HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.92%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.23%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.08%
Байгууллагын соёл
- 2023 / 07 / 23
АЖИЛ ТАСЛАЛТЫН ТАЛААРХИ БОДЛОГО #01
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.


Ажил эрхлэлтийн бүртгэлийн нэг хэсэг ажил ирцийн бүртгэл байх болно.

Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой.  Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.  


Ажил таслах буюу хоцрох нь таны ажил эрхлэлтийн бүртгэлийн нэг хэсэг болно.

Цаг барих шаардлага. Ажилтнууд ажлын байрандаа цагтаа ирсэн байх ёстой. Ажлаас хоцрох гэдэг нь эхлэх хуваарьтай цагаасаа дор хаяж [тоо оруулах] минут хожимдож ажлын байрандаа ирэхийг хэлнэ. Та мөн ажлаасаа хоцорч болохоо мэдэж байвал зохих хүнд мэдэгдэх ёстой. Ажлаас хоцрох нь ажилтнуудын багийн ажиллагаанд саад учруулдаг тул ажилдаа цагтаа ирэх нь бид бүгдийн ажлыг хөнгөвчилнө. Ажлаас хоцрох буюу тарах цагаас өмнө ажлын байрыг орхих явдлыг сахилгын арга хэмжээ авах шалтгаан гэж үзнэ.

Ажил таслалтыг тоолох. Ажил таслалтыг тоолох дүрэм байна:
Дор хаяж хагас ажлын өдөр хуваарьгүйгээр ажил тасалбал нэг тохиолдол гэж тоолно.
Нэг буюу түүнээс олон ажлын өдөр дараалан тасалбал нэг тохиолдол гэж тоолно.  Жишээлбэл,хэрэв та хоёр өдөр дараалан ажилдаа ирээгүй бол нэг тохиолдол гэж тоолно.

Хэрэв ажилтан (өвчний улмаас) ажил тасалсны дараа эргэж ирээд нэгээс илүү өдөр ажилласны дараа дахин уг өвчний улмаас явбал, уг таслалтыг нэг тохиолдол гэж тоолно. 

Давтан тасалбал амаар сануулах, бичгээр сануулах, түр огцруулах буюу ажлаас халахад хүрнэ. 

Журам. Та ажилдаа ирж чадахгүй тохиолдолд, урьдчилан утасдаж, зохих хүнд мэдэгд, гэхдээ бусдыг ажлаа зохицуулах боломжтой болгохын тулд ажил эхэлдэг тогтмол цагаас өмнө утасдах.

Амралтын өдрүүдийг яаралтай тохиолдлоос бусад үед дор хаяж 24 цагийн өмнө төлөвлөсөн байх ёстой.
Ажилтнууд ажил эхлэхээс өмнө зохих хүнд мэдэгдсэн үед өвчний улмаас хүндэтгэх шалтгаантай ажил тасалсан гэж болно.  Урьдаас төлөвлөсөн эмч/мэргэжилтэнтэй уулзах тов (хуульч, түшмэл, зөвлөх г.м.) буюу бусад үнэмшилтэй шалтгаантай үед даргаасаа урьдчилан зөвшөөрөл авсан бол хүндэтгэн үзэх шалтгаантай ажил таслалт гэж үзэж болно.

Зохих хүнд мэдэгдэлгүйгээр, хуваарьтай гурав буюу түүнээс олон ажлын өдөр дараалан тасалбал сайн дураар ажлаас халагдаж байна гэж үзэх бөгөөд цалингийн сангаас хасагдана.

Зөвшөөрөлтэй ажил таслалтын баримтжуулалт.  Бид өвчний чөлөө буюу шүүхийн үүрэг зэрэг ажил таслалтын зөвшөөрөгдөх шалтгааныг баримтжуулахыг шаардах буюу шаардлагатай бол баримт бичгийг шалгаж болно.

Таагүй цаг агаар. Уг үйлдвэр таагүй цаг агаартай үед ч тасралтгүй ажиллах ёстой.  Тиймээс ийм онцгой нөхцөлд ажилтнуудын ажил дээрээ байх нь асар их ач холбогдолтой юм. Та ажилдаа ирэхийн тулд байдгаараа хичээх ёстой.  Хэрэв цаг агаарын онцгой нөхцөлд хуваарьтай байсан ажилдаа ирээгүй бол таныг тасалсанд тооцно.

АЖИЛ ТАСЛАЛТЫН ТАЛААРХИ БОДЛОГО #01
Хөгжлийн нууцаас суралцъя - Туршлага судлах тусгай хөтөлбөрүүд | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 08
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
- 2023 / 10 / 01
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
- 2023 / 07 / 26
-2022 / 11 / 07
Үйл ажиллагааны ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
-2022 / 11 / 07
Үйлчилгээний болон нийт ажилтнуудад ажлын байранд хориглох зүйлс ба шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
-2022 / 11 / 07
Үйлчилгээний ажилтны баримтлах ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
HR Фото