HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.13%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.01%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.68%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.18%
HRM-Ажлын байрны шинжилгээ
- 2009 / 08 / 23
Ажил үүргийн хуваарь (L2)
Нансийн (Франц) их сургуулийн биологийн лабораторийн судлаач Дидье Дезор хархнуудын сэлэлтийг судлах зорилгоор нэг торонд 6 харх байрлуулжээ. Тус торноос гарах ганц гарц устай бассейнруу хүргэх бөгөөд сэлж байж хүнс, хоолтой тавцанд хүрнэ.Туршилтын явцад харх болгон өөрийн хүнсэнд сэлэхгүй байгаа нь ажиглагдаж. Нэг ёсны ажил үүргийн хуваарь явагдсан байна. Үүнд:
- 2 атаман. Хэзээ ч хоолондоо сэлдэггүй;
- 2 ажилчин. Сэлдэг;
- 1 бие даагч. Зөвхөн өөрийн хүнсэнд сэлдэг;
- 1 гоожуур. Сэлдэггүй.
Хүнс хэрэглэх процесс ингэж явагдаж байв:
- 2 ажилчин хүнсэнд сэлээд хоол авчирдаг;
- 2 атаман 2 ажилчныг авчирсан хоолоо өгтөл нь зодоод хүнсийг нь иддэг;
- Атамануууд цадсан хойно л ажилчид хооллоно;
- 2 атаман хэзээ ч хүнсэнд өөрсдөө сэлдэггүй, зөвхөн зодох үүрэгтэй;
- Бие даагч нилээн чадалтай харх ба өөрийн авчирсан хүнсээ хамгаалж чаддаг;
- Гоожуур хамгийн сул, сэлэхээс айдаг ч юм уу усанд ордоггүй. Түүнийг бүгд зоддог. Бусдын үлдэгдлээр л хооллодог.
Туршилтыг өргөжүүлж ондоо хархуудыг 20 торонд 6 6-аар нь хийхэд яг дээрхийн адил хуваарилалт явагдсан байна.
Цаашлаад, Дидье Дезор (давгүй гар :) 6 атаманыг нэг торонд хийж. Хархнууд шөнөжин зодолдоод, өглөө гэхэд 2 атаман, 2 ажилчин, 1 бие даагч, 1 журын дүр тодорхой болсон байв.
Торонд 6 ажилчныг, 6 бие даагчийг, 6 гоожуурыг хийсэн ч гэсэн дээрх хуваарилалт л явагдсан байна. ө.х. урд нь ямар үүрэгтэй байснаас үл хамаарч эцсийн дүнд нөгөө л хуваарилалт явагдаж буй нь тодорхой болжээ.
Туршилт үүн дээр зогссонгүй - том торонд 200 харх хийж үзжээ. Шөнөжин зодоон болоод өглөө гэхэд 3 харх нөгөө ертөнцрүү аялчихсан байв. Үүнээс: тоо толгой өсөхийн хэрээр түрэмгийлэл, хэрцгийлэл нэмэгдсэн байна. Мөн атаманууд нь доороо орлогчтой болсон ба өөрсдөө ажилчин, журуудыг зодохоо байж (мэдээж орлогч террорыг гүйцэтгэнэ :)
Сонирхолтой нь  хархнуудын тархийг судлахад хамгийн их стресс авсан хархууд атаманууд байв. Тэдгээр нь өөрийн статусыг алдахаас, хэзээ нэгэн цагт өөрөө хүнсэнд сэлэх цаг ирэхээс байнга айж байсан бололтой.
Туршилтын талаарх *.pdf файлыг эндээс уншиж болно.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 14
Мэргэжлийн хяналтын байгууллага нь шинээр үүсгэн байгуулж байгаа болон ажлын байрны зориулалт, байршлыг өөрчилсөн тухай бүрт тэр байр үйлдвэрлэл, үйлчилгээний болон аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг заавал хянаж дүгнэлт гаргах ёстой байдаг. Энэ нь ажлын байрны хэвийн нөхцөлийг бүрдүүлж, технологийн урсгал дамжлагыг зөв зохион байгуулан, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тус болох ач холбогдолтой юм.
Албан тушаалын / ажлын байрны / зорилго
Компанийн хууль эрх зүйн асуудлаар компанийг төлөөлөх, компанийн бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг хангана.
Албан тушаалын үндсэн үүрэг
  • Толгой болон охин компаниудын дүрэм боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх, хуралд хэлэлцүүлэх
  • Захирлуудын зөвлөл, удирдах зөвлөл, ерөнхий захирал, гүйцэтгэх захирлын гаргасан тогтоол, тушаал, шийдвэрүүдийн эрх зүйн үндэслэлийг хянах
- 2009 / 06 / 23
Үнэн зөв ажлын байрны тодорхойлолт нь ангилсан зар, ажлын байрны зар, бусад ажилд авах ажилд зайлшгүй шаардлагатай юм. Энэ нь таны  ямар авъяас чадвар хайж байгааг тодруулж, таны зарыг хамгийн чадвартай нэр дэвшигчийг татах шинж чанарууд дээр төвлөрүүлдэг.
- 2009 / 07 / 06
-2009 / 05 / 20
 Албан тушаалын  зорилго
Харьяалагдаж буй компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаандаа гаргахад нь ерөнхий нягтлан бодогчдоо туслах

Албан тушаалын үндсэн үүрэг
-    Анхан шатны бүртгэл хөтлөлт, баримт боловсруулалтыг  цаг тухайд нь үнэн зөв хэрэгжүүлэх
-    Компанийн хэмжээнд НББ-ийг стандартын дагуу үр ашигтай хөтлөх
-2009 / 05 / 02
 Байгууллагын  зорилго, зорилт, үүрэг, бүтэц зохион байгуулалттай уялдсан тухайн ажлын байранд хийгдэх ажил, үүрэг, ажлын байрны үндсэн зорилго, түүнд тавигдах шаардлага, уялдаа холбоо, эрх мэдэл, ажлын нөхцөл, хангамж, ажлын хэрэгсэл, гүйцэтгэлийн шалгуур үнэлэмж, шагнал урамшуулал, хүлээх хариуцлага зэргийг иж бүрэн авч үзэж тодорхойлсон баримт бичиг юм.
Товчоор хэлбэл ажлын байранд биелүүлэх үндсэн зорилтыг тусгасан баримт бичиг мөн.

Бид цаашид Та бүхнийгээ хүсэлтийн дагуу АЖЛЫН БАЙРНЫ ТОДОХОЙЛОЛТ-уудыг нийтэлж байхаар боллоо. Өөрт шаардлагатай байгаа тодорхойлолтын жагсаалтаа илгээнэ үү.


-2009 / 03 / 21


Ажил үүргийн шинжилгээ гэдэг нь албан тушаалын онцлогыг тодорхойлох үүднээс мэдээлэл цуглуулж албан тушаалын төөрөгдүүлсэн шинж чанар, хүчин зүйлсийг ялган судалж шинжлэх үйл явц юм.

HR Фото