HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.69%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.15%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.10%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.07%
Байгууллагын соёл
- 2025 / 10 / 28
Ritz-Carlton: Үйлчилгээний соёлыг амьдруулдаг 12 үнэт зарчим

“Соёл бол дүрэм биш — өдөр тутмын зан үйл.”

Дэлхийн зочлох үйлчилгээний салбарт Ritz-Carlton брэнд нь зөвхөн тансаг буудал биш, харин сэтгэлд үлдэх үйлчилгээний туршлагыг хэрхэн бий болгох вэ? гэдгийн амьд жишээ болсон нэрийн хуудас юм. Тэдний амжилтын үндэс нь нарийн технологи, тансаг интерьер бус, харин нэг чухал хандлага дээр тулгуурладаг:


“We are Ladies and Gentlemen serving Ladies and Gentlemen.”

Бид бол эрхэмсэг зочдод үйлчилдэг эрхэмсэг хүмүүс.

Энэ бол манлайллын философи. Ажилтан бүр өөрийгөө үнэ цэнтэй, хүндтэй хүн гэж мэдэрнэ. Тийм учраас тэд бусдыг ч хүндэтгэлтэйгээр хүлээн авч, харилцана. Тэгвэл тэд энэ хандлагыг яаж тогтмол, зөрчилгүй, бүх салбарт нэг стандартаар хадгалж чаддаг вэ?

Хариулт нь The 12 Service Values буюу Үйлчилгээний 12 Үнэт зарчмын хэв маяг

Ritz-Carlton-ийн 12 Үнэт зарчмууд

Эдгээр зарчим нь байгууллагын соёлыг бэхжүүлэх загвар бөгөөд ажилтны өдөр тутмын зан үйл-д шууд нөлөөлдөг.


Service Value

тайлбар

1

I build strong relationships and create Ritz-Carlton guests for life.

Би зочинтой удаан хугацаанд үргэлжлэх харилцааг бий болгодог.

2

I am always responsive to the expressed and unexpressed needs of our guests.

Зочны илэрхийлсэн болон илэрхийлээгүй хэрэгцээг анзаарах, мэдрэх.

3

I am empowered to create unique, memorable, and personal experiences for our guests.

Зочинд хувийн онцлог бүхий сэтгэлд үлдэх туршлага бий болгох эрх, санаачилга надад бий.

4

I understand my role in achieving the Key Success Factors and creating Ritz-Carlton Mystique.

Би байгууллагын нэр хүнд, брэндийн “гайхамшиг”-ийг бүтээхэд өөрийн үүргийг ухамсарладаг.

5

I continuously seek opportunities to innovate and improve the Ritz-Carlton experience.

Би үйлчилгээг сайжруулах санаачилга гаргагч.

6

I own and immediately resolve guest problems.

Би асуудлыг өөрийнхөөрөө хариуцаж, нэн даруй шийддэг. (Ownership)

7

I create a work environment of teamwork and lateral service.

Би багийн хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг-ийг бүтээдэг.

8

I have the opportunity to continuously learn and grow.

Би тасралтгүй хөгжих, суралцах боломж-той.

9

I am involved in the planning of the work that affects me.

Намайг хамарсан ажлын төлөвлөлтөд би оролцдог.

10

I am proud of my professional appearance, language and behavior.

Миний гадаад төрх, хэллэг, зан байдал мэргэжлийн түвшний байна.

11

I protect the privacy and security of our guests, my colleagues, and the company’s confidential information.

Би зочин, хамт олон болон байгууллагын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаална.

12

I am responsible for creating a safe and comfortable environment for all.

Би аюулгүй, тайван, дулаан орчныг бүрдүүлнэ.

Эдгээр зарчим яагаад хүчтэй вэ?

Учир нь эдгээр нь улс, соёл, үйлчилгээний төрөл хамаарахгүйгээр хүнтэй хэрхэн хүндэтгэлтэй харилцах зан үйлийн суурь дүрэм.

Энэ бол: Мэдрэмж | Тэвчээр | Анхаарал | Харилцааны дипломат урлаг

Ritz-Carlton үйлчилгээ  бол хүнээ хүндэлж, мэдэрч, үнэ цэнтэй болгох урлаг.

Үйлчилгээний манлайлал гэдэг нь:

    •  Стандарт биш
    • Сценарий бус
    • Зүрхнээс гардаг жижиг анхаарал юм

Ritz-Carlton: Үйлчилгээний соёлыг амьдруулдаг 12 үнэт зарчим
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2025 / 07 / 25
Орчин үеийн хосолсон болон зайнаас ажиллах хэв маяг дэлхий дахины ажиллах цагийн хязгаарыг өөрчилж, уламжлалт 09:00 - 18:00 цаг хүртэлх ажлын өдрийг аажмаар үгүй хийж байна.
Үеийн онолыг хний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхдээ дараах анхаарах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Эдгээрийг анхаарч ажилласнаар үеийн ялгааг ойлгож, зөв зохицуулалт хийж, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
- 2025 / 02 / 12
Үеийн онолыг хүний нөөцийн удирдлагад үр дүнтэй ашиглах нь: Байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, сургалт хөгжүүлэлт, шагнал урамшуулал, манлайлал, харилцааны арга зүйдээ үе хоорондын ялгааг онцгойлон авч үзвэл бодит үр дүн илүү өндөр байх болно.
- 2025 / 02 / 12
-2025 / 02 / 12
Generation буюу үеийнхэн, үе хоорондын ялгааг анх судалж, онолын үндэслэлийг тавьсан гол судлаачид нь дараах хүмүүс юм.Эдгээр онол, судалгаанууд нь нийгмийн өөрчлөлт, соёлын нөлөө, түүхэн үйл явдлууд нь үеийнхний үнэт зүйлс, үзэл бодол, зан төлөвт хэрхэн нөлөөлдөгийг тодотгон тайлбарласан байдаг.
-2024 / 05 / 07
Хүмүүс бие биетэйгээ элэгсэг дотно, найрсаг харилцахад тус болох хэд хэдэн хүчин зүйл бий. Хүнтэй нөхөрсөг байх урлагаас суралцъя
-2024 / 04 / 27
Сонирхлын бүлэг буюу фракц үүсэх сонирхлын бүлэгт нэгдэн орох нь олон шалтгаантай. Судлаачид хувь хүмүүс дараах гурван зүйлийн ашиг тус байдгаас сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж үзсэн байна.
HR Фото