МЕНЕЖМЕНТ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
10.64%
Үнэнч байдал
17.73%
Өрсөлдөх чадвар
20.97%
Бусадтай нийцэх байдал
22.90%
Гадагшаа чанар
1.03%
Ёс суртахуун
21.12%
Өөдрөг үзэл
5.61%
HRM - Эрүүл мэнд
- 2020 / 02 / 17
ТОП МЕНЕЖЕРҮҮД ЯМАР ШАЛТГААНААС БОЛЖ НАС БАРДАГ ВЭ?

Ажлын хэнээтэнгүүд” болсон оффисын ажилтнуудын зүрхний шигдээс, эм тарианд хордох, амиа хорлохын гол шалтгаан бол стресс, илүү цагаар ажиллах, хэдэн жил дараалан амралтаа аваагүй зэрэг явдал байдаг. Хэрэв энэ бүх зүйл танд хамааралтай бол сэтгэлээ хатамжлан хамгийн муу үр дүнд өөрийгөө бэлдэх хэрэг гарна. Наад зах нь нойргүйдэл, ажлын бүтээмж буурах болон архаг түгжрэл, архинд донтох хүртэлх эмгэгтэй болдог аж. Хамгийн ихээр 50-с дээш насны хүмүүс өртдөг бөгөөд эртэч, эсвэл хэтэрхий орой унтдаг, хэд хэдэн ажил зэрэг хийдэг, ажил, гэртээ хаана ч стресст орж байдаг ажилтнууд эрсдэл өндөртэй байдаг.

Эрсдэл

Зүрх: Зүрхний шигдээс бол Карошийн синдромын (хэт их ажилласнаас болж нас барах) үед үхэлд хүргэх гол шалтгаан болдог. Долоо хоногт 60 цаг ажиллах дуртай хүмүүс, эсвэл шөнө дөлөөр байнга ажилладаг бол зүрхний шигдээс болох магадлал хамгийн өндөр байна. Гэнэтийн үхлийн гол шалтгаан зүрхний шигдээс байдаг.

Ходоод гэдэс: “Oффисын” гаралтай хоол боловсруулалтын хямрал, ходоодны шархны гол шалтгаан бол хоолны дэглэм алдагдахаас хамаардаг. Тодруулбал өглөөний цайгаа ууж амждаггүй, өдрийн хоол идэх цаг зав гардаггүй харин орой болохоор идэх хүсэлгүй болдог. Мөн ажлын дэглэм байнга өөрчлөгдөхөд сөрөг үр дагавар их байдаг. Ажил таслалтын гол шалтгаан “цочирсон гэдэсний синдром” болдог. Хүн их цугларсан арга хэмжээнд оролцохоос зайлсхийж, ажил үүргээ гүйцэтгэж чадахаа больж, сэтгэл санааны гутралд орж эхэлдэг. Стрессээс  ангижрахын тулд тамхи татаж, архи ууж, эсвэл идэвхижүүлэгч эм хэрэглэж эхэлдэг. Үүнээс үүсэх мансуурлын байдал, ажлын хэт их идэвхи нь яваандаа нойргүйдэл, параноя өвчин, юунд ч үл итгэх мөн ямар ч шалтгаангүй зэрлэг авирлах зэргээр солигддог байна.

Дашрамд дурьдахад зарим нэгэн идэвхжүүлэгч эмүүд тайвшруулах эмүүдтэй, эсвэл ханиадны эм, хамрын дусаалгын найрлаганд ордог эфедрин болон декстрометорфантай холилдвол үхэлд хүргэх аюултай. Идвэхжүүлэгч эмийг уухаа гэнэт зогсоовол амархан ядарч, нойр хүрч, өвдөлт өгөх болон дарангуйлалын байдалд ордог. Мөн бие махбодиос фторыг хөөн гаргадаг тул шүд гэмтдэг.

Хурдац болон хэмнэл: Байнга хэт их ажиллах нөхцөлд долоо хоногийн дотор дасан зохицож болно. Хамгийн хэцүү нь ажлын дэглэм байнга өөрчлөгдөх болон шөнийн ээлжийн ажилд дасах байдаг. Өөрийгөө хүчлэвэл бие махбодийн биохэмнэл алдагдаж их ядаргаанд орж, нойргүйдэлтэй болох магадлалтай. Бие махбодийн үйл ажиллагаа болгон /тэр дундаа унтах, сэрүүн байх нь/ хоногийн циклийн тодорхой нэгэн хэсэгт хамааралтай байдаг. Хүний хувьд энэхүү цикл 23-25 цаг. Зарим үед гадаад орчны цочрол, хэт их гэрэлтүүлэг, дуу чимээг хүлээн авах нь бидний уураг тархин дахь биологийн цагаас хамаарч байдаг учраас тохиромжгүй цагт дээрх ачааллыг өгснөөр амархан стресст өртдөг.

