HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Байгууллагын соёл
- 2024 / 05 / 07
ХҮНТЭЙ НӨХӨРСӨГ БАЙХ УРЛАГТ СУРАЛЦАХ НЬ
Бидний эргэн тойронд төрөл бүрийн ажил албатай, янз бүрийн давхаргын хүмүүс байдаг боловч тэдэнтэй нэг л биеэ барьсан, албархуу, хөндий харилцдаг. Тэр ч бүү хэл заримдаа төрөл төрөгсөдтэйгээ ч иймэрхүү л харьцдаг. Заримдаа хэн нэгэн хажууд минь байж, бүх зүйлээ хуваалцаж, бие биенээ хүндэтгэн хайрлаж, хайр хүндэтгэлийг минь хүлээсэн хэн нэгэн байхгүйг гунигтайгаар мэдэрдэг.


Ингэж биднийг бие биеэс нь холдуулж, хүйтэн хөндий харьцахад хүргэж буй зүйл чухам юу вэ? Энэ бүхний хариулт бидний хүнтэй харилцах харилцаа, тэдэнд гаргаж буй ааш занд нуугдаж байдаг. Өөрөөр хэлбэл бид өөрсдийгөө л ганцаардмал байдалд оруулдаг. Хэрвээ бид амьдралд тохиолддог олон зүйлийн тухай эргэцүүлэн боддог цаг хугацааныхаа нэгээхэн хэсгийг энэ тухай бодож, түүнд зарцуулдаг бол үүний үр дүнг үхэн үхэтлээ харж, үр шимийг нь хүртэх бөгөөд амьдралдаа нэг том алхам хийлээ гэсэн үг.
 
Хүмүүс бие биетэйгээ элэгсэг дотно, найрсаг харилцахад тус болох хэд хэдэн хүчин зүйл бий. Үүнд:
 
1. Найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсээ хэзээ ч бүү шүүмжилж бай.
Яагаад гэвэл шүүмжлэл нь харилцаанд орж буй хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Хүнтэй харилцахдаа мартаж болохгүй хамгийн чухал зүйл бол түүнийг шүүмжлэхгүй байх. Үүнээс болж л бид найз нөхөд, хайрлаж хүндэтгэдэг хүмүүсээсээ хагацдаг. Бенжамин Франклинаас түүний амжилтанд хүрсэн нууцын тухай асуухад “Би хэний ч муу муухай алдааг яриагүй. Хүн бүрт сайн тал байдаг. Би үргэлж тэдний сайн талыг харж магтдаг байсан. Энэ л намайг амжилтанд хүргэсэн чухал зүйл” гэжээ. Эцэст нь бусдыг муулж буруутгахын оронд тэднийг ойлгохыг хичээх нь илүү дээр. Хүний хүсэл зориг, итгэл найдвар, чин хүслийг унтрааж, идэвхи зүтгэлийг нь бууруулдаг зүйл бол шүүмжлэл юм.

2. Хүмүүсийг үнэлж хүндэлж, тэдэнд өөрсдийг нь чухал хүндтэй хүн болохыг нь мэдрүүлж, тэдэнд магтаалын үг хэлж бай.
Нэрт сэтгэл зүйч Джон Девэй “Хүмүүсийн хамгийн чухал бахархал нь тэд өөрсдийгөө чухал хүндтэй хүн гэж мэдрэх явдал” гэжээ. Гэвч харамсалтай нь агаар, ус мэт хэрэгтэй энэ байдал тийм ч амархан бүтдэггүй юм. Сайшаал магтаалд дургүй хэн байх билээ. Зарим хүмүүс хэтэрхий хоосон магтаалд автах явдал ч байдаг. Бид үүний нэгэн адил найз нөхдөө өөртөө татах нь боломжийн зүйл юм. Сайн хүн, хүндтэй хүн болохыг хэн ч хүсэж буй. Гэвч нэг л ойлгож өгөхгүй, тэрхүү орчноо бүрдүүлж чадахгүй байж болно. Гэхдээ хүмүүсийн сайн талыг нь олж харан, түүнийг нь дэмжиж, өөртөө итгэлтэй болгохын тулд тэднийг нүүрэн дээр нь магтах явдал чухал. Тэр хүнийг магтах нь өөртөө итгэх итгэлийг төрүүлж, “Хүмүүс миний сайн талыг анзаардаг л юм байна” гэж бодоод илүү сайн байхыг хичээдэг.

3. Хүмүүсийн өөдөөс хөмсөг зангидах хэрэггүй.
Харин түүний оронд инээмсэглэж бай. Хичнээн бухимдаж уурласан ч бие бие рүүгээ хөмсөг зангидахгүй байсан нь дээр. Бид автобус, унаанд ч гадуур явахдаа ч хөмсөг зангидан явцгаадаг. Энэ нь мэдээж буруу.

4. Хүмүүст өглөгч, энэрэнгүй хандаж бай.
Өчүүхэн зүйлд ч болов гар сунгаж бай. Хэн нэгэнд зүсэм талх, аяга цай өгөх нь чухал ч байж магадгүй. Танд хэрэгтэй ч юм билүү.

5. Хүнтэй мэндлэхээ битгий март.
Мэнд мэдэлцэх нь маш чухал. Ямар нэг газар, хүмүүстэй харилцах харилцаанд, магадгүй таны талаар муу бодолтой байсан хүн ч өөрчлөгдөж болно. Ингэснээр нийтийн уур амьсгал ч зөөлөрнө. Ямар нэг муу зүйлийн тухай ярих гэж байсан хэн нэгний “хурцалсан жад” гудайж магадгүй шүү дээ.

6. Хүмүүстэй илэн далангүй, үнэнч шударга харьц.
Гэвч бүхнийг хаана ч хамаагүй, хэнд ч ялгаагүй хэл гэсэн үг биш юм. Тухайн үедээ тохируулж байх нь зүйтэй.

7. Хүмүүстэй хоёр нүүр гаргалгүй, илэн далангүй, шулуухан, бодож санаснаа тайван, чөлөөтэй хэлж ойлгуулж бай.
Найзыгаа эвгүй байдалд оруулах ямар ч зүйлээс татгалз. Хэрэв үнэхээр түүний зан, байгаа байдал таалагдахгүй байвал та түүнтэй ганцаарчилж уулзаад, түүнийг гомдоолгүйгээр бүр уучлал гуйж байгаад хэлэх хэрэгтэй. Эцэст нь найз нөхөд, хайрлаж хүндэтгэдэг, ер нь хэнийг ч болов шүүмжлэхгүй байгаад үзэцгээе. Хүмүүстэй эелдэг зөөлөн харилцаж, тэдэнд магтаалын үг хайрлан, чухал хүн болохыг нь мэдрүүлж, үргэлж инээмсэглэж, өглөгч байж, бие биетэйгээ мэндэлж байя. Ингэсэн цагт сая бидний эргэн тойрон, найз нөхдөөр дүүрэн байх болно.
ХҮНТЭЙ НӨХӨРСӨГ БАЙХ УРЛАГТ СУРАЛЦАХ НЬ
Байгууллагын захиалгат сургалт | 70001075 | 80001075 | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 27
Сонирхлын бүлэг буюу фракц үүсэх сонирхлын бүлэгт нэгдэн орох нь олон шалтгаантай. Судлаачид хувь хүмүүс дараах гурван зүйлийн ашиг тус байдгаас сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж үзсэн байна.
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
- 2024 / 04 / 08
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
- 2023 / 10 / 01
-2023 / 07 / 26
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
-2022 / 11 / 07
Үйл ажиллагааны ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
HR Фото