Мэргэжлийн
хяналтын байгууллага нь шинээр үүсгэн байгуулж байгаа болон ажлын байрны
зориулалт, байршлыг өөрчилсөн тухай бүрт тэр байр үйлдвэрлэл, үйлчилгээний
болон аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг заавал
хянаж дүгнэлт гаргах ёстой байдаг. Энэ нь ажлын байрны хэвийн нөхцөлийг
бүрдүүлж, технологийн урсгал дамжлагыг зөв зохион байгуулан, чанарын шаардлага
хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тус болох ач холбогдолтой юм. Ажлын байрны
дүнэлтийг гаргуулахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж нь дараахь бичиг баримтыг бүрдүүлж
мэргэжлийн хяналтын байгууллагад хандана.
1.
Дүгнэлт гаргуулахыг хүссэн өргөдөл, албан тоот /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний
төрөл, хугацаа, эргэн холбоо барих утас, хаягийг тодорхой дурьдах/. Иргэн бол
өргөдөл, байгууллага бол албан тоот ирүүлнэ.
2. Аж
ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар
3.
Эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээс хамаарч ажиллах бүрэлдэхүүн,
мэргэжлийн диплом, эрхийн лиценз зэрэг бичиг баримтыг баталгаажуулсан хуулбар
4.
Барилга байгууламжийн зөвшөөрлийн баримт бичгийн баталгаажуулсан хуулбар
5.
Тоног төхөөрөмжийг баталгаажуулсан баримт бичиг
6.
Зарим шаардлагатай тоног төхөөрөмж, үйлдвэрлэх бүтээгдэхүүний батлагдсан
технологийн заавар, улсын стандарт
7.
Yйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээс хамаарч техник хэрэгсэл, түүхий эдийг
импортлох зэрэг албан ёсны гэрээний баталгаажуулсан хуулбар.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |
Ажил үүргийн шинжилгээ гэдэг нь
албан тушаалын онцлогыг тодорхойлох үүднээс мэдээлэл цуглуулж албан тушаалын төөрөгдүүлсэн
шинж чанар, хүчин зүйлсийг ялган судалж шинжлэх үйл явц юм.