HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM - Эрүүл мэнд | Сэтгэл зүй
- 2022 / 05 / 24
ХУДАЛ ЯРЬЖ БУЙГ ХЭРХЭН ИЛЭРҮҮЛЭХ ВЭ?

Ам худал ярьдаг ч бие худал ярьдаггүй. Худал ярьж байгаа хүний байгаа байр байдал нь түүнийг барьж өгдөг.  “Худал ярьж байгааг нь яаж мэдэх вэ?” Хүн нийгмийн амьдрал дунд өөрийн үнэн байдлаа нуухыг хүсдэг ч ямар нэгэн байдлаар илэрдэг.

 

Олны дунд хүн уурлаж бухимдан, сандарч, бүр айж эмээдэг байлаа ч инээмсэглэлийн багаар нууж болно. Анхааралтай ажиглахад өчүүхэн жижиг шинж тэмдгээр энэ ялгааг нь олдог.

 

Хүн худлаа ярих үедээ нүүр царайныхаа илрэлийг хамгийн сайн удирдан нууж чаддаг.

Энэ үедээ өчүүхэн зүйлийг ч хүртэл анхаардаг тул маш сайн, чадварлаг хянадаг. Учир нь худал ярих үедээ хүн нүүрнийхээ хувирлыг хянаж тооцож үздэг. Ажигч гярхай хүн эсвэл мэргэжилтэн л чадварлаг худалчийг хөдөлгөөнөөс нь мэднэ. Ерөнхийдөө амьдрал дээр чадварлаг худалчийг сайн таних нь тийм амар хэрэг биш юм.

 

Худлаа ярих төрлүүд

Хүмүүсийн худал яриаг 4 бүлэгт хуваан үзэж болно.

 

1.    Эхний бүлэгт нөгөө хүн нь худал гэдгийг нь мэддэг ч ил гаргадаггүй дундын худал яриа ордог. Дургүй хүн нь хоолонд урихад “Завгүй” эсвэл “Өөр хүнтэй уулзана” гэх мэт. Үүнийг хэлэх үедээ цаад хүн нь худал хэлснийг нь ойлгосон гэж мэддэг ч аль аль нь энэ хэвээр ойлголцдог. Урьсан хүн нь уучлал гуйж, сүүлийн үед хүмүүс их ажиллаж байгааг бага зэрэг ярина. Ийм худал яриа нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд маш чухал байр суурийг эзэлдэг.

 

2.    Хоёрдугаар бүлгийн худалд эсрэг талын хүн худлаа ярьж байгаа юмуу эсвэл худлаа дүр исгэж байгаа хүнийг мэдсэн ч өөр арга байхгүйг нь мэдэж чимээгүй өнгөрнө. Жишээ нь гэр бүл салсан хүмүүс аливаа хүлээн авалтанд оролцохдоо салсандаа жаргалтай, сэтгэл хангалуун байгаа мэт загнаж хүмүүст ч үүнийгээ ярьдаг. Гэвч түүнийг сонсож байгаа хүмүүс үнэн биш гэдгийг нь мэддэг ч энэ байдлыг нь жирийнээр хүлээж авдаг. Түүнийг хүлээн авалтын турш сайн ажиглавал дотоод ертөнц дэх өөрчлөлтийг нь ч анзаарч болох бөгөөд ил гаргах нь хүн бүрт ашиггүй тул хэн ч энэ талаар ярьдаггүй юм.

 

3.    Гурав дахь бүлэгт мэргэжлийн худалчдын яриа багтдаг. “Мэргэжлийн худалч” гэдэг нь “ажлын шаардлагаас болж худал хэлэх шаардлагатай болдог” гэсэн утгатай. Дипломатууд, улстөрчид, өмгөөлөгчид, сурталчилгааны ажилчид, олон нийтийн ажилтан, компанийн захирлууд, мэрэг төлөгчид, илбэчид, хуучин эд зүйлсийн худалдаачдын хувьд худал хэлэх нь харамсалтай нь амьдралын хэв маяг болжээ. 

