HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HRM - Эрүүл мэнд
-2013 / 08 / 20
Ихэнхи цагаа офист ширээний ард өнгөрүүлдэг хүмүүст хөдөлгөөн дутагдсаны улмаас нэлээд хэдэн төрлийн суудлын өвчнүүд заналхийлдэг. Эдгээр өвчнүүдийг мэдэж, сэргийлж байхгүй бол дараа нь, авсан цалингаасаа илүүг эмнэлэгт төлөх болно шүү!
-2013 / 04 / 17
Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эм хэрэглэхээс илүү үр дүнтэй гэдгийг бид мэднэ.  Энэ нь нүдний эрүүл мэндэд ч хамааралтай. Иймээс өдөр тутамдаа нүдний эрүүл мэндийг хамгаалахад анхаарах хэрэгтэй. А витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх нь нүдний эрүүл мэндэд онцгой нөлөөтэй  бөгөөд танд хүргэж буй дараах зөвлөгөө нүдний эрүүл мэндэд тус болно гэдэгт итгэж байна.
•    Нүдний эрүүл мэндэд тустай витамины төрлүүд болон  амин дэмүүд
•    Витамин болон амин дэмийн эх үүсвэрүүдийн талаар танилцацгаая.
Хүн амьдралынхаа туршид нүдний эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Нүдний эрүүл мэндийг хамгаалснаар хөгшрөлтийн улмаас нүдний эргэн тойронд толбо үүсэхийг удаашруулах сайн талтай. Эдгээр нь хараа муудах, үрчлээ суух, нүд өвдөх, гэмтэхээс сэргийлж чадна.  Нүдний эрүүл мэндэд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн ихээхэн үүрэгтэй юм.
-2013 / 02 / 14
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд сайн унтаж амрах нь хамт ажиллагсадтайгаа сайхан харилцаатай байхад маш их нөлөөтэйг тогтоожээ.
Муу унтаж амрах нь сөрөг мэдрэмжүүдийг төрүүлдэг ба төрсөн сөрөг мэдрэмжээ хамтрагчдаа гаргадаг байна. Ингэснээр хамтрагч нь ч мөн адил сөрөг мэдрэмжтэй болж ажлын уур амьсгал мууддаг гэнэ. Тухтай унтаж чадаагүй хүмүүс ажилдаа ирээд, идэвхгүй байж,  бухимдаж эхлэдэг аж.


-2012 / 07 / 28
Xүн бүр түргэн гаргасан шийдвэр, мөн түргэн аашаасаа болоод хийсэн үйлдэл хэлсэн үгэндээ харамсдаг.Тэгвэл танд уураа барихад тань маш хэрэгтэй зөвлөгөөг өгье.
1. Хамгийн түрүүнд таны санах ёстой зүйл бол та ямар нэг үйл явдал тохиолдоход хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг тухай юм. Бид яг адил зүйлийг хүртэл өөр өөр байдлаар хардаг. Тэгэхээр таныг уурлуулаад байгаа хүн тань таныг уурлуулах зүйл хийгээд байна гэдгээ өөрөө ч мэдэхгүй байх нь элбэг байдаг юм. Бид ямар орчинд өссөн, ямар амьдрал туулсан зэргээс шалтгаалаад бид өөр өөрсдийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй болсон байх тул яг нэг нөхцөл байдлыг өөр өөр байдлаар хүлээн авна гэсэн үг юм.

-2012 / 06 / 27
Усгүйгээр ямар ч амьд организм оршин тогтнохгүй. Дэлхий дээрхи хамгийн сонирхолтой, нууцлаг зүйлсийн нэг нь ус. Хүн төрөлхтөн усыг бүрэн гүйцэд судлаж, таньж чадаагүй байна. Олон төрлийн бодис байхад ус л зөвхөн Шингэн-Хий-Хатуу төлөвт оршиж чаддаг.
-2012 / 06 / 25
Та нойрны талаар юу мэдэх вэ? гэсэн асуулт хvн бvрт энгийн санагдаж болох юм. Нойр гэдэг бол бид амьдралынхаа гуравны нэгийг зориулдаг, асар их нєєц хvчийг олж авч байдаг амралт юм. Нойр бол хvчирхэг мэдрэлийн хvчийг бий болгогч юм. Та маргааш єглєє сайхан байя гэж хvсвэл шєнє сайн амрах хэрэгтэй . Хэт ядарч алжаасан хvний биеийг 8-10 цагийн нойр тайлдаг. Нойрны хувьд бол тооноос илvv чанар нь чухал юм. 4 цаг дээд зэргийн бєх нойрсох нь 8 цаг зvvрмэглэхээс хавьгvй дээр бєгєєд энэ нь єєр ямар нэг хvчин зvйлээс илvvтэйгээр таны залуу байдлыг хадгалж, мэдрэлийн тань эрч хvчийг бэхжvvлнэ.
HR Фото