HR plus карт
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
19.83%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
32.30%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.36%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.45%
HR plus карт
-2016 / 04 / 03
5S арга нь алхам алхамаар үйл ажиллагаандаа дэг журмыг тогтоох ба бүтээмж нэмэгдүүлэх болон чанарыг сайжруулахдаа хүн бүрийн идэвх санаачлагад тулгуурлан ажлыг орчин нөхцлийг байнга тасралтгүй сайжруулах арга юм. 5S нь хүн бүр ажлын байрандаа эрүүл тав тухтай, бүтээлтэй ажиллаж амьдрахын эхлэл болдог. Энэ нь бүтээмж дээшлүүлэх үндэс суурь юм. 5S гэдэг нь” С “ үсгээр эхэлсэн Япон үг юм .
-2016 / 03 / 31
Ажилтнуудынхаа гүйцэтгэлийг үнэлэхдээ менежерүүд бүгдэд нь ижил 100% үнэлгээ өгч болохгүй гэнэ. Жэк Уэлчийн зарчим шүү. Цалин эсвэл бонус юу юугүй бодогдох гээд гэнэт хүмүүсээ үнэлэх ёстойгоо менежер санана. Энэ үед хамгийн хялбар шийдэл бол бүгдэд нь 95-100 хооронд үнэлгээ өгч хэнийг ч гомдоолгүйгээр асуудлаас эвтэйхэн мултрах байдаг. Хэнд ч муу үнэлгээ өгөөгүй болохоор хэн ч гомдохгүй гэж хүмүүс ихэнхидээ боддог.
-2016 / 03 / 30
Залуу ажилтнууд дэвшин ажиллахын тулд худал ярьж, товч намтраа худал бөглөж байгаа нь ажлын байрны ёс зүй хэмээх ойлголт үлэмж хэмжээнд унаж буйг харуулж байна. Энэ байдал зөвхөн манайд ч бус барууны улс орнуудад ч асуудал болоод байгаа юм байна. Их Британийн “Манлайлал болон Удирдлагын институт”-ын мэдээллээр менежерүүдийн 72% нь ажилтнууд өөрсдийн алдаагаа нуухын тулд худал хэлж, мөн тооны хүмүүс хамтран ажиллагсдаа ажлаа хялбарчлан шаардлага хангахгүй гүйцэтгэж байна гэж мэдүүлдэг аж. Судалгаанд оролцсон 1,600 менежерүүдийн 68% нь хүмүүс багийнхаа гишүүдийг араар нь муулж байхыг харсан гэсэн байна.
-2016 / 03 / 20
Ажлын цагийн өмнө, хойно, завсарт нь зарцуулах цаг - Цалин хөлс бодохгүй байх нөхцөлүүд:
-2016 / 03 / 20
Ажлын байрны тодорхойлолт гэж юу вэ?, ямар зорилгоор боловсруулагддаг вэ?, боловсруулах ямар аргууд байдаг талаарх мэдээллийг хүргэе. Ямар зорилгоор боловсруулагддаг вэ? Байгууллага амжилттай ажиллахын тулд үйл ажиллагаа нь зохион байгуулагдсан байх хэрэгтэй. Зохион байгуулалтын анхны алхам, суурь нь хөдөлмөрийн нарийн хуваарь юм. Хөдөлмөрийн хуваарилалтын үндсэн дээр албан тушаалыг бий болгодог. Байгууллага доторх албан тушаал бүрийг нарийвчлан шинжилж тодорхойлолт гаргах нь хүний нөөцийн удирдлагын чухал нэг үүрэг юм.
-2015 / 04 / 20
Судалгаа бүр бидэнд өдрийн турш ширээнийхээ ард удаан хугацаагаар суух нь эрүүл мэндэд муу гэдгийг анхааруулсаар байгаа билээ. Ажил эрхэлж буй хүмүүсийн суун өнгөрүүлж буй дундаж цаг нь биднийг жин нэмэх, зүрх, үе мөчний өвчин тусах шууд шалтгаан болж байгаа юм. Ажлын цагаас гадна дасгал сургуулалт хийх нь ч тийм ч сайн үр дүн үзүүлэхгүй байгаа аж.
-2015 / 04 / 09
Багийнхаа стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэл илүү тусдаг байрлалд суулгаад үз. Сүүлийн үеийн судалгаагаар байгалийн элементүүд болох нарны гэрэл, ногоон ургамалтай орчинд ажилладаг ажилтнууд илүү үр бүтээлтэй, аз жаргалтай байдаг гэдгийг гаргажээ.
-2015 / 04 / 09
Харилцаа холбоо сайтай, аюулгүй, гоо үзэмжийн талаас талаамжтай ажлын байрт хөрөнгө оруулах нь, үнэтэй төв маягийн оффисын орчинд мөнгө үрснээс илүү дээр байж болох юм.
-2013 / 07 / 22
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой. Хүн өдөр бүр өөрийн амьдрал, ажил, сургууль, хүнтэй харьцах харилцаандаа эерэг, сөрөг, тааламжтай, тааламжгүй хандлага гаргаж байдаг. Хандлага нь өдөр бүр хурдан өөрчлөгдөж хувирдаг зүйл биш. “Би ажилдаа дуртай” гэх нь уг хүний ажилдаа хандах хандлагыг илэрхийлнэ.
HR Фото