Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
Эрдмийн зөвлөл
- 2010 / 02 / 09
Төрд данстай сургуулиудын зарим нь нэгдэхээс



Учир нь Соёл урлагийн их сургуульд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийг "ханьсгах" болсонд тус сургуулийн удирдлагууд эсэргүүцэж, оюутнууд нь нэгдэх буруу гэдэг байр сууриа илэрхийлж гарын үсэг цуглуулж, захиралдаа хүргүүлээд байгаа ажээ. Хэдийгээр төрийн түшээд, боловсролын байгууллагын мэргэжилтнүүд чанартай боловсон хүчнийг бэлтгэх, их, дээд сургуулийг чанаржуулах гэснээр төрийн өмчийн их, дээд сургуулиудыг хооронд нь нэгтгэж буй ч ямар ч шалгуур, судалгаа явуулалгүй нууц байдлаар энэ асуудлыг гаргасанд Кино урлагийн дээд сургуулийн удирдлагууд эсэргүүцэж байв. Үүний зэрэгцээ оюутнууд нэг сургуулиас гарч нөгөөд нийлэхэд гарах үр дүн, эрх ашиг, багш нарын ажлын байрны хомсдол, ажилгүй болох гээд олон асуудал гарч байгаа гэнэ. Тус сургууль нь 700 гаруй оюутан, 50 гаруй багштай, төрөөс ямар нэгэн дэмжлэг, санхүүжилт авдаггүй өдий зэрэгтэй явж байгаа. Үүнээс гадна Соёл урлагийн их сургуулийн Кино урлагийн сургууль гэж бүхэл бүтэн сургуулийн нэр хүнд унаж байгаа тул багш нар нэгдэж зөвлөл байгуулан хамтдаа  тэмцэхээр болжээ. Мөн нэр хүндэд халдаж байгаа болон хоорондоо нэгдэхэд гарах хүндрэл, бэрхшээлийн талаар тус сургуулийн зөвлөлөөс Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Үйлдвэрчний эвлэлийн холбоонд бичиг хүргүүлээд байгаа гэнэ. Гэсэн хэдий ч энэ асуудалд одоо хэр хариу ирүүлээгүй байгаа ч жүжигчин, найруулагч болох хүсэлтэйдээ Кино урлагийн дээд сургуулийн хаалгыг татаж, сонгож орж ирсэн оюутнууд, өөр сургуулийн нэр дээр төгсөх болсон учраас оюутнууд эсэргүүцэж буй. Үүний зэрэгцээ энэ байдалтай санал нэгдэж байгаа олон сургууль байгааг үгүйсгэхгүй ч тус сургуультай хаяа дэрлэн орших Улаанбаатар их сургуулийнхан улсынхаа нийслэлээр овоглосон ганц сургуулийнхаа нэрийг хөсөрдүүлэхгүй байх байр суурьтай байсан ч нэгдэх нь зөв, гэхдээ төрийн өмчийн сургуулиудаа урьтал болгосноос хувийн сургууль руугаа анхаарах хэрэгтэй байжээ гэдэгт санал нэгдэж байв.

Харин тус сургууль Монгол Улсын их сургуультай нэгтгэхээр болсон ч манай улсын нийт их, дээд сургуулийн 3/1 нь төрийн өмчийнх байдаг ажээ.  

Эх сурвалж: Дандаа.мн

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр.  Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

 
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6 хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид даалгалаа. 
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.


-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад  тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн  тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн.  Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.


-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.
HR Фото