HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
HRM - Эрүүл мэнд | Сэтгэл зүй
- 2024 / 02 / 29
Байгалийн гэрэл тусдаггүй орчинд ажилладаг ажилтнууд бусдаас илүүтэйгээр стресстдэг

Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.

Сүүлийн үеийн судалгаагаар байгалийн элементүүд болох нарны гэрэл, ногоон ургамалтай орчинд ажилладаг ажилтнууд илүү үр бүтээлтэй, аз жаргалтай байдаг гэдгийг гаргажээ.

16 улсын 7,600 офисын ажилтнуудаас судалгаа авахад:

  • Байгалийн элементтэй ойр байдаг ажилтнуудын эрүүл мэнд 15%-иар,
  • Үр бүтээл 6%-иар мөн
  • Бүтээлч байдал 15%-иар илүү байдгийг олж тогтоожээ.

Харамсалтай нь дэлхий даяар ажилчдын бараг хагас нь буюу 47% нь байгалийн гэрэл тусдаггүй орчинд ажилладаг бөгөөд 58%-ийнх нь ажлын байранд ямар ч амьд ургамал байдаггүй байна.

  • Канадын 32%,
  • Австралийн 28% нь,
  • Америкийн ажилтнуудын 27% нь цонхгүй орчинд ажилладаг аж.

Сонирхолтой нь эдгээр 3 улс хүн амын стрессийн дундаж түвшинээс давсан байдаг байна.

Үүний эсрэгээр Индонез болон Энэтхэгийн ажилчид хамгийн бага стрессийн түвшинтэй гарсан бөгөөд:

  • Индонзийн 93%, 
  • Энэтхэгийн ажилтнуудын 92% нь байгалийн гэрэлтэй, хангалттай орон зайтай нөхцөлд ажилладаг байна. 

Үүнээс харахад офист хамгийн их хэрэгтэй зүйлээр байгалийн гэрлийг сонгосонд нь гайхаад байх зүйлгүй. Байгалийн гэрлийн араас амьд ургамал болон чимээгүй ажлын орчин орсон байна.

Байгалиас санаа авсан ажлын байрны дизайн нь хурдацтайгаар хүчээ авч байгаа билээ. Тиймээс ч ажлын байрны дизайн нь ажилтнуудын хувьд тухайн байгууллагад ажиллах эсэх шийдвэрээ гаргахад шууд нөлөөлдөг байна.

БАЙГАЛИЙН ГЭРЭЛ ТУСДАГГҮЙ ОРЧИНД АЖИЛЛАДАГ АЖИЛТНУУД БУСДААС ИЛҮҮТЭЙГЭЭР СТРЕССТДЭГ
БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГАТ СУРГАЛТ | 90001075 80001075 70001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 01
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
- 2023 / 08 / 07
Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.
- 2022 / 09 / 12
-2022 / 06 / 25
Стресстэй тэмцэх хамгийн найдвартай арга бол өөр зүйлд сатаарч, нөхцөл байдал, орчноо өөрчлөх явдал юм. Өөрөөр хэлбэл өөртөө анхаарал тавь гэсэн үг.
-2022 / 05 / 24
Ам худал ярьдаг ч бие худал ярьдаггүй. Худал ярьж байгаа хүний байгаа байр байдал нь түүнийг барьж өгдөг. Худал ярьж байгааг нь яаж мэдэх вэ?
-2022 / 03 / 23
Хүмүүс сэтгэл санаа амар амгалан бол бие эрүүл гэж ярилцдаг нь жирийн нэг үг бишээ. Сэтгэлийн хямрал гэж үг бидний өдөр тутмын ярианд түгээмэл хэрэглэгдэх болжээ.
HR Фото