Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.13%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.01%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.68%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.18%
Мэдээлэл
-2012 / 05 / 21

Монголын Хүний Нөөцийн институтын сургагч багш нар ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэстэй хамтран хот, орон нутгын хүний нөөцийн удирдах ажилтнуудад "Нөөцийн удирдлага" сэдэвт сургалт семинарыг ОУ-ын Найрамдал зусланд амжилттай зохион байгууллаа.
-2012 / 05 / 21

Монголын үүрэн телефоны анхдагч Мобиком корпораци Монголын Хүний Нөөцийн Институттэй тогтвортой хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд энэ удаад инженер техникийн удирдах ажилтнууддаа хүний нөөцийн удирдлагын үндсэн чиг үүргийн хүрээнд сургалт семинар хамтран зохион байгууллаа.
-2012 / 05 / 16
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 148 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2012 / 05 / 13
Английн төв банкны ерөнхийлөгч Мервюн Кингийн мэдэгдсэнээр өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн алдаанаас үүдэж нэг сая орчим хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихэд бэлэн болсон байна. Мервюн Кинг “2008 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Гордон Брауны хөдөлмөрийн талаар хэрэгжүүлсэн бодлого алдаатай болох нь мэдрэгдэж байна. Их Британийн банкууд хямралын эсрэг 100 тэрбум фунт стерлинг гаргаснаар дэлхийн эдийн засгийн хямралд гүнзгий өртчихсөнгүй” гэжээ.
-2012 / 05 / 13

Монголын Хүний Нөөцийн институт үйл ажиллагаагаа өргөжүүлэн орон нутаг дахь хөтөлбөрөө Дархан хотоос эхэлсэн бол дараагийн хөтөлбөр Завхан аймгийн Улайстай хотод зохион байгуулагдлаа. Энэ чиглэлийн сургалт тус аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтанд хамрагдагсад хөтөлбөрийн агуулга болон үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
-2012 / 05 / 12
UNITED POINT SYSTEM компанийн хэрэгжүүлж буй PEST PROJECT-ийн шинэ ажилтнуудад борлуулалт, маркетинг болон харилцааны ур чадвар агуулгын хүрээнд Монголын Хүний Нөөцийн Институтын зөвлөхүүд лекц уншлаа. Тус төсөл нь бэлэн бус төлбөр тооцооны шинэ хандлагыг монголд нэвтрүүлэх зорилготой юм. Эрч хүч бүхий залуусдаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
-2012 / 05 / 07
Байгуулагын эрхэм зорилго, алсын хараа нь сурталчилгааны материал, цахим хуудас төдийхөнд хэрэглэгддэг зүйл биш юм. Өдөр тутмын жижиг зорилтыг биелүүлэхийн төлөө тэмүүлэлгүйгээр амьдрах бус эрхэмлэн хүндэтгэдэг үзэл баримтлалдаа тулгуурлан, алс хэтээ харсан сонголт бүхий томоохон зорилтуудыг өмнөө тавьж, тэр зорилтоо хамгийн энгийн болон ойлгомжтойгоор хүмүүст бүргэж мөн хамт олноо уриалах хэрэгтэй.
-2012 / 05 / 07

Монголын хүний нөөцийн институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар Завхан аймаг дахь ажлын томилолтын хүрээнд Завхан аймаг дахь ХАҮТанхимын дарга Г. Бадамхатаны урилгаар "Хүн баялагын удирдлага" сэдэвт сонирхолтой лекц уншлаа.
-2012 / 05 / 06
Монголын хүний нөөцийн институтын удирдлагууд Хонг Конгд албан томилолтоор ажиллаад ирлээ. Томилолтын хүрээнд хүний нөөцийн менежментийн чиглэлийн Хонг Конгд төвтэй байгууллагын төлөөлөгч нартай уулзаж хамтын ажиллагааны үзэл баримтлалаа солилцлоо. Мөн тухайлан Хонг Конгын хүний нөөцийн менежментийн институттэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.
HR Фото