HRM / ХНМ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.66%
Үнэнч байдал
19.24%
Өрсөлдөх чадвар
20.63%
Бусадтай нийцэх байдал
24.58%
Гадагшаа чанар
0.73%
Ёс суртахуун
19.46%
Өөдрөг үзэл
5.71%
HRM - Эрүүл мэнд
- 2013 / 08 / 20
Офисын ажилтнууд дараахь өвчнөөс сэргийлэх хэрэгтэй
Хуурай нүдний синдром

Нүдний эмч нар энэ синдромыг  “офисын” гэж ч нэрлэдэг. Зовиур нь: нүд улайх, хуурайших, нүдэнд элс орсон юм шиг санагдан торж хорсох. Компьютер техник, кондиционер зэрэг олон техник хэрэгсэл ажиллаж байдаг өрөөнд байнга ажилласнаас болж энэ өвчин бий болдог. Ялангуяа линз зүүдэг хүмүүст их тохиолдоно: чанаргүй линз нүдний эвэрлэг эдэд бичил бэртэл өгдөг, харин тэр “хаалгаар” нь нян чөлөөтэй орж үржин нүдийг өвчлүүлдэг. Эмчид очихгүй удвал мэс заслын ширээн дээр гарах аюултай! Хорин хүн тутмын нэг нь ийм өвчтэй болдог гэсэн статистик байдаг.

Судсанд бүлэн үүсэх


Олон цагаар хөдөлгөөнгүй суух нь судсанд цус нөжрөх аюулыг дагуулдаг. Цаашид судсанд бүлэн үүснэ. Судасны бүлэн хэзээ нэгэн цагт судасны хананаас тасран яах ийхийн зуургүй хүний амийг авч оддог маш аюултай өвчинд тооцогддог. Энэ өвчинд “бөгс өндийхгүй”  хэдэн цагаар сууж ажилладаг хүмүүс хамгийн ихээр өртдөг. Хөлний судсанд үүссэн бүлэн маш аюултай: биеийн аль ч эрхтэнд – зүрх, уушиг, тархи – очиж чухал судсыг бөглөснөөр зүрхний шигдээс, харвалт, эсвэл гэнэтийн үхэлд хүргэдэг. Тиймээс сиймхий л гарвал босч хөдлөх, ядаж л хөлөө хөдөлгөж байх хэрэгтэй!

Неофобия

Энэ нь аливаа шинэчлэл, шинэ зүйлээс айх өвчин. Ийм айдастай хүмүүс хийдэг ажлынх нь схем тогтсон байдлаасаа жаахан өөрчлөгдөхөд л сандран айдаг. Энэ айдсын нэг хэлбэр нь – эргазиофобия: аливаа зүйлийг хийж эхлэх, шинэ төсөл дээр ажиллаж эхлэх үедээ ажил хийх чадваргүй болтлоо салганан чичирнэ. Дотор нь муухайрах, зүрх нь савлах, хөлс нь цутгах зэргээр илэрнэ. Ер нь офисын ажилтнуудад олон төрлийн айдас байдаг. Бүр офисын техникээс айдаг хүмүүс ч байдаг.

Шамбрам

Нийт хүмүүсийн 70% нь эрт орой хэзээ нэгэн цагт энэ өвчинтэй тулгардаг гэж мэргэжилтэнгүүд хэлдэг. Тэгэхээр, тэр тусмаа, суугаа ажилтай хүмүүс шамбрамтай болох шанс үүнээс ч өндөр гэсэн үг. Офисын ажилтнуудад бараг толгой дараалан их бага хэмжээгээр тохиолддог гэдгийг анхаарч ядаж л үе үе босоогоороо ажиллаж байвал өлзийтэй.

Бугуйн сувгийн синдром

Үүнийг өөрөөр – “туннелийн синдром” ч гэж нэрлэдэг. Хамгийн ихээр илэрдэг зохиур нь: гарын аль нэг хуруу бадайрдаг болох, шөрмөс нь татах. Шалтгаан нь: байнга дундын мэдрэлдээ ачаалал өгч компьютерийн хулганаас салахгүй ажилласнаас болдог. Ийм өвчтэй болсон хүмүүсийн 80 % нь бугуйныхаа хөндлөн шөрмөсийг зүсүүлэх мэс засал хийлгэж байж зовиураасаа салдаг.

Цахилгаан соронзон оронд хэт мэдрэмтгий болох

Монитор, гар утас, факс гэх зэргийн офисын техникээс гарч буй цахилгаан соронзон оронд хэт мэдрэмтгий болон арьсан дээр нь юм туурах, барзайх, ядрах, толгой нь өвдөх зэргээр илэрдэг. Цахилгаан хэрэгслүүдийн хүний эрүүл мэндэд нөлөөлдөг гэдэг нь таамаг байхаа болиод шинжлэх ухаанаар батлагдаад байгаа зүйл юм.

