Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.13%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.01%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.68%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.18%
Танилцуулга
-2010 / 02 / 09
Засгийн газрын өнгөрсөн сарын хуралдаанаар төрийн өмчийн их, дээд сургуулийг нэгтгэхээр болсон билээ. Гэтэл хооронд нь нэгтгэх, нэгдсэн сургалтын системтэй болно гэхэд багш, оюутнуудад хүндхэн тусч, зарим нь тээнэгэлзэж, эсэргүүцэх байдалтай байгаа аж. Түүнчлэн нэг мэргэжлээр үйл ажиллагаагаа явуулдаг сургуулиудыг нэгтгүүлсэн ч энэ нь тийм ч таатай байдлыг үүсгээгүй бололтой.
-2010 / 02 / 09

БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн төвийн ерөнхий захиралд захидал илгээжээ.  Соёлын өвийн бүртгэлийн асуудлаар сүүлийн өдрүүдэд Монголын нийт ард иргэдийн сэтгэл санааг зовоож байгаа зарим асуудлыг БСШУ-ны сайд захидалдаа уламжилсан байна. Монголын үндэсний соёлын язгуур төрлүүдээс өөр улс орны нэрээр “Дэлхийн соёлын өв”-д бүртгэгдэх явдал гарч байгаад ард иргэд, Монгол Улсын Засгийн газар ихэд харамсаж байгаагаа илэрхийжээ.

-2010 / 02 / 09
Монголын залуучуудын холбооноос өнөөгийн залуучуудын өмнө тулгамдаж буй хамгийн чухал асуудал юу болох талаар судалгаа явуулсан байна. Судалгаанд хамрагдсан нийслэлийн залуучууд тулгамдсан асуудлуудын нэгдүгээрт орон сууц гэж хариулжээ. Хоёрт боловсрол гэсэн бол гуравт эрүүлмэндийн асуудлыг нэрлэсэн байна. Хөдөөгийн залуус тулгамдсан асуудлынхаа нэгд гадаадад суралцах гэжээ. Түүнчлэн "Төрөөс ямар нэг дэмжлэг авалгүйгээр амьдралаа аваад явж чадах уу" гэсэн асуултад судалгаанд оролцогчдын бараг 80-аад хувь нь төрийн дэмжлэггүйгээр гэр бүлээ тэтгэн тэжээж авч явж чадахгүй гэж хариулсан байна. Энэ судалгаа Монголын залуу үеийг нийгмийн халамж, төрийн дэмжлэгт найдаж амьдардгийг харуулж байна.


-2010 / 02 / 09
Энэ жил McDonald’s АНУ-д 15, Европт 260, Азид, Ойрхи Дорнод болон Австральд нийлээд 490, Латин Америк болон Канадад 20 шинэ цэг нээхээр төлөвлөжээ. Түүнээс гадна тус компани түргэн хоолныхоо цэгийн гаднах дизайн болон интерьерт зориулж 4 тэрбум доллар зарцуулахаар болсон байна. 2010 онд компанийхаа худалдааг 5 хувиар, харин цэвэр ашгаа 7 хувиар нэмэгдүүлэхээр хүчин зүтгэж яваа аж.
-2010 / 02 / 03
УИХ-ын гишүүдийн мэргэжлийг нь сонирхох уу? Манай улсыг хичнээн олон инженерүүд удирдаж байна гээч.
Инжинер 31 гишүүн, эдийн засагч 27 гишүүн, хуульч 15 гишүүн ...

-2010 / 02 / 02
Англи улсын нийт албан хаагчдын 44% нь эмэгтэй мэргэжилтэн боловч эрэгтэй албан хаагчдийн ажлын бүтээмтэй ижил түвшинд байна гэсэн судалгаа гарчээ. Англид байдаг эмэгтэйчүүд өрх гэрээ авч явахын хажуугаар ажил эрхлэн өрхийн орлогоо өндөр түвшинээр хангаж чаддаг. Инээдтэй гэмээр боловч мөн л олон тооны эмэгтэйчүүд хүүхдүүдээсээ гадна эр нөхөрөө тэжээдэг гэсэн судалгаа бас байна.
-2010 / 01 / 31
Хүний Нөөцийн Институт ТАСРАЛТГҮЙ СУРГАЛТЫН тогтолцоонд шилжин, сургалтын агуулга болон хөтөлбөрөө шинэчилж долоо хоног бүрийн ДАВАА гарагт шинэ элсэлтээ авч байхаар боллоо.
BCHRM - үндсэн сургалтын шинэ хөтөлбөрт:
- Зэрэг дэвийн тогтолцоо (Grading system)
- Залгамжлалын төлөвлөгөө (Mentoring)
- Хүний нөөцийн судалгаа, шинжилгээний арга зүй (HR Searching and analyzing) зэрэг шинэ судлагдахуун нэмэгдлээ.


-2010 / 01 / 28
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ дахь АН-ын бүлгээр өчигдөр хэлэлцжээ. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд  Д.Нямхүү мэдээлэл хийсэн байна. Одоогийн хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөг байгаа. Тэгвэл үүнийг сараар биш өдрөөр тооцдог болгохоор төсөлд тусгажээ. Цагийн хөлсийг Ажил олгогч эздийн холбоо, ҮЭХ, Засгийн газар хамтын зөвшилцлийн үндсэн дээр тогтоох юм байна. Гэрээ байгуулахдаа тэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбараар нь ангилах эсэхээ шийдэх гэнэ. АН-ынхан хуулийн төслийг дэмжжээ.
-2010 / 01 / 28
Төрийн өмчийн их дээд сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийхээр Засгийн газрын хуралдаанаар шийдлээ. Их, дээд сургуулийн тоо хэт олширсон нь төрөөс оруулж байгаа хөрөнгө оруулалт тарамдах, сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх зэрэг олон сөрөг талтай болсон. Иймээс зарим их дээд сургуулийг нэгтгэх, зарим салбар сургуулийг бүрэлдэхүүний сургууль болгох, бас заримыг нь татан буулгахаар болсон байна. Энэ шийдвэрийг ирэх долдугаар сарын нэгнээс мөрдөх юм.
HR Фото