MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
22.22%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
11.11%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
11.11%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
11.11%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
44.44%
Talent | Авьяас чадвар
- 2026 / 04 / 30
АЖЛЫН БАЙРНЫ ШИНЖИЛГЭЭ БА ТОДОРХОЙЛОЛТ (Job Analysis & Job Description)

Ажлын байрны шинжилгээ гэдэг нь тухайн албан тушаалтай холбоотой бүх мэдээллийг системтэйгээр цуглуулж, задлан шинжилж, ажлын агуулга, шаардлага, гүйцэтгэлийн стандартуудыг тодорхойлох үйл явц юм.

Энэхүү шинжилгээний үр дүнд:

    • Ажлын байрны тодорхойлолт (Job Description)
    • Ажлын байранд тавигдах шаардлага (Job Specification)

боловсруулагддаг.

Яагаад чухал вэ?

Ажлын байрны шинжилгээ нь хүний нөөцийн менежментийн суурь функц бөгөөд дараах бүх үйл ажиллагаанд үндэс болдог:

    • Ажилтан сонгон шалгаруулалт
    • Гүйцэтгэлийн үнэлгээ
    • Сургалт, хөгжил
    • Цалин урамшууллын тогтолцоо
    • Байгууллагын бүтэц, зохион байгуулалт

 Өөрөөр хэлбэл: “Зөв хүнийг зөв ажилд” байрлуулах шийдвэрийн гол баримт бичиг юм.

Ажлын байрны бүтэц (Job Structure)

Ажлын байрыг дараах түвшнүүдээр ойлгож болно:

    • Ажилбар (Task): Хамгийн энгийн үйлдэл (ж/нь: бичих, зөөх, шалгах)
    • Элемент (Element): Хэд хэдэн ажилбарын нийлбэр (ж/нь: боловсруулах, хүргэх)
    • Зорилт (Duty): Ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай элементүүдийн багц
    • Үүрэг (Responsibility): Холбоотой зорилтуудын нийлбэр
    • Албан тушаал (Position): Нэг ажилтанд ноогдох үүрэг, хариуцлага
    • Ажлын байр (Job): Ижил төстэй үүрэгтэй албан тушаалуудын бүлэг
    • Мэргэжил (Occupation): Ижил төрлийн ажлын байрны өргөн хүрээ

 Ажлын байрны шинжилгээ хийх аргууд

1. Ажиглалт (Observation)

    • Шууд ажлын үйл явцыг ажиглах
    • Ажил гүйцэтгэх хугацаа
    • Орчин, нөхцөл
    • Ашиглаж буй багаж, технологи

2. Ярилцлага (Interview)

    • Стандартчилсан
    • Чөлөөт хэлбэр

Ажилтан болон удирдлагатай ярилцлага хийж бодит мэдээлэл авна

3. Асуулга (Questionnaire)

    • Бүтэцтэй ярилцлаг ба мэдээлэл цуглуулах
    • Олон ажлын байрыг зэрэг судлахад үр дүнтэй

Шинжилгээний гол чиглэлүүд

1. Хөдөлмөрийн судалгаа (Motion Study)

    • Ямар ажилбарууд зайлшгүй хийгдэж байна вэ?
    • Илүү үр ашигтай зохион байгуулалт боломжтой юу?

2. Цагийн судалгаа (Time Study)

    • Аль үйлдэл хэдий хугацаанд хийгдэж байна вэ?
    • Дундаж гүйцэтгэлийн стандарт ямар байна вэ?

Ажлын байрны тодорхойлолт (Job Description)

Ажлын байрны тодорхойлолт нь дараах 3 үндсэн хэсэгтэй:

1.Ерөнхий мэдээлэл

    • Байгууллагын нэр
    • Салбар нэгж
    • Албан тушаалын нэр
    • Зэрэглэл, код
    • Шууд харьяалал
    • Орлон гүйцэтгэх ажилтан
    • Боловсруулсан огноо
    • Хариуцсан ажилтан

2. Үүрэг, хариуцлага

    • Үндсэн зорилго (Key Purpose)
    • Гол үүрэг, үйл ажиллагаа
    • Эрх мэдлийн хүрээ
    • Хариуцлагын нөхцөл
    • Хамтран ажиллах нэгжүүд

3. Тавигдах шаардлага

    • Боловсрол, мэргэжил
    • Туршлага
    • Ур чадвар
    • Хандлага, зан төлөв
    • Ажлын онцлог шаардлага

Чухал анхаарах зүйл

    • Бодит ажилд суурилсан байх
    • Тогтмол шинэчлэгддэг байх
    • Гүйцэтгэлтэй уялдсан байх

Мөн:

    • Баталгаажуулсан гарын үсэг
    • Огноо
    • Шинэчилсэн бүртгэл заавал багтсан байна.

Ажлын байрны шинжилгээ ба тодорхойлолт нь:

Байгууллагын гүйцэтгэлийг удирдах хамгийн суурь системийн элемент юм.

Зөв боловсруулсан тодорхойлолт нь:

    • Зөв хүнийг сонгох
    • Гүйцэтгэлийг хэмжих
    • Байгууллагыг системтэй хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг.


Салбарын анхдагч | Мэргэжлийн мэргэшсэн | Хамгийн өргөн гадаад харилцаатай | Монголын Хүний Нөөцийн Институт | 7000-1075 | 8000-1075 | 9000-1075

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 03 / 03
Beyond Workslop- Илүү их ажил хийх тухай биш, илүү ухаалгаар, зорилготой, нөлөөтэй ажиллах тухай ойлголт юм. Завгүй харагдах амархан. Гэвч ...
Хүний нөөцийн болон байгууллагын хөгжлийн онолд ажилтнуудыг ерөнхийд нь үйлдэгч (Operational) ба сэдэн үйлдэгч (Proactive / Motivational) гэж хоёр түвшинд ангилдаг.
- 2025 / 10 / 19
WeWork ажил ба эрүүл амьдралын тэнцвэрийг дэмжих шинэ үеийн коворкинг загвар руу амжилттай шилжиж байна.
- 2025 / 07 / 24
-2025 / 07 / 22
Европын хэд хэдэн улс хэт халалтын үед ажилчдын эрх ашгийг хамгаалах хууль, журам хэрэгжүүлж эхэлсэн бол АНУ холбооны түвшинд ийм хамгаалалтын дүрэм гаргахаас ихэвчлэн татгалзсаар байна.
-2025 / 02 / 17
Зайнаас ажиллах нь олон давуу талтай ч мөн тодорхой хүндрэл, сорилтуудтай тулгардаг. Эдгээр хүндрэлүүдийг ойлгож, урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлсноор зайнаас ажиллах тогтолцоог илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой.
-2025 / 02 / 09
Багаар ажиллах нь хувь хүн болон байгууллагын түвшинд олон давуу талтай. Үр дүнтэй багийн ажиллагаа нь бүтээмжийг нэмэгдүүлж, шинэ санаа гаргах боломжийг өргөжүүлж, ажлын орчныг сайжруулдаг.
HR Фото