HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.10%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.72%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.45%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.73%
HRM - Эрүүл мэнд | Сэтгэл зүй
- 2025 / 02 / 02
АЛЬ САЛБАРЫН АЖИЛТНУУД ХАМГИЙН БАГА УНТАЖ АМАРДАГ ВЭ?


Унтаж амрах байдлыг хэмжих дижитал бугуйвч үйлдвэрлэгч Жавбоун /Jawbone/ компанийн хийсэн судалгаагаар Сингапурчууд дунджаар шөнө 6 цаг 32 минут унтдаг байна. Харин Токио болон Сөүл хотын иргэд иргэд шөнөдөө дунджаар 6 цаг хүрэхгүй хугацаанд унтдаг гэнэ. 


Энэ байдал ихэвчлэн санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст тохиолддог ба тэдний олон цаг ажилладагтай холбоотой. Сингапурт санхүүгийн салбарын ажилтнууд гэрээт хугацаанаас хэтэрч ажилладаг бөгөөд бямба, ням гарагт амралтын өдрүүдэд ажилтай холбоотой асуудлаар тэдэнтэй холбогдох шаардлагатай болдог. Тэдний 78 хувь нь илүү цаг ажилладаг гэсэн бол Дубай хотод ажилтнуудын 10% нь 11 цаг гэхэд унтаж байдаг байна. Харин Австрали улсад өглөөний 6 цаг 30 минут гэхэд ихэнх хүмүүс ажилдаа явахаар сэрдэг ажээ. Харин бид өглөө хэдэд сэрж, орой хэдэд амардаг бол? Нийслэлчүүд лав сүүлийн үед замын бөглөрөлтэй холбоотойгоор эрт сэрэх нөхцөлт шаардлага үүсэж байгаа бөгөөд өглөөний бизнес, үйлчилгээ эрчимтэй хөгжиж эхэлж байна.

Санхүүгийн салбарынхан, ялангуяа хөрөнгө оруулалт, банк, даатгал, аудитын чиглэлээр ажилладаг хүмүүс их ачаалалтай байдаг. Тайлан, тооцоолол, зах зээлийн хяналт, хөрөнгө оруулалтын шийдвэр гээд цаг наргүй ажиллах шаардлага гардаг.

 

Жишээ нь, хөрөнгө оруулалтын банкны шинжээчид долоо хоногт 60-80 цагийн ажлын ачаалалтай байдаг бол татварын улиралд аудитын мэргэжилтнүүд шөнө дөл хүртэл ажиллах нь элбэг. Дээрээс нь олон улсын зах зээлтэй уялдаатай ажилладаг хүмүүс цагийн зөрүүнээс болоод шөнө дөлөөр хурал хийх нь түгээмэл.

Хамгийн бага унтаж амардаг гэх санхүүгийн салбарын ажлын нөхцөл байдал

Санхүүгийн салбарын ажлын нөхцөл ихээхэн ачаалалтай бөгөөд салбарын чиглэлээс шалтгаалан ажиллах цаг, орчин, стрессийн түвшин харилцан адилгүй байдаг.

1. Ажиллах цаг, ачаалал

  • Хөрөнгө оруулалтын банк, үнэт цаасны зах зээл – Ихэнхдээ 60-80 цагийн ажлын долоо хоногтой, зах зээлийн цагийн хуваарьтай уялдан өглөө эрт эхэлж, орой хүртэл ажиллана. Тайлан, анализ боловсруулах, хөрөнгө оруулалтын судалгаа хийх зэрэг ажлууд нь нарийн нягт байх шаардлагатай.
  • Аудит, санхүүгийн зөвлөх үйлчилгээ – Татварын улирал, жилийн эцсийн тайлангийн үеэр ачаалал ихэсдэг. Аудитор, нягтлан бодогч нар өглөө эрт, орой оройтож ажиллах нь түгээмэл.
  • Банк, даатгал – Өдөр тутмын ажлын цаг тогтмол (9:00-18:00) боловч улирлын ажлууд болон шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх үед ачаалал нэмэгдэнэ.

2. Ажлын стрессийн түвшин

  • Санхүүгийн салбарт хариуцлага өндөр, санхүүгийн алдаа, зах зээлийн эрсдэл ихтэй тул стрессийн түвшин өндөр байдаг.
  • Хөрөнгө оруулалтын банк, үнэт цаасны арилжааны мэргэжилтнүүд их хэмжээний мөнгө удирдаж ажилладаг тул зах зээлийн савлагаанаас болж өндөр дарамтад ордог.
  • Аудит, нягтлан бодох бүртгэлийн салбарт алдаа гаргахгүй байх шаардлагатай тул цаг хугацааны шахалт, нарийвчлал их шаарддаг.

3. Ажлын орчин

  •  Тогтсон оффисын орчин – Банк, даатгал, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүд ихэвчлэн оффист ажиллана.
  • Олон улсын ажлын уялдаа – Гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын санхүүгийн байгууллагуудтай ажилладаг хүмүүс шөнийн цагаар хурал хийх, гадаадын зах зээлийн цагийн зөрүүг тооцон ажиллах шаардлагатай болдог.
  • Алсын зайнаас ажиллах боломж – Санхүүгийн зарим салбарт, тухайлбал аудит, зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулалтын судалгаанд алсын зайнаас ажиллах боломж нэмэгдэж байгаа.

4. Цалин, урамшуулал

  • Санхүүгийн салбарын цалин бусад салбаруудтай харьцуулахад өндөр. Гэхдээ өндөр ачаалал, ажлын дарамттай уялддаг.
  • Гүйцэтгэлийн урамшуулал ихтэй тул ажлын гүйцэтгэлээс шалтгаалан цалин, бонус эрс ялгаатай байж болно.

 

Санхүүгийн салбарын ажилтнуудын ажлын нөхцөл хүнд, өндөр ачаалалтай байдаг ч цалин, урамшууллын систем нь ихэнх тохиолдолд энэ нөхцлийг нөхдөг. Гэхдээ ажлын цаг урт, стресс өндөр тул ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах нь сорилт болдог байна.

Эх сурвалж: MHRI | #HumanCapital сэтгүүл

АЛЬ САЛБАРЫН АЖИЛТНУУД ХАМГИЙН БАГА УНТАЖ АМАРДАГ ВЭ?
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ | 90001075 80001075 70001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
Таны төрсөн орд сонгон мэргэжил, ажиллаж буй салбартаа амжилт гаргахад нөлөөлдөг байж болох юм. Сонирхолтой ажил хэрэгч зурхайг ажлын заваарай сонирхоод нэг үзээрэй.
- 2024 / 06 / 04
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
- 2024 / 05 / 24
-2024 / 04 / 01
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
-2024 / 02 / 29
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
-2023 / 08 / 07
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
HR Фото