МЕНЕЖМЕНТ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
10.22%
Үнэнч байдал
18.22%
Өрсөлдөх чадвар
20.44%
Бусадтай нийцэх байдал
24.11%
Гадагшаа чанар
0.89%
Ёс суртахуун
20.56%
Өөдрөг үзэл
5.56%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2020 / 02 / 14
ЗАН ТӨЛВИЙН ТЕСТЭНД ӨНДӨР БА БАГА ОНОО АВДАГ ХҮМҮҮСИЙН ОНЦЛОГ

TAIPI гэдэг нь тухайн бие хүн байгууллагад болон хариуцсан ажил үүрэгтээ тохирох эсэх талаар бие хүний зан төлвийн үзүүлэлтийг тодорхойлдог тест юм. Сонгон шалгаруулалтын TAIPI тестээр та өөрийн байгууллагад ажиллахад болон тухайн ажилд тохирсон зан төлөвтэй хүн мөн эсэхийг тодорхойлон таамаглах боломжтой болно.

Сонгон шалгаруулалтын TAIPI тестэнд өндөр оноо авдаг хүмүүсийн онцлог:

  • Зорилго нь тодорхой, маш үнэнч
  • Сэтгэл хөдлөлийн хувьд тайван, амархан уурладаггүй
  • Өөртөө итгэх итгэл, эрч хүч үргэлж оргилж байдаг, бусадтай харилцаа үүсгэх, харилцаагаа хадгалахдаа маш гаргууд
  • Шинэ зүйлд нэлттэй ханддаг, өөрчлөлтөд амархан дасан зохицдог
  • Аливаад дүн шинжилгээ хийдэг, тууштай
  • Шинэ мэдлэг олж авах гэсэн эрмэлзэл, сэдэл нь маш хүчтэй
  • Бусдыг халамжилж санаа тавьдаг
  • Урьдчилан төлөвлөж бүх зүйлд нухацтай ханддаг

Сонгон шалгаруулалтын TAIPI тестэнд бага оноо авдаг хүмүүсийн онцлог:

  • Бүх зүйлд идэвхгүй, дүрэм журам барилталдаггүй. Амархан сэтгэл хөдлөж уурлаж бухимддаг
  • Бусдаас урьтаж ямар нэг зүйл хийх дургүй
  • Өөрчлөлтөөс илүү одоогийнхоо нөхцөл байдлыг хадгалах дуртай
  • Шинэ зүйл мэдье сурая гэж зорьдоггүй, онолоос илүү практик талыг онцолдог
  • Мэдээллийн баазад ач холбогдол өгдөггүй, шууд өөрийн бодсоноор үйлддэг
  • Хувийн ашиг сонирхолоо байгууллагынхаас илүүд үздэг. Ажилд дургүй
  • олон ажлыг нзэрэг гүйцэтгэхэд бэрхшээлтэй
  • Хэл яриа, үйлдэл нь ихэнхдээ шууд дайрч давшилсан өнгө аястай байдаг байна.
  • Хувийн  

ТА ЯГ ОДОО ТЕСТЛЭЭД ҮЗЭЭРЭЙ  Сонгон шалгаруулалтын TAIPI тест

ЗАН ТӨЛВИЙН ТЕСТЭНД ӨНДӨР БА БАГА ОНОО АВДАГ ХҮМҮҮСИЙН ОНЦЛОГ
ЗАН ТӨЛВИЙН ТЕСТЭНД ӨНДӨР БА БАГА ОНОО АВДАГ ХҮМҮҮСИЙН ОНЦЛОГ
ЗАН ТӨЛВИЙН ТЕСТЭНД ӨНДӨР БА БАГА ОНОО АВДАГ ХҮМҮҮСИЙН ОНЦЛОГ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 02 / 21
Оновчтой сонгон шалгаруулалт хийхийн үндэс нь сайн "бүрдүүлэлт" байдаг. Гэвч бүрдүүлэлтийн явцад бид "хуурамч улаан зангиатан"-дыг сонгон шалгаруулалтанд оруулж, улмаар багийн гишүүн болгох эрсдэл байдаг.
Зан төлөв гэдэг нь үнэт зүйл, үзэл бодлын хэв маяг, чин сэтгэл, хандлага, сэдэлжилт гэх мэт өргөн хүрээг хамарсан ойлголт юм.
- 2020 / 02 / 15
Зан төлөв - Энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага, биеэ авч явах байдлаар илэрнэ. Грек хэлнээс орчуулахад " зан төлөв " гэдэг нь онцлог шинж гэсэн утгыг илэрхийлнэ. Сэтгэц зүйн үзэгдлийн онцлогууд нь байнга үүсч, тухайн хүний биеэ авч явах хэлбэрийг тодорхойлж байх нөхцөлд л зан төлвийн онцлог болно. Гурван шаардлагад /Тодорхой илэрхийлэх, нягт уялдаа холбоотой байх, үйл ажиллагааны бүхий л хэлбэрт тусгалаа олох / нийцсэн тохиолдолд л хувь хүний онцлог шинжээс зан төлөвийн бүхий л онцлогууд бий болох боломжтой.
- 2020 / 02 / 12
-2020 / 02 / 12
Гадаад оронд салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд олон улсын түвшинд хүний нөөцөө бүрдүүлэх гурван эх үүсвэр байдаг. Олон улсад эдгээр ажилтнуудыг Expatriate managers /гадаадын менежерүүд/ гэж нэрлэдэг. Товчоор Expats гэж дуудна. Гадаад салбаруудад өөрийн менежерүүдийг ажиллуулах хоёр шалтгаан байдаг.
-2020 / 02 / 11
Ажлын ярилцлагад амжилттай орно гэдэг нь зөвхөн асуусан асуултад хариулах үйлдэл биш юм. Ажлын ярилцлагын үед л ажил горилогч өөрийгөө хэн бэ гэдгээ бүрэн таниулах, харин ажил олгогч нь өөрийн мэргэжлийн ур чадварын тусламжтайгаар тухайн хүнээ цаана нь гартал судлах боломжтой байдаг учраас ярилцлагад орно, ярилцлага хийнэ гэдэг нь маш хариуцлагатай, хамгийн чухал үе шат юм. Тиймээс ажлын ярилцлагын үед юунд анхаарах талаар Монголын Хүний Нөөцийн Институтийн мэргэжилтнүүд дараах практик зөвлөмжүүдийг хүргэж байна.
-2020 / 02 / 09
БНСУ-н ТОП ААН-д сонголт болсон TALENT ASSESSMENT INSTITUTE - н Монгол дахь онцгой эрхт түнш МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ Танд "Хүний нөөцийн үнэлгээ"- ний дараахь цахим тестүүдийг санал болгож байна.
HR Фото