    Ажлын хэт ачаалал нь биохэмнэлийг “эвдэж” даралт хэлбэлзэх, судасны цохилтын хэмнэл алдагдах, мөн хоол боловсруулах системийн хямралыг үүсгэдэг. Дааврын өөрчлөлтийн тухай эмчээс мэдэж, ажлын чанар муудсан тухай даргаасаа сонсох болно. Судалгаанаас үзэхэд найман цаг тасралтгүй ажилласны дараа гаргах алдааны тоо огцом нэмэгдэж, харин есөн цагийн дараа үйлдвэрийн осол, гэмтлийн тоо олширдог нь нотлогдсон.

    Ажлын байран дээрээ долоо хоногийн турш алсын зайны гүйлт хийсний дараа амралтын өдрүүдээр нөхөж унтаж авна гэвэл нойрны дутууг яасан ч нөхөж чадахгүй билээ. Өдрийн цагаар унтахад саад их байдаг (жишээ нь гэрэл, гадны дуу шуугиан г.м), иймээс өөрийн био хэмнэлийг хямруулснаар та долоо хоног бүр унтлагын 5-7 цаг алддаг, өөрөөр хэлбэл жилд 312 цаг болж бараг хоёр долоо хоногийн хугацааг алдана гэсэн үг юм. Биологийн цаг, гадаад орчны цочрол болоон ухамсарт үйл ажиллагаа нь хоорондоо зөрчөөгүй байхад л хүн хамгийн ихээр амарч чаддаг.

    Өөрөөр хэлбэл өдөр нь үр бүтээлтэй ажиллаж, шөнө нь бүтэн нойртой хонож хэт их ажиллахгүй байх хэрэгтэй.

Эх сурвалж: Human Capital сэтгүүл #02

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 03 / 22
Аюултай вирусийн халдвар авсан эсэхийг танин мэдэхийн тулд Японы эмч нарын санал болгосон амьсгалын шинжилгээг гэрийн нөхцөлд хийж болох гэнэ.
Хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ? Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ нөгөө талаас хавар цагт хүний архаг хууч сэдрэх нь бий. Шалтгаангүйгээр ядрах, нойр хүрч нозойрох, харшил өгөх, гуниг гутралд автах гэх мэтийн тааламжгүй өөрчлөлт явагдах нь бий.
- 2020 / 03 / 19
Поль Брэгг зөвлөж байна. Идэш ууш, сэтгэлгээний хооронд ямар ч холбоо үгүй мэт санагддаг. Ухаантай хүн бол юу ч идэж ууж байсан сэтгэхээ л сэтгэнэ гэж бодоцгооно. Уг нь тийм гарамгай хүн зөв хооллодог байсан бол бүр илүү сэтгэх байсан нь харамсалтай. Зөв хооллодогсон бол эрдэмтэд судлаачид шинжлэх ухааныг огт өөр түвшинд гаргах байсан юм.
- 2020 / 03 / 15
-2020 / 03 / 10
"Өглөөний хоолыг өөрөө ид" гэдэг vг дэмий нэг гарсан үг биш юм. Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.
-2020 / 03 / 01
Энэ бүхнээс үзэхэд дээрх улсуудын эрүүл, урт удаан амьдрах үндэс болсон зүйл нь хүн амын нягтаршилыг бууруулах, зохистой ажил/ амьдралын түвшинг бүрдүүлэх, стрессийг бууруулах явдал болж байна.
-2020 / 02 / 20
Стресст өртөж тааламжгүй сэтгэл хөдлөлд автсан үед та биеэ барьж, өөртөө тушаал өгөх аргаар өөрийгөө ялж болно. Ингэхдээ "тулгарсан бэрхшээлийг би заавал ялж дийлэх болно", "би давна, туулна" гэсэн агуулгатай шийд гаргах ёстой. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө өөртөө зохих тушаал өгөөрэй. Хэн нэг хүн чамд заавар өгч, яахыг чинь хэлж өгөхийг бүү хүлээ. Чи өөрөө л санаачилж, хүнд байдлаас гарах арга замаа ол. Өөрийгөө зоригжуулах сэтгэл зүйн олон арга бий шүү.
HR Фото