Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
27.78%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
5.56%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
5.56%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
16.67%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
5.56%
Ур чадварын дутагдал — Skills Gap
5.56%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
Мэдээ
-2012 / 05 / 13

Монголын Хүний Нөөцийн институт үйл ажиллагаагаа өргөжүүлэн орон нутаг дахь хөтөлбөрөө Дархан хотоос эхэлсэн бол дараагийн хөтөлбөр Завхан аймгийн Улайстай хотод зохион байгуулагдлаа. Энэ чиглэлийн сургалт тус аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтанд хамрагдагсад хөтөлбөрийн агуулга болон үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
-2012 / 05 / 12
UNITED POINT SYSTEM компанийн хэрэгжүүлж буй PEST PROJECT-ийн шинэ ажилтнуудад борлуулалт, маркетинг болон харилцааны ур чадвар агуулгын хүрээнд Монголын Хүний Нөөцийн Институтын зөвлөхүүд лекц уншлаа. Тус төсөл нь бэлэн бус төлбөр тооцооны шинэ хандлагыг монголд нэвтрүүлэх зорилготой юм. Эрч хүч бүхий залуусдаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
-2012 / 05 / 07
Байгуулагын эрхэм зорилго, алсын хараа нь сурталчилгааны материал, цахим хуудас төдийхөнд хэрэглэгддэг зүйл биш юм. Өдөр тутмын жижиг зорилтыг биелүүлэхийн төлөө тэмүүлэлгүйгээр амьдрах бус эрхэмлэн хүндэтгэдэг үзэл баримтлалдаа тулгуурлан, алс хэтээ харсан сонголт бүхий томоохон зорилтуудыг өмнөө тавьж, тэр зорилтоо хамгийн энгийн болон ойлгомжтойгоор хүмүүст бүргэж мөн хамт олноо уриалах хэрэгтэй.
-2012 / 05 / 07

Монголын хүний нөөцийн институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар Завхан аймаг дахь ажлын томилолтын хүрээнд Завхан аймаг дахь ХАҮТанхимын дарга Г. Бадамхатаны урилгаар "Хүн баялагын удирдлага" сэдэвт сонирхолтой лекц уншлаа.
-2012 / 05 / 06
Монголын хүний нөөцийн институтын удирдлагууд Хонг Конгд албан томилолтоор ажиллаад ирлээ. Томилолтын хүрээнд хүний нөөцийн менежментийн чиглэлийн Хонг Конгд төвтэй байгууллагын төлөөлөгч нартай уулзаж хамтын ажиллагааны үзэл баримтлалаа солилцлоо. Мөн тухайлан Хонг Конгын хүний нөөцийн менежментийн институттэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.
-2012 / 05 / 04
Монголын Хүний Нөөцийн Институт хүний нөөцийн удирдлагын мэдлэг мэдээллийг та бүхэндээ илүү хүртээмжтэй, өргөн цар хүрээтэйгээр хүргэж зорилгоор сургалт семинар, сонин сэтгүүл, цахим худаснаас гадна дүрсжүүлсэн (video) хэлбэрээр хүргэж эхэлж байгаагаа мэдэгдэхэд таатай байна. 
-2012 / 04 / 30
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 146 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2012 / 04 / 29
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компани, албан байгуууллагууд ажилчдаа сургалтанд хамруулах боломж хомс байдаг. Тэгвэл Монголын хүний нөөцийн интститут 4-р сарын 7, 8, 14, 15-ны амралтын өдрүүдэд Төвийн бүсийн тулгуур төв Дархан хотод “Хүний нөөцийн мэргэшүүлэх үндсэн сургалт”-ыг зохион байгууллаа. Уг сургалтанд Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэр, Дархан-ХААИС, Дархан ДЦСтанц, Залуучууд театр, “Дархан Илч” ХХК, ШУТИС-Датс, “Дархан Тээвэр” ХК, “Гялалзах Гэрэл” ХХК , Эрэл цемент, “АБУ” ХХК зэрэг компаниудын хүний нөөцийн менежерүүд оролцсон. Хэдийгээр амралтын өдрүүдэд зохиогдсон ч Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй байгууллагын мэргэжилтнүүд идэвхитэй оролцож хүний нөөцийн чиглэлээр мэргэшиж, мэргэжлийн сертификатаа гардаж авсан юм. Энэхүү сургалтыг Монголын хүний нөөцийн институтийн зөвлөх болон үндсэн сургагч багш нар удирдан явууллаа.
-2012 / 04 / 28
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 145 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
HR Фото