж буйг тодруулна. Ажилтан хэрэв гадагш залгаж байгаа бол утас авсан хүнд өөрийн нэр, албан тушаалыг танилцуулна.


Утасны дуудлагыг олон удаа дуудуулалгүйгээр харилцуурыг авч “Сайн байна уу ? “ ... байна” гэх жишгээр өөрийн байгууллагын нэрийг хэлж хариулна.

      • Албан харилцаанд утсаар ярих үед эргэлзээтэй зүйлийг ахин асуух, давтан хэлэх маягаар тодруулан, гол зүйлийг тэмдэглэж авна.   
      • Ажил, үйлчилгээ явуулж байдаа байгууллагын албан дугаараас болон өөрийн утсаар ярих, мессеж бичихыг хориглоно.
      • Албаны утсаар хувийн яриа ярихгүй байх. 
Гаднаас ирсэн дуудлагын үед:

      • Хоёроос 2-3 дахь дуудалтын дараа харилцуураа ав.
      • “Байна уу ?”, “Сонсож байна”, “Танд юугаар туслахсан бол” гэх  мэт үг хэлээд байгууллага, өөрийн нэрээ танилцуулна.
      • Харилцуурыг авчихаад өөр хүнтэй бүү ярь.
      • Өмнө, өөрөө бий болгосон сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөө утсаар ярих үедээ бүү гарга.
      • Асуултанд бүрэн, тодорхой хариу өгч аль болох эелдгээр хандахыг хичээ.
      • Ярьж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүл.
      • Яриаг байцаалт болгож болохгүй.
      • Хэрэв та завгүй байгаа бол уучлалт гуйж , дараа хэдийд ярихаа хэлж утсаа салга.
      • Утсаар ярих үед дараах үг хэллэгээс зайлсхийж бай. Үүнд: “Би мэдэхгүй байна” “бид үүнийг хийж чадахгүй” г.м 
        • “Та ……………ёстой” гэдэг бас л буруу томьёолсон алдаатай хэллэг.
        • “Үгүй” гэвэл тантай цаашид ярих сэтгэгдэл бүрэн унтарна.
        • “Яагаад” гэдэг үг үл итгэх сэтгэгдэл төрүүлнэ.
      • Эелдэг зантай хүнтэй ярихад таатай сайхан байдаг.
      • Тань руу залгасан, анх ярьсан хүнийхээ яриаг дуусгах ёстой.
      • Харилцан талархлаа илэрхийлж сайн сайхныг хүсээрэй.

Гадагш дуудлага хийх үедээ хэрхэх вэ?

    • Ярих зорилгоо тодорхой болго.
    • Яг цагт нь утасдаж байгаа эсэхээ сайтар бод.
    • Ярих утасны дугаар, холбогдох тоо баримт, лавлах болон тэмдэглэл хийхэд урьдчилан бэлд.
    • Ярих төлөвлөгөө, тавих саналаа урьдчилан бэлтгэсэний дараа харилцуурын ав.
    • Утасны дугаарыг яаралгүй, алдаагүй цуглуулах хэрэгтэй.
    • Мэнд мэдсэний дараа бэлтгэсэний дагуу товч оршил болох зүйлээ ярь.
    • Ярилцагчийн сэтгэл санааны байдлыг тандах. Таны саналыг хүлээж авах эсэх нь эхний өгүүлбэр болон ярианы өнгөөр танигдана.
    • Ярих үед юм уух, өөр зүйл оролдохыг азна.
    • Нийцтэй ярих, бололцоотой бол яриагаа товч тодорхой, тод, чанга, итгэл үнэмшилтэй, эмх цэгцтэй ярь.
    • Ярих хүсэлгүй, цаг нь тохиромгүй бол өөр сэдвээр ярьж, талархлаа илэрхийлж харилцуураа тавь.
    • Уурлах , цухалдах, бачимдах байдлыг огт гаргалгүй энгийн тайван, болж өгвөл      инээмсэглэж ярь, өөдрөг сэтгэлээр хандаж ярь.
    • Чухал тоо баримт, санаагаа тэмдэглэж авч үлд.
    • Ярих зүйл ойлгомжтой, хэлэлцэж тохиролцох зүйл товч тодорхой байх ёстой.
    • Өөрийгөө шүүмжлэх юмуу, асуудлын мөн чанарыг тайлбарлах гэж цагаа бүү үр.
    • Яриандаа “Та хэтэрхий алдаж байна, та үүнийг мэддэг ч болоосой, за тэгвэл сонс, танд хангалттай тайлбарласан биз дээ, та мэдээлэл авдаггүй юмуу?” гэх мэт үг хэллэг хэрэглэх нь бүдүүлэг үйлдэл нь тодорхой билээ.
    • Богино ярих ёстой. Энэ нь та бусдыг болоод өөрийн цагийг хэмнэж, бусдыг  хүндэлж буйн хэрэг юм.


Танд энэ чиглэлээр сургалт зөвлөх үйлчилгээ шаардлагатай байгаа бол: 
90001075 80001075 70001075 | info@mhri.mn хандана уу? Баярлалаа.

Харилцагчтай утсаар ярих соёл
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 07
Хүмүүс бие биетэйгээ элэгсэг дотно, найрсаг харилцахад тус болох хэд хэдэн хүчин зүйл бий. Хүнтэй нөхөрсөг байх урлагаас суралцъя
Сонирхлын бүлэг буюу фракц үүсэх сонирхлын бүлэгт нэгдэн орох нь олон шалтгаантай. Судлаачид хувь хүмүүс дараах гурван зүйлийн ашиг тус байдгаас сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж үзсэн байна.
- 2024 / 04 / 27
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
- 2024 / 04 / 08
-2023 / 10 / 01
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
-2023 / 07 / 26
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
HR Фото