HR plus карт
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.99%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.29%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.15%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.50%
HR plus карт
-2012 / 03 / 11
Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалтанд тавигдах ёс зүйн шаардлагын тухай авч үзье. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалтын хувьд дресс кодын хязгаарлалтууд харцангүй бага байдаг. Энэ нь өнгөний зохицол, гоёлын зүүлт, аксесуарын хослолыг чөлөөтэй хийх боломжийг бүрдүүлдэг билээ.
-2011 / 12 / 12
“БОЛОВСРОЛ ЭЗЭМШСНЭЭР АМЬДРАЛАА ЗАЛГУУЛНА. ӨӨРИЙГӨӨ БОЛОВСРУУЛСНААР АМЖИЛТАНД ХҮРНЭ.” – Jim Rohn
Ихэнх хүмүүс сургуулиа төгсөөд  эсвэл ажилд ороо л бол боллоо гэж бодоод зүгээр урсгалаараа ямар ч хөгжиж дэвшсэн юмгүй олон жилийг ардаа өнгөрөөж зогсонги байдалд орох нь цөөнгүй. Ажилд орсон анхны хэдэн сар идэвхтэй юу хийх ёстой түүнийгээ сураад, цааш үргэлжлүүлэн суралцахаа зогсоож, анх ямар байсан хэдэн жилийн дараа яг тэр хэвээрээ өөрчлөгдөөгүй байх нь хэвийн үзэгдэл. Тэд ажилдаа өдрийн 8 цаг зарцуулдаг ч ажлаа хэрхэн сайжруулах тухай, тухайн ажлынхаа талбарт хэрхэн амжилтанд хүрэх талаар, хэрхэн орлогоо нэмэгдүүлэх талаар эсвэл хэрхэн байгууллага компанидаа ашигтай ажиллах зэрэгт санаа тавьж, хичээж чармайж байгаа хүн маш цөөхөн байдаг нь харамсалтай.
-2011 / 11 / 30
Зоримог бөгөөд шийдэмгий зан нь өөрөө өөрийгөө ба амьдралаа зориулсан ажил хэргээ мэдсэн мэдлэгт тулгуурладаг. Хулчгар, итгэдэггvй удирдагчийн удирдлагад ажиллах нэг ч гvйцэтгэгч хvнийг олохгvй байх . Ухаалаг гvйцэтгэгч хvн тийм удирдагчийг удаан тэсвэрлэхгvй. Өөрийгөө хянах. Өөрийгөө хянадаггvй хvн бусдыг ч хянаж чадахгvй. Өөрийгөө хянах нь ухааныхаа хэрээр удирдагчийг дууриахыг эрмэлздэг гvйцэтгэгчдийн хувьд сайхан жишээ болдог.
-2011 / 11 / 28
Биеийн тамир спортоор хичээллэхгүй байх болон бусад ажлыг хийхгүй байх хамгийн түгээмэл шалтгаан чинь юу вэ? Хийх гэсэн юмаа хойш тавих нь маш муу зуршлуудын нэг. Энэхүү зуршлыг зогсоох  хамгийн чухал амин дэм бол өөртөө үнэнч байх явдал юм. Хүмүүс ихэвчлэн “маргааш, нөгөөдөр, нэг л өдөр гэх ба эсвэл цаг зав алга” гэдэг үгнүүд хэрэглэж ажлаа хойшлуулдаг. Харамсалтай нь  маргааш болон тэр нэг өдөр хэзээ ч ирэхгүйгээс гадна чи хэзээ ч завтай болохгүй. Яагаад хүмүүс одоо хийж болох ажлаа хойшлуулдаг вэ гэвэл тэд тухайн ажлыг хийж гүйцэтгэхээсээ өмнө олон "үгүй"-г тоочдог. Жишээ нь: мөнгөгүй, боломжгүй, цаггүй, завгүй гэх мэт.
-2011 / 08 / 12
Чиглэл зааварчилгааг өгөхдөө
1. Ажилтануудын хийх ёстой зүйлүүд зөв бөгөөд тодорхой тогтоосон байна уу ? / зорилго,нөхцөл  баййдал, хариуцлага /
2. Ямар ажлыг хэрхэн гүйцэтгэж, ямар үр дүнд хүрэх талаар тодорхой чиглэл,зааварчилгааг ажилтанууддаа өгч байна уу?
3. Менежерийн өөрийн хүлээх үүрэг, ажилтаны хүлээх үүрэг хариуцлага ойлгомжтой байна  уу?
-2011 / 08 / 08
Ашиггүй зүйлд анхаарлаа сарниулалгүй хийх ёстой ажилдаа нарийн төвлөрч сурах нь амжилтанд хүрэхийн нэг үндэс гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Гэсэн хэдий ч, харамсалтай нь бидний хэд нь ийм чадварыг төгс эзэмшсэн байдаг бол ..? Ингээд анхаарлаа төвлөрүүлэх чадвараа сайжруулахад туслах дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
-2011 / 06 / 20
Хүн амаараа худал ярьдаг ч биеэрээ худал ярьдаггүй. Иймд худлаа ярьж байгаа хүний байгаа байдал нь өөрийг нь барьж өгдөг. Хүмүүс “Хүн худал хэлбэл яадаг вэ?”, “Худал ярьж байгааг нь яаж мэдэх вэ?” гэсэн асуултууд их асуудаг. Хүн нийгмийн амьдрал дунд өөрийн үнэн байдлаа нуухыг хүсдэг ч ямар нэгэн байдлаар илэрдэг.
HR Фото