Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.87%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.60%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.36%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
14.18%
Мэдээлэл
-2012 / 05 / 27
Таны амжилтын ундраа гэсэн уриатай Очир ундраа группын менежментийн баг энэ амралтын өдрүүдэд "Удирдагчийн ур чадвар", "Байгууллагын соёл", "Бүтэц, зохион байгуулалт" сэдвүүдийн хүрээнд сургалт семинар хийлээ. Очир ундраа групп нь уул уурхай, эрчим хүч, даатгал, банк санхүү, барилга, ачаа тээвэр зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг салбартаа тэргүүлэгч хамт олон юм.
-2012 / 05 / 23
Байгууллагын ололт амжилт, ашиг орлогын 80%-ийг нийт ажилтнуудын 20% нь бий болгож байдаг гэсэн зарчим байдаг. Эдгээр 20% чадварлаг мэргэшсэн хүмүүс байх төдийгүй шилэгдмэл авъяастнууд (talent) байдаг. Амжилт ололтын баталгаа болсон эдгээр талантуудыг байгууллагад хоёр хэлбэрээр бий болгох боломжтой. Эхнийх өсөх ирээдүйтэй, бүтээлч ажилтнууд тусгайлан сургаж бэлтгэх, удаах арга нь бусад байгууллагад байгаа хүчирхэг, эрч хүч бүхий шилдэг мэргэжилтнүүдийг өөрийн байгууллагад урвуулан авах буюу head hunting юм.
-2012 / 05 / 21

Монголын Хүний Нөөцийн институтын сургагч багш нар ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэстэй хамтран хот, орон нутгын хүний нөөцийн удирдах ажилтнуудад "Нөөцийн удирдлага" сэдэвт сургалт семинарыг ОУ-ын Найрамдал зусланд амжилттай зохион байгууллаа.
-2012 / 05 / 21

Монголын үүрэн телефоны анхдагч Мобиком корпораци Монголын Хүний Нөөцийн Институттэй тогтвортой хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд энэ удаад инженер техникийн удирдах ажилтнууддаа хүний нөөцийн удирдлагын үндсэн чиг үүргийн хүрээнд сургалт семинар хамтран зохион байгууллаа.
-2012 / 05 / 16
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 148 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2012 / 05 / 13
Английн төв банкны ерөнхийлөгч Мервюн Кингийн мэдэгдсэнээр өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн алдаанаас үүдэж нэг сая орчим хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихэд бэлэн болсон байна. Мервюн Кинг “2008 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Гордон Брауны хөдөлмөрийн талаар хэрэгжүүлсэн бодлого алдаатай болох нь мэдрэгдэж байна. Их Британийн банкууд хямралын эсрэг 100 тэрбум фунт стерлинг гаргаснаар дэлхийн эдийн засгийн хямралд гүнзгий өртчихсөнгүй” гэжээ.
-2012 / 05 / 13

Монголын Хүний Нөөцийн институт үйл ажиллагаагаа өргөжүүлэн орон нутаг дахь хөтөлбөрөө Дархан хотоос эхэлсэн бол дараагийн хөтөлбөр Завхан аймгийн Улайстай хотод зохион байгуулагдлаа. Энэ чиглэлийн сургалт тус аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтанд хамрагдагсад хөтөлбөрийн агуулга болон үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
-2012 / 05 / 12
UNITED POINT SYSTEM компанийн хэрэгжүүлж буй PEST PROJECT-ийн шинэ ажилтнуудад борлуулалт, маркетинг болон харилцааны ур чадвар агуулгын хүрээнд Монголын Хүний Нөөцийн Институтын зөвлөхүүд лекц уншлаа. Тус төсөл нь бэлэн бус төлбөр тооцооны шинэ хандлагыг монголд нэвтрүүлэх зорилготой юм. Эрч хүч бүхий залуусдаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
-2012 / 05 / 07
Байгуулагын эрхэм зорилго, алсын хараа нь сурталчилгааны материал, цахим хуудас төдийхөнд хэрэглэгддэг зүйл биш юм. Өдөр тутмын жижиг зорилтыг биелүүлэхийн төлөө тэмүүлэлгүйгээр амьдрах бус эрхэмлэн хүндэтгэдэг үзэл баримтлалдаа тулгуурлан, алс хэтээ харсан сонголт бүхий томоохон зорилтуудыг өмнөө тавьж, тэр зорилтоо хамгийн энгийн болон ойлгомжтойгоор хүмүүст бүргэж мөн хамт олноо уриалах хэрэгтэй.
HR Фото