- 2009 / 07 / 06
Үр өгөөжтэй ажлын байрны тодорхойлолт боловсруулах (L1)
Ажилд авах үйл явцаа эхлэхээс өмнө тодорхой ажлын газрын тодорхойлолт хийх нь өргөдөл гаргагчид дундаас хамгийн сайн нэр дэвшигчийг сонгоход тусална. Энэ нь ихэвчлэн хоёр хэсгээс бүрдэнэ - ажлын үүрэг хариуцлагын хураангуй, ба гүйцэтгэх гол ажил үүргийн жагсаалт. Ажлын газрын тодорхойлолтыг бүрэн гүйцэд бодоход цаг, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Толгой эргүүлсэн, бүдэг бадаг, эсвэл буруу тодорхойлолт нь нэр дэвшигч болон ажлыг тааруулахад хэцүү болгодог. Учир нь та уг ажилд яг юу шаардагдах талаар сайн мэдэхгүй байна.
Үнэн зөв ажлын байрны тодорхойлолт нь ангилсан зар, ажлын байрны зар, бусад ажилд авах ажилд зайлшгүй шаардлагатай юм. Энэ нь таны яг ямар авъяас чадвар хайж байгааг тодруулж, таны зарыг хамгийн чадвартай нэр дэвшигчийг татах шинж чанарууд дээр төвлөрүүлдэг.
Ажлын байрны тодорхойлолт гаргахдаа доорхи зөвлөмжийг хэрэглэ.
Ерөнхийлөлтөөс зайлсхий
Энэ ажилтнаар гүйцэтгүүлэх хэрэгтэй ажил үүрэг хариуцлагыг тодорхойлохдоо аль болох тодорхой бай. Энэ ажилтны танай байгууллага буюу танай худалдан авагч/үйлчлүүлэгчид үзүүлэх ашиг тус талаас нь бод. Жишээ нь, видео дэлгүүрийн худалдагчийг зүгээр л "худалдан авагчдад видео түрээслүүлдэг" хүн гэж тодорхойлж болохгүй. Үүний оронд хэрэв та энэ ажилтныг "өөрийн сүүлийн үеийн буюу сонгодог киноны талаархи мэдлэгээ хуваалцаж, дуртай киногоо сонгоход нь худалдан авагчдад тусалдаг," гэж тодорхойлбол кинонд дуртай, өөрийн урам зоригийг худалдан авагчдад дамжуулж чаддаг хүн танд хэрэгтэйг мэдэх болно.
Ач холбогдлоор нь дараал
Та ажил үүрэг, хариуцлагын жагсаалт гаргангуутаа тэдгээрийг ач холбогдлоор нь дараалуулж тавь. Гүйцэтгэх ажилтай салшгүй холбоотой мэргэжил чадвараас эхэл. Энэ маягаар та уг ажлыг амжилттай гүйцэтгүүлэхэд юу шаардлагатай, юу хүсэж байна, юу үнэн хэрэгтээ холбогдолгүй болохыг мэдэж авах болно. Ажилд авах нь байнга сонголтын асуудал байдаг тул ач холбогдлоор нь дараалуулснаар танд юу хэрэгтэй хэрэггүйг тодорхойлоход та өөртөө тусална.
Хэмжих шалгуур хэрэглэ
Та хэн нэгнээс ямар гүйцэтгэл эрэлхийлж байгаа талаар ил тод бай. Боломжтой бол эдгээр шалгуурыг тоо буюу он сар өдрөөр илэрхийл. Эс бөгөөс, та шаардлагатай үүрэг даалгаврыг гүйцэтгэж чаддаг боловч бүтээмж буюу ажлын чадамж дутагдалтай хүн хөлсөлж авснаа мэдэх болно. Жишээ нь, дансны нэг менежер нэг дор нэг, дөрөв, эсвэл арван данстай ажиллах уу? Нягтлан бодогч авлагын дансыг өдөр бүр, долоон хоног бүр эсвэл сар бүр шинэчлэх ёстой юу?
Тусламж хүс
Шинэ ажилтныг удирдах, харилцан ажиллах байгууллагынхаа бусад хүмүүстэй ярилцаж, энэ хүний гол ажил үүргийн талаар тэдний юу бодож байгааг мэдэж ав. Хэн нэгэнтэй тэргүүн эгнээнд ажилладаг хүмүүс түүний ажлыг амжилттай гүйцэтгэхэд өдөр тутмын ямар мэргэжил, чадвар шаардлагатайг илүү их мэддэг. Танд энэ мэдээлэл үнэлж баршгүй тустай байх болно.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 14
Мэргэжлийн хяналтын байгууллага нь шинээр үүсгэн байгуулж байгаа болон ажлын байрны зориулалт, байршлыг өөрчилсөн тухай бүрт тэр байр үйлдвэрлэл, үйлчилгээний болон аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг заавал хянаж дүгнэлт гаргах ёстой байдаг. Энэ нь ажлын байрны хэвийн нөхцөлийг бүрдүүлж, технологийн урсгал дамжлагыг зөв зохион байгуулан, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тус болох ач холбогдолтой юм.
-2009 / 05 / 20
Албан тушаалын зорилго
Харьяалагдаж буй компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын
бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын
хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаандаа
гаргахад нь ерөнхий нягтлан бодогчдоо туслах
Албан тушаалын үндсэн үүрэг
- Анхан шатны бүртгэл хөтлөлт, баримт боловсруулалтыг цаг тухайд нь үнэн зөв хэрэгжүүлэх
- Компанийн хэмжээнд НББ-ийг стандартын дагуу үр ашигтай хөтлөх
-2009 / 05 / 02
Байгууллагын зорилго, зорилт, үүрэг, бүтэц зохион байгуулалттай уялдсан тухайн ажлын байранд хийгдэх ажил, үүрэг, ажлын байрны үндсэн зорилго, түүнд тавигдах шаардлага, уялдаа холбоо, эрх мэдэл, ажлын нөхцөл, хангамж, ажлын хэрэгсэл, гүйцэтгэлийн шалгуур үнэлэмж, шагнал урамшуулал, хүлээх хариуцлага зэргийг иж бүрэн авч үзэж тодорхойлсон баримт бичиг юм.
Товчоор хэлбэл ажлын байранд биелүүлэх үндсэн зорилтыг тусгасан баримт бичиг мөн.
Бид цаашид Та бүхнийгээ хүсэлтийн дагуу АЖЛЫН БАЙРНЫ ТОДОХОЙЛОЛТ-уудыг нийтэлж байхаар боллоо. Өөрт шаардлагатай байгаа тодорхойлолтын жагсаалтаа илгээнэ үү.
-2009 / 03 / 21
Ажил үүргийн шинжилгээ гэдэг нь
албан тушаалын онцлогыг тодорхойлох үүднээс мэдээлэл цуглуулж албан тушаалын төөрөгдүүлсэн
шинж чанар, хүчин зүйлсийг ялган судалж шинжлэх үйл явц юм.