
Дэлхийн зөн олон улсын байгууллагын Сэлэнгэ аймаг дахь салбарын урилгаар Монголын Хүний Нөөцийн Институтын зөвлөх аймгийн боловсролын газрын удирдах ажилтнуудад "Хамтран ажиллагсдаараа дамжуулан амжилтанд хэрхэн хүрэх вэ? " сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Мөн албан томилолтын хүрээнд дэлхийн зөн олон улсын байгууллагын тус салбар дахь нийт ажилтнуудад "Бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Таван Богд Интернэйшнл компанийн удирдлагын баг нэгдсэн сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Монголын Хүний Нөөцийн Хүрээлэн /Mongolian Human Resources Institute/ -гээс "Коучинг" сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгууллаа. Таван Богд Интернэйшнл ХХК-нь гэр ахуйн өргөн хэрэглээний болон гоо
сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч томоохон
компаниудын брэнд бүтээгдэхүүнээр өөрийн улсын хэрэглэгчдийн эрэлт
хэрэгцээг хангах зорилготойгоор 1998 онд байгуулагдсан салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм.