Мэдээлэл
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
19.55%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
32.27%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.71%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.41%
Фото мэдээ
-2017 / 06 / 24
Хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын хүсэлтээр Нийслэлийн СХД-н эмнэлэгийн III амбулторийн эмч нарт сургалт хамтран зохион байгууллаа.
-2017 / 05 / 24
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HR CLUB MONGOLIA ГИШҮҮД ДЭМЖИГЧДИЙН УУЛЗАЛТ/СУРГАЛТ амжилттай зохион байгуулагдлаа.
-2016 / 12 / 20
Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага Монгол Улсын Төв Банкны Захиргаа Хүний Нөөцийн Газрын хамт олонд "Бйагууллагын эрсдэлийн удирлага болон Хүний Нөөцийн судалгаа, судалгааны арга зүй" агуулгаар сургалт семинар зохион байгууллаа.
-2015 / 11 / 09
МХНИ Ерөнхий захирал Д.Бартанбаатар, The Korea Institute of Public Administration - н төлөөлөгч Park Jungho доктор, Lee DoSuk, Хүмүүнлэгийн Ухааны Эрдмийн Сургуулийн захирал доктор профессор Ч.Зэгиймаа, болон профессорын багийн гишүүд Монгол - Солонгосын хүний нөөцийн удирдлагын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцов.
-2015 / 06 / 10
Хvмvvсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхvvгийн шинэлэг бvтээгдэхvvнийг нэвтрvvлдэг vндэсний хэмжээний тэргvvлэгч банк байж шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, харилцагчийн vйлчилгээг Монголдоо хамгийн өндөр түвшинд хvргэхийг эрмэлзэгч Хаан банкны хүний нөөцийнхөн "Хүний нөөцийн орчин үеийн чиг хандлага", "Оновчтой сонгон шалгаруулалт", "Мэдлэгийн менежмент", "Хүний нөөцийн хэмжүүр" сэдвүүдийн хүрээнд сургалт семинар зохион байгууллаа. HR Awards 2014 2 салбарын шилдэгүүдийн шалгаруулалтанд "Ажил амьдралын зөв төвшил бүрдүүлэгч" шилдэг байгууллагаар шалгарсан Хаан банкны нийт хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2015 / 06 / 04
Монголын Хүний Нөөцийн Институт 2015 оны 5-р сарын 29 -ний өдөр төв аймгийн Молцог элс амралт жуулчлалын цогцолбор газарт Санхүүгийн зохицуулах хорооны баг хамт олонд “Өндөр бүтээмжтэй баг хамт олон бүрдүүлэх” сэдвээр, сургалтыг амжилттай зохион байгууллаа.
-2015 / 05 / 22
Олон Улсын хэмжээний CRC хөтөлбөрийг их, дээд сургуулиа төгсөөд ажил хайж буй оюутан залуус, албан байгууллагуудын шинэ ажилтнуудад зориулан ур чадвар олгодог CRC буюу албан тушаалын бэлтгэлжилтийн сертификат олгох сургалтыг Монголдоо анх удаа нэвтрүүлж байгаа Монголын Хүний Нөөцийн Институт, ХИС-ийн Эрдмийн Сургуулийн бакалавр, магистр, докторын ангийн 150 гаруй оюутнуудад анхны сургалтаа амжилттай зохион байгуулагдаж өндөрллөө.
-2015 / 05 / 20
Олон Улсын хэмжээний CRC хөтөлбөрийг их, дээд сургуулиа төгсөөд ажил хайж буй оюутан залуус, албан байгууллагуудын шинэ ажилтнуудад зориулан ур чадвар олгодог CRC буюу албан тушаалын бэлтгэлжилтийн сертификат олгох сургалтыг Монголдоо анх удаа нэвтрүүлж байгаа Монголын Хүний Нөөцийн Институт, Хүмүүнлэгийн Их Сургуулийн Эрдмийн Сургуулийн бакалавр, магистр, докторын ангийн 100 гаруй оюутнуудад анхны сургалтаа явуулж нээлтээ хийлээ. Үүнээс гадна Монголын Хүний Нөөцийн Институт их дээд сургуулиудын номын санг дэмжих нийгмийн хариуцлагын хөтөлбөрийг давхар хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Хүмүүнлэгийн Их Сургуулийн номын санд 2000000 төгрөгийн ном, сэтгүүлийг мөн - жилийн хугацаанд үнэгүй захиалах эрхийг хандивлалаа.
-2015 / 05 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 243 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
HR Фото