Архаг ядаргааны синдром

Архаг ядаргааны синдромыг саяхан болтол хэн ч тоодоггүй байлаа. Гэтэл эдүгээ энэ өвчин нь дэлхий даяар тахал мэт тархаад байна. Хамгийн түрүүнд офисын ажилтнууд энэ өвчний “эзэд” болж байгаа юм. Өвчтөнүүдийн гуравны хоёр нь эмэгтэйчүүд бөгөөд жаахан хүч гаргангуут тамирдан ядрах, үенүүд болон булчингаар нь байнга өвдөх, бие сульдах зэрэг зовиураар илэрнэ. Дэлхийн шилдэг эрдэмтэд энэ өвчний учир шалтгааныг эрэлхийлж байгаа бөгөөд одоогийн байдлаар дархлааны болон мэдрэлийн системийн өвчин гэж тооцож байгаа юм.

Парурезис


Хүмүүсийн дэргэд бие засахаас айх айдас. Ихэнхидээ эрэгтэйчүүд энэ өвчинд нэрвэгддэг: Ажлынхаа газрын нийтийн бие засах газарт хөнгөнөөр ч бие засаж чаддаггүй. Эмэгтэйчүүд ч бас ийм айдаст автах нь байдаг. Өвчин нь хүндэрсэн хүн гэрээсээ өөр газар бие засаж чадахаа байдаг.

Сколиоз ба остеохондроз

Суугаа ажил зоо нуруунд их ачаалал өгдөг. Мөн нуруу муруйх, өвдөх, үенүүд нь шохойжих зэрэг асуудал офисын ажилтнуудад их тохиолддог. 30 – аас дээш насны суугаа ажилтай хүмүүсийн дийлэнхэд нь нурууны нугалам хоорондох жийргэвч дискний цуурал их бага хэмжээгээр үүссэн байдаг.

Судас бүдүүрэх

Судас бүдүүрэх өвчин сүүлийн үед нэлээд “залуужиж” 35 – 45 насны суугаа ажилтай хүмүүсийг зовоодог болоод байна. Ер нь энэ өвчин дэлхий даяар тархаж нийт эмэгтэйчүүдийн 25%, эрэгтэйчүүдийн 10% -г хамарчихаад байна. Юун түрүүнд хөлөөрөө их явдаг ажилтай хүмүүсийн судас ачаалал ихдсэнээс бүдүүрэх нь хамгийн элбэг байдаг. Тэдний араас офисын ажилтнууд жагсаж байна. Суугаа ажилтай хүмүүсийн хувьд судсанд ачаалал ихдсэнээс биш, харин судас дарагдсанаас болж цусны урсгал нь удааширч нэг газраа цугларснаас судас сунаж бүдүүрдэг. Хөлөө ачиж суудаг зуршилтай хүмүүс ийм зовлонтой болох магадлал маш өндөр. Хэрэв та сууж байгаад босоход аль нэг газар чинь хэсэгхэн зуур чимчигнэн хатгах байдлаар өвдөж байгаад больчихдог бол судасны бүдүүрэл явагдаж байна гэсэн үг. Тиймээс, хэрэв дээрх байдал танд илэрдэг бол өөрийнхөө ямар байдлаар суудаг зуршилтайг анзаарч бүдүүрч байгаа судсаа дарахгүй байдлаар суудаг болох хэрэгтэй.

Дээрх өвчнөөс холуур гарах хамгийн сайн арга бол – үе үе босч булчин шөрмөсөө ажиллуулж байх гэдгийг та ойлгож байгаа буй за...

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 03 / 21
Хамгийн стресс ихтэй ажил үүргийг тодорхойлох судалгаанд бидний хамгийн стесстэй ажил гэж боддог цагдаа сэргийлэх болон хууль сахиулах албаны ажил бус даатгалын салбарын ажил эхний байранд орсон байна.
Аюултай вирусийн халдвар авсан эсэхийг танин мэдэхийн тулд Японы эмч нарын санал болгосон амьсгалын шинжилгээг гэрийн нөхцөлд хийж болох гэнэ.
- 2020 / 03 / 22
Хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ? Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ нөгөө талаас хавар цагт хүний архаг хууч сэдрэх нь бий. Шалтгаангүйгээр ядрах, нойр хүрч нозойрох, харшил өгөх, гуниг гутралд автах гэх мэтийн тааламжгүй өөрчлөлт явагдах нь бий.
- 2020 / 03 / 19
-2020 / 03 / 15
Поль Брэгг зөвлөж байна. Идэш ууш, сэтгэлгээний хооронд ямар ч холбоо үгүй мэт санагддаг. Ухаантай хүн бол юу ч идэж ууж байсан сэтгэхээ л сэтгэнэ гэж бодоцгооно. Уг нь тийм гарамгай хүн зөв хооллодог байсан бол бүр илүү сэтгэх байсан нь харамсалтай. Зөв хооллодогсон бол эрдэмтэд судлаачид шинжлэх ухааныг огт өөр түвшинд гаргах байсан юм.
-2020 / 03 / 10
"Өглөөний хоолыг өөрөө ид" гэдэг vг дэмий нэг гарсан үг биш юм. Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.
-2020 / 03 / 01
Энэ бүхнээс үзэхэд дээрх улсуудын эрүүл, урт удаан амьдрах үндэс болсон зүйл нь хүн амын нягтаршилыг бууруулах, зохистой ажил/ амьдралын түвшинг бүрдүүлэх, стрессийг бууруулах явдал болж байна.
HR Фото