Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
Эрдмийн зөвлөл
- 2010 / 01 / 28
Зарим их дээд сургуулийг нэгтгэхээр боллоо
Энэ тухай БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр мэдээллээ. Дөрвөн чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх бөгөөд эхнийхэд нь бие даан үйл ажиллагаа явуулж байгаа зарим сургуулийг их сургуулиудад нэгтгэхээр болсон байна. МУИС-д Улаанбаатарын их сургууль, Гааль-эдийн засгийн дээд сургууль, Худалдаа, үйлдвэрийн дээд сургуулийг, ШУТИС-д Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг, СУИС-д Дүрслэх урлагийн дээд сургууль, Кино урлагийн дээд сургууль, Радио, телевизийн дээд сургууль, Соёлын дээд сургуулийг нэгтгэлээ. Мөн долоон их сургуулийн харьяа 12 сургууль байдаг. Тусдаа сургалт байгаа энэ сургуулиудад сургалтын орчин тааруу, стандартын шаардлага хангадаггүй гэж үзэж үндсэн сургуулийнх нь бүрэлдэхүүн сургууль болгохоод шийдлээ. Архангай аймаг дахь Багшийн коллежийг МУБИС-ийн салбар, МУИС-ийн Орхон аймаг дахь сургууль, Завхан аймаг дахь Эдийн засгийн сургуулийг МУИС-ийн салбар сургууль болголоо. Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуулийг ШУТИС-ийн, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймаг дахь Анагаах ухааны коллежийг ЭМШУИС-ийн салбар сургууль болгохоор шийдэв. Түүнчлэн бүс нутгийн төлөвлөлттэй уялдуулж, Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг МУБИС-ийн харьяаллаас гаргаж, Ховд их сургуулийн салбар болголоо. Харин ХААИС-ийн Орхон аймаг салбар сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа аж. Энэ сургуулийн оюутнуудыг Орхон аймаг дахь МУИС-ийн салбар сургуульд, заримыг нь Улаанбаатар дахь ХААИС-д шилжүүлэн сургана. Дээд боловсрол олгож байгаа шаталсан сургалттай сургуулийг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага болгож үйл ажиллагааг нь өөрчлөхөөр шийдсэн байна. Тухайлбал: Монгол Солонгосын коллеж, Үйлдвэрлэл урлалийн сургууль, Улаангом коллеж, Ховд аймаг дахь Алтайн бүсийн салбар сургуулийг дагнасан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болгож, энэ хичээлийн жил дуусгаад дээд боловсрол эзэмшихээр сурч байгаа оюутнуудыг нь ШУТИС, ХААИС-д шилжүүлэн сургах юм. Үйлдвэрлэл урлалийн сургуульд дээд боловсролын чиглэлээр 74, Улаангом коллежид дээд боловсрол олгох ангид 167 оюутан сурч байгаа юм байна. Баянхонгор аймаг дахь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн салбар сургуулийг үйл ажиллагааг зогсоож, энэ хичээлийн жил дуусгаад оюутнуудыг нь Улаанбаатар дахь ХҮДС-д шилжүүлэн сургана. Дорнод дээд сургуулийг зүүн бүсийн төв сургууль болж өргөжих ёстой гэж үзсэн, Хөгжим бүжгийн коллеж шаталбар сургалттай учир бие даасан хэвээр үлдэж байна. Удирдлагын академи, Төмөр замын дээд сургууль хуучин статусаараа үлдэж байгаа юм. Харин Цагдаагийн болон Үндэсний тагнуулын академи, Хилийн цэргийн болон Батлан хамгаалахын дээд сургуулийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг Батлан хамгаалах, ХЗДХ-ийн сайд, ТЕГ-ын дарга нарыг судлан тодорхой хугацааны Засгийн газарт оруулахыг даалгажээ. Төрийн өмчит их дээд сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийж байгаа учир оюутнуудыг шилжүүлэн сургах, багш нарыг шилжүүлэн ажиллуулах асуудал гарч ирж байгаа юм. Энэ тухай БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хэлэхдээ, ямар нэг цомхотгол хийхгүй. Оюутнууд хот руу шилжих ирэх тохиолдол гарч байгаа учир санхүүгийн бэрхшээл гарч болзошгүй учир сургалтын төрийн сангаас дэмжлэг үзүүлнэ. Сургуулиудын сургалтын орчныг сайжруулах, лаборатори техник хэрэгслээр хангах, багш нарын мэргэжил дээшлүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2010 оны төсвийн тодотголоор шийдүүлэх, АХБ-ны зээл тусламжаас санхүүжүүлэх арга хэмжээ авна гэлээ.

Ш.Эрдэнэчимэг

Эх сурвалж: МОНЦАМЭ

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр.  Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

 
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6 хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид даалгалаа. 
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.


-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад  тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн  тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн.  Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.


-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.
HR Фото