HRM / ХНМ
Хөгжлийн нууцаас суралцъя - Та аль улсад зохион байгуулагдах хөтөлбөрийг сонирхож байна вэ?
АНУ
12.38%
ФИЛЛИПИН
1.63%
БНСУ
43.32%
ЯПОН
26.06%
БНХАУ
5.86%
СИНГАПУР
7.49%
ХОНГ КОНГ
2.93%
HRM - Эрүүл мэнд
- 2021 / 06 / 18
Эрүүл ажлын байрны үр ашиг
ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны эрүүл мэндийн ойлголтонд мөн ажлын зохион байгуулалт чухал нөлөөтэй. Тухайлбал хэт их ачаалалтай ажиллах, ээлжийн амралтгүй ажил, илүү цагаар ажиллах, цалин хөлсний бага бодлого, нэг хэв маягийн хөдөлгөөнийг олон давтах зэрэг хүчин зүйлүүд бас ордог. Эдгээр нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж өвчлөлийг нэмэгдүүлдэг байна.
  1. Механикийн – багаж төхөөрөмж, ажлын процесс
  2. Техникийн – тоног төхөөрөмжийн эвдрэл
  3. Физикийн – дуу шуугиан, халуун, цацраг идэвхит бодис, альфа болон бета туяа
  4. Химийн – химийн бодисууд
  5. Органик – шавьж, шимэгч хорхой, тоос, тоосонцор
  6. Биологийн – халдвар, хөдөлгөөний дутагдал
  7. Бусад – стресс, биеийн хүчний хүнд хучир ажил, осол гэмтэл
Насанд хүрсэн хүн амьдралынхаа 1/3- ыг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг. Жишээ нь: 24 цагийн 8 цаг ажиллах, 2 цаг ажилдаа ирж очих, 8 цаг унтах, 1-2 цаг өдрийн хоол, 4 цаг гэртээ болон чөлөөт цаг /хоол хийх, гэр орноо цэвэрлэх, хүүхдээ асрах г.м/-т зарцуулдаг байна.
Үүнээс харахад хүн амьдралынхаа ихэнхи хугацааг ажлын байрандаа өнгөрүүлдэг гэсэн нь харагдаж байна.
Эрүүл ажилчид нь үр ашигтай үйлдвэрлэгчид бөгөөд энэ үр ашиг нь бизнесийн амжилтын гол үндэс, байгууллага, тэр тусмаа улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурь болдог.
 Эрүүл ажлын байрны үр ашиг 
 Байгууллага Ажилчид
•    Сайн удирдлага, сайн зохион байгуулалттай эрүүл, аюулгүй байдлын хөтөлбөртэй болно.
•    Байгууллагын соёл сайн бүрдэнэ.
•    Ажилчдын ажил солих байдал тогтвортой болно.
•    Ажил таслах явдал багасна.
•    Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.
•    Эрүүл мэндийн үйлчилгээ, даатгалын зардал багасна.
•    Маргаан торгуулийн эрсдэл багасна.    
•    Эрүүл, аюулгүй ажлын орчин бүрдэнэ.
•    Өөртөө анхаарал тавих нь дээшилж, ажлаа тайван хийнэ.
•    Стресс багасна.
•    Ажилчдын сэтгэл ханамж дээшилнэ.
•    Ажилдаа сэтгэл хангалуун болно.
•    Эрүүл мэнд нь сайжирна.
•    Эрүүл мэндээ хамгаалах чадвар нь дээшилнэ.
•    Эрүүл гэр бүл, хамт олон бий болно.
•    Ажилтнууд жижиг сажиг зүйлд санаа зовохгүй ажилдаа өөрийгөө бүрэн дайчилна

Эх сурвалж: МХНИ-н Human Capital сэтгүүл #MHRI #HumanCapital


Эрүүл ажлын байрны үр ашиг
Хүний нөөцийн менежментийн үндсэн сургалт - MHRI Level - B
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 09 / 12
Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.
Стресстэй тэмцэх хамгийн найдвартай арга бол өөр зүйлд сатаарч, нөхцөл байдал, орчноо өөрчлөх явдал юм. Өөрөөр хэлбэл өөртөө анхаарал тавь гэсэн үг.
- 2022 / 06 / 25
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
- 2022 / 03 / 18
-2022 / 03 / 15
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, тамхи татдаггүй боловч тамхины утаанд хордсоноос болж жил бүр 600 мянган хүн нас барж байна.
-2022 / 03 / 05
Сингапурт санхүүгийн салбарын ажилтнууд гэрээт хугацаанаас хэтэрч ажилладаг бөгөөд хагас бүтэн сайн, амралтын өдрүүдэд ажилтай холбоотой асуудлаар тэдэнтэй холбогдох боломжтой байдаг. Тэдний 78 хувь нь илуу цаг ажилладаг.
-2021 / 06 / 19
Амралтын өдрүүдийнхээ ихэнх цагийг нойронд зарцуулах нь ядаргаанаас бүрэн гаргана хэмээн найдах хэрэггүйг судлаачид анхааруулжээ.
HR Фото