Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой. Нөгөө талаар хэрэв та ажлаа стандарт ажлын долоон хоногоос бага хугацаанд хийж гүйцэтгэж чадвал, энэ нэмэлт цагийг өөртөө тохируулан чөлөөтэй ашиглаж болно.Таныг мэргэжлийн хүн гэж үзсэний хариуд та эдгээр давуу эрхээ буруугаар ашиглахгүй байна гэж бид бодож байна.Тантай мэргэжлийн хүн гэж харьцаж байгаа ч, бизнесээ урьдчилан мэдэж болох байдлаар явуулах боломжтой байхын тулд ажил таслалтын талаархи ерөнхий удирдамж шаардагдаж байна. Бид таны ирж, явахыг хянахыг сонирхохгүй байгаа хэдий ч, боломжтой бол таныг хэзээ ажилдаа ирэхгүй байхыг урьдчилан мэдэх хэрэгтэй байна. Эдгээр удирдамжид дараах зүйлс багтана:Ажил таслалт. Ажилтнууд албан ёсоор ажлын чөлөө авсанаас бусад үед ажил дээрээ байж, ажлын бүтэн долоон хоног ажиллах ёстой. Зөвшөөрөлтэй ажил таслалтад (Чөлөө олголт) дараах зүйлс орно:
- Урьдчилан төлөвлөсөн амралтын хугацаа
- Өвчний чөлөө
- Ажилчдын нөхөн төлөгдөх гэмтлийн чөлөө
- Танай гэр бүлийн хүмүүсээс нас барах
- Шүүхийн үүрэг
- Сонгууль өгөх чөлөө
- Цэргийн чөлөө
- Таны хяналтаас гадуурхи онцгой байдал
Мэдэгдэх журам. Ажлаас чөлөө авахын тулд боломжтой бол утасдаж, ажилдаа ирж чадахгүй тухайгаа зохих хүнд мэдэгд. Боломжтой бол ажил эхэлдэг тогтмол цагаас өмнө утасдах ёстой.Та ажлаас хоцрох буюу ажлаа дуусгасан тохиолдолд эрт явах тухайгаа хүнд мэдэгдэхийн тухайд өөрөө яавал дээр гэж бодсоноо дагахыг хүсэж байна. Хэрэв та хоцрох буюу эрт явахыг тань хэн нэгэн мэдэх хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа бол тухайн хүн рүүгээ утасдаж, мэдэгд.Мэдэгдэхгүй байх. Хэрэв та ажилдаа ирэхгүй, утасдахгүй байвал, бид таныг ирэхгүй байх эсэхийг тодорхойлох эрхтэй. Тиймээс манай дүрмийн дагуу урьдчилан мэдэгдэлгүй гурав буюу түүнээс олон ажлын өдөр дараалан зөвшөөрөлгүй тасалбал сайн дураар ажлаас халагдаж байна гэж үзэх бөгөөд цалингийн сангаас хасагдана.Хэрэв та удаа дараа зөвшөөрөлгүй ажил тасалбал сануулах, түр огцруулах, ажлаас халах зэрэг арга хэмжээ авч болно.Таагүй цаг агаар. Таагүй цаг агаартай үед та ажилдаа ирэх үгүйгээ мэдэхийн тулд утасдах ёстой. Мөн таны байгаа газар цаг агаар сайхан байхад ажлын байран дээр буюу түүний хавьд цаг агаарын нөхцөл аюултай байж болно. Хэрэв энэ хавьд цаг агаарын байдал аюултай байгааг та мэдвэл өөрийгөө хамгаалж, ажил руугаа эхлээд утасд.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |