HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.67%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.37%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.89%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
14.07%
HRM - Эрүүл мэнд | Сэтгэл зүй
- 2024 / 04 / 01
УЛИРАЛ СОЛИГДОХ ҮЕД ДАРХЛААГАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хавар цагт хүний архаг хууч сэдрэх нь бий. Хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ? 



Шалтгаангүйгээр ядрах, нойр хүрч нозойрох, харшил өгөх, гуниг гутралд автах гэх мэтийн тааламжгүй өөрчлөлт явагдах нь бий. Энэ бүхэн нь өвлийн дараа эрч хүч дутагдах, орчин тойронд болж буй өөрчлөлтөд бие организмын өгөх реакцтай холбоотой юм.

Бие организмыг хаврын улиралд дасгахын тулд;

  • Биеийн дасгал хий. Гэхдээ спортын огцом хүнд төрөл биш.
  • Алгуур биеэ бэлтгэ. Хүйтэн бус бүлээн шүршүүрт орвол үр дүнтэй.
  • Хүйтэн ус нь эсийг цочмог сэргээдэг тул хавар тохиромжтой биш.
  • Тодорхой цагт унтаж амрах хэмнэлийг баримтал.
  • Өвлийн туршид хэрэглэж байсан илчлэг ихтэй хоол хүнсээ багасга.
  • Өөх тос, илчлэг хоолноос огцом татгалзах хэрэггүй. Хэмжээгийн алгуур багасгаж, жимс ногоо, цагаан идээ түлхүү хэрэглэ.
  • Шингэн зүйл сайн ууж, бие дэх хорт бодисыг гадагшлуул. Энэ нь хаврын цагт нэн чухал
  • Бие организмд шаардлагатай витамин, поливитамин хэрэглэхэд тохиромжтой үе.
  • Хар шоколад ойр ойрхон бага хэмжээгээр идэхэд зүгээр. Хар шоколад нь эрч хүчийг сайн нөхдөг.
  • Бясалгалд яв. Энэ цаг үед бясалгал хийх нь маш сайн. Дотоод эрч хүчээ зөв тархаахад  тустай.

УЛИРАЛ СОЛИГДОХ ҮЕД ДАРХЛААГАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
Хүний нөөцийн удирдлагын ахисан түвшний мэргэшүүлэх сургалт | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 02 / 29
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
- 2023 / 08 / 07
Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.
- 2022 / 09 / 12
-2022 / 06 / 25
Стресстэй тэмцэх хамгийн найдвартай арга бол өөр зүйлд сатаарч, нөхцөл байдал, орчноо өөрчлөх явдал юм. Өөрөөр хэлбэл өөртөө анхаарал тавь гэсэн үг.
-2022 / 05 / 24
Ам худал ярьдаг ч бие худал ярьдаггүй. Худал ярьж байгаа хүний байгаа байр байдал нь түүнийг барьж өгдөг. Худал ярьж байгааг нь яаж мэдэх вэ?
-2022 / 03 / 23
Хүмүүс сэтгэл санаа амар амгалан бол бие эрүүл гэж ярилцдаг нь жирийн нэг үг бишээ. Сэтгэлийн хямрал гэж үг бидний өдөр тутмын ярианд түгээмэл хэрэглэгдэх болжээ.
HR Фото