Мэдээлэл
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.28%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.73%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
33.00%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.95%
Мэдээлэл
-2014 / 10 / 16
Монголын хүний нөөцийн инстиутийн дэргэдэх HR Club - ийн уулзалт "Шилжилт хөдөлгөөн ба тогтоон барих арга зүй" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
-2014 / 10 / 15
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 237 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2014 / 10 / 06
Монголын хүний нөөцийн институтээс уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулж буй “HR UPDATE-2014” гишүүд дэмжигчдийн уулзалт зөвлөгөөн энэ сарын 4-нд МҮЭСТО-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн үйл ажиллагаа нь дэлхий нийтийн хүний нөөцийн чиг хандлага, манай улсын байгууллага аж ахуйн нэгжийн хөрсөн дээр хэрхэн бууж байгаа талаар болон хүний нөөцийн өнөөгийн шинэчлэл, хүний нөөцийн менежерийн ёс зүй, ур чадварыг сайжруулах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Монголын хүний нөөцийн салбарт хүчин зүтгэж буй менежерүүд, ялангуяа шинэ залуу боловсон хүчнүүдийг мэргэжлийн мэдээ мэдээллээр хангах, улам илүү чадавхижуулах, дэмжих зорилгын хүрээнд МХНИ-ээс үнэ төлбөргүй зохион байгуулдгаараа онцлогтой юм. “HR UPDATE 2014” зөвлөгөөнд нийт 150 гаруй гишүүд дэмжигчид оролцсон бөгөөд тэдний ихэнх хувь нь залуучууд байгаа нь хүний нөөцийн боловсон хүчин шинэ эрин үедээ явж байгааг харуулж байна.
-2014 / 09 / 11
Байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл, дэвшилтэт технологи, хариуцлагатай, мэргэшсэн хүний нөөцөд тулгуурласан тэргүүний компани байх эрхэм зорилго бүхий "Уул Уурхайн Үндэсний Олборлогч" ХХК-н хамт олонд "Удирдлагын ур чадвар" сертификатын багц сургалтыг зохион байгуулж байна. Одоогоор хоёр ээлжийн суралцагчид сургалтаа амжилттай дүүргэж сертификатаа гардаж аваад байна.
-2014 / 09 / 08
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 236 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2014 / 09 / 01
Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлээр ажилладаг “Эрдэнэс Таван Толгой” ХК -ны удирдлагын баг хамт олон "Цалин хөлс, зэрэг дэвийн тогтолцоо" -г үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгууллагдлаа.
-2014 / 08 / 15
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 235 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2014 / 07 / 31
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигээр бүтээн байгуулалтыг хийж Монгол улсыг барилгын салбарт тэргүүлэгч болохын төлөө залуу боловсон хүчин бэлтгэж, сургаж, дэмжиж ажиллах эрхэм зорилго бүхий Мунчулуу ХХК, Монголын Хүний Нөөцийн Институттэй хамтран "Удирдах ажилтны ур чадвар" сургалтыг зохион байгууллаа.
-2014 / 07 / 25
БНСУ-ын Ёнсой Их Сургуулийн доктор профессор Chang Won Sup "БАЙГУУЛЛАГЫН ДОТООД СУРГАЛТЫГ ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, СУРГАЛТЫН ЗАРДАЛ ХЭМНЭХ АРГА ЗҮЙ" сэдэвт сургалт Кемпински Хаан Палас зочид буудалд амжилттай зохион байгуулагдаж болж өндөрллөө
HR Фото