HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.44%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.56%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.11%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
10.89%
HRM - Эрүүл мэнд | Сэтгэл зүй
- 2025 / 07 / 20
Хятадад "Ажлаас халшрах хам шинжтэй" хүмүүст зориулсан клиник нээгджээ

Хэбэй, Хятад улс – 2025 он

Ажлаас халшрах хам шинжтэй, сэтгэлзүйн ядаргаанд орсон хүмүүст туслах шинэлэг клиник Хятадын Хэбэй мужид үүд хаалгаа нээжээ. Хоёр сарын өмнө, Хойд Хятадын Хэбэй муж дахь Чинхуандао дахь Уламжлалт болон Барууны анагаах ухааны нэгдмэл эмнэлэг тусгай амбулаторийн үйлчилгээг нээн ажиллуулжээ.


Энэ бол ажлын стресс, сэтгэл гутрал улам бүр нэмэгдэж буй өнөө үед сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих зорилготой, дэлхийд анхдагч туршлага юм.

Уг клиник нь " Ажлаас халшрах хам шинжтэй " гэдэг үзэгдлийг жинхэнэ сэтгэлзүйн асуудал гэж хүлээн зөвшөөрч, эмчилгээний тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа нь олон нийтийн анхаарлыг татжээ.

Энэ санаа нь анх "Сургуульд явах дургүй" хүүхдүүдэд зориулсан клиникээс улбаатай. Энэ нь хүүхдүүдэд эерэг үр дүн өгсөн тул эцэг эхчүүд уг санааг насанд хүрэгчдэд хэрэгжүүлэхийг санал болгосон байна. Харин Хэбэй мужийн Нойр ба сэтгэл судлалын тасгийн дарга Юэ Лимин уг санааг бодит ажил болгон, энэхүү клиникийг санаачилжээ.

Клиникийн зорилго нь зүгээр л сэтгэл гутралын онош тавих бус, ажлын ядаргаа, амьдралын тэнцвэр алдагдах зэрэг сэтгэлзүйн шинж тэмдгийг хүлээн зөвшөөрч, хүмүүсийг дарамт, шүүмжлэлгүй, аюулгүй орчинг бий болгож, тэдэнд тусламж үзүүлж, дэмжихэд оршино. Эмчилгээний үйл явц нь дэлгэрэнгүй ярилцлага, эрүүл мэндийн үзлэгээр эхэлж, дараа нь хувь хүнд тохирсон сэтгэл заслын төлөвлөгөө боловсруулдаг байна.

Өдгөө энэ клиник нь зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн олон орны сэтгэлзүйч, судлаачид, аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татаж, ажил–амьдралын тэнцвэр, сэтгэлзүйн эрүүл мэнд зэрэг чухал асуудлуудыг шинээр харах өнцөг гаргаж байна.

Оношлогооны үе шат нь:

    • Өвчтөний сэтгэлзүйн ерөнхий байдалд дүн шинжилгээ хийх ярилцлага
    • Мөн гипертиреоз зэрэг бие махбодын өвчнүүдийг үгүйсгэх зорилготой биеийн үзлэг, шинжилгээ зэргийг хамардаг.

Үүний дараа тухайн өвчтөнд тохирсон хувийн эмчилгээний төлөвлөгөө боловсруулдаг байна.

Хэдийгээр уг клиник улс даяар ихээхэн анхаарал татаж байгаа ч, Юэ Лимин хэлэхдээ:

“Бодит байдал дээр ирж буй өвчтөнүүдийн тоо харьцангуй бага байгаа” хэмээн онцолсон байна.

 

Мөн Хятадын сошиал медиад энэхүү клиниктэй холбоотой хөгжилтэй хэлэлцүүлэг сэтгэгдэлүүд өрнүүлжээ.

Нэг хүн бичихдээ:

“Ороод үзүүлэх гэсэн эмч байгаагүй... тэд ч бас ажилдаа явахыг хүсээгүй юм байна лээ.”

Өөр нэгэн ингэж хошигнож:

“Энэ клиникт очоод яах юм бэ? Гэнэт ажилдаа дуртай болчихно гэж бодоод байгаа юм уу?” …

Хятадад "Ажлаас халшрах хам шинжтэй" хүмүүст зориулсан клиник нээгджээ
ADVANCED LEVEL | Хүний нөөцийн ахисан түвшний сургалт - 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2025 / 02 / 02
Токио болон Сөүл хотын иргэд иргэд шөнөдөө дунджаар 6 цаг хүрэхгүй хугацаанд унтдаг гэнэ. Энэ байдал ихэвчлэн санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст тохиолддог ба тэдний олон цаг ажилладагтай холбоотой. Сингапурт санхүүгийн салбарын ажилтнууд гэрээт хугацаанаас хэтэрч ажилладаг.
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
- 2024 / 07 / 22
Таны төрсөн орд сонгон мэргэжил, ажиллаж буй салбартаа амжилт гаргахад нөлөөлдөг байж болох юм. Сонирхолтой ажил хэрэгч зурхайг ажлын заваарай сонирхоод нэг үзээрэй.
- 2024 / 06 / 04
-2024 / 05 / 24
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
-2024 / 04 / 01
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
-2024 / 02 / 29
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
HR Фото