Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
- 2014 / 09 / 05
HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. Дугаар. (¹26, 27)
ХОРИН НАСТНУУДЫН ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ Чөлөөт эдийн засаг ажил хөдөлмөр эрхэлж байгаа тэр тусмаа боловсролтой хүнд сайхан амьдрах хавьгүй өргөн боломжийг олгож байдаг. Монгол Улсын хувьд ч эцэг эхчүүд үр хүүхдэдээ өндөр боловсрол эзэмшүүлбэл амьдрал ахуй нь сайхан болно гэсэн итгэл үнэмшилтэйгээр суурь хэрэглээнийхээ зардлыг ч хүртэл танан байж цуглуулсан хэдэн төгрөгөөрөө их, дээд сургуульд сургаж байна. Гэвч сургалтын төлбөр л төлөгдсөн бол хүүхэд чинь сайн боловсролтой болчихно гэж үү?

Өмнө нь боловсролын тогтолцооны бэрхшээлийн талаар олон нийтлэл, санал санаачилга гарч байсан, өдгөө ч гарсаар л байгаа. Тэр бүгдийн нийтлэг агуулга нь Монголд маш олон их дээд сургууль байна, сургалтын чанар муу байна, сургалтын төлбөр өндөр гэх мэтчилэн боловсролын тогтолцоо, их дээд сургууль, багшлах боловсон хүчин, сургалтын орчин зэрэг асуудлыг зөвхөн шүүмжилсэн байр сууринаас үзэл бодлоо илэрхийлсэн байдаг.
Дээрх шүүмжлэлийн ихэнхтэй би ч бас санал нийлдэг ч энэ удаад суралцагчийн оролцоо хичээл зүтгэл, тэдний хөдөлмөрийн зах зээл дээрх ирээдүйн талаар санал бодлоо илэрхийлж байна. Нийтлэлд илэрхийлж байгаа жишээ, шүүмжлэлийг нийт оюутан, их дээд сургууль, ААН байгууллагад хамаатуулан туйлшрахгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
HR Фото