      Эдгээр хүмүүс бусдын санаанд таалагдах зүйлийг ярихдаа мэргэжлийн байдаг. Тэд энэ чадвараа үнэхээр сайн хөгжүүлсэн байдаг учраас хүмүүс энэ яриаг нь сонсохын тулд тэмүүлэн, дэмжиж, ойртдог байна. Бүх төрлийн худалчууд дотроос гуравдугаар бүлгийнхний худлыг ялгаж мэдэх хамгийн хэцүү байдаг.

 

4.    Дөрөвдүгээр бүлэгт хэдийгээр шаардлагагүй боловч өөртөө ашигтай бол их бага хэмжээгээр хэлэх худал яриа багтдаг. Худал нь дараа баригддаг эдгээр хүмүүсийг бид “худалч” гэж дургүйцнэ. Харин бусад хүмүүсийг худалч гэж хэлдэггүй.

 

Худал ярихад ямар шинж илэрдэг вэ?

Худал ярьж байгаа хүний янз бүрийн шинж тэмдгийг судалж үзэхэд дараах зүйлс илэрчээ.

 

1. Худлаа ярьж байгаа хүний гарын хөдөлгөөн багасдаг. Энгийн үед хүн ярьж байгаа зүйлдээ хүч нэмэхийн тулд гараа оролцуулдаг байна. Ер нь хүн гарын энэ хөдөлгөөнөө бараг анзаардаггүй, зангадаг гэдгээ мэддэг ч ямар хөдөлгөөн хийдгээ мэддэггүй. 


Энэ нь хүнд эргэлзээ төрүүлж гарын хөдөлгөөнөө багасгадаг. Дотоод сэтгэл нь зөрчилтэй байгаа учраас гарынхаа хөдөлгөөнөөр өөрийгөө илрүүлэхээс болгоомжлон гараа халаасандаа хийж эсвэл нэг гараараа нөгөө гараа барьдаг. Хүн өөртэйгөө тэмцэлдэн сандарч байгаа хэцүү үед энэ нь эхийнхээ гараас барьж байгаа мэт сэтгэл төрүүлж тайвширдаг байна.

 

2. Худлаа ярьж байгаа хүн ярих үедээ гараа нүүрэндээ аваачих хөдөлгөөн нь нэмэгддэг. Ер нь хүн юм ярихдаа гараа нүүрэндээ их хүргэдэг. Гэвч худлаа ярих үед энэ хөдөлгөөн нь илүү ихээр нэмэгддэг. Энэ үедээ эрүүгээ тулах, уруулаа хазлах, амаа таглах, хамар чихээ имрэх, хацраа үрэх, нүдээ нухах зэрэг хөдөлгөөнүүд нь улам ихсэж ялангуяа хамартаа хүрэх, амаа таглах хөдөлгөөн нь бүр хамгийн ихээр нэмэгдэнэ. 

Хүн худал ярих үедээ яагаад амаа тагладаг вэ? Үүнийг таах нь тийм ч хэцүү биш бөгөөд хүн амаа татах, хийсэн зүйлээ нуун далдлах гэж хүсдэг байна. Амаа дарах хөдөлгөөн нь олон янз байдаг бөгөөд хуруугаараа цохилох, долоовор хуруугаа дээд уруулдаа хүргэх эсвэл амныхаа орчим байлгадаг гэнэ. Хүүхдүүд худлаа ярихдаа амаа гараараа тагладаг. 


Харин насанд хүрэгчдийн хувьд гараа амандаа ойртуулах нь үргэлж худлаа ярьж байна гэсэн үг биш юм. Хүн ярьж байгаа зүйлдээ эргэлзэн, алдаа гаргахаас айж байгаа бол цаг хожихын тулд гараа ам орчимдоо байлгадаг. Мөн гар нь нүүрэндээ ойр байдгаас хамарт бас нэлээд хүрдэг юм байна. Учир нь аманд хүрэх гэж дээшилсэн гар хамарт бас хүрч эхэлдэг байна. 


Худал хэлсэн эсвэл ярьж байгаа зүйлээ сайн мэддэггүй бол хүний гар хамар руугаа явдаг нь хүний биеийн физиологоос болдог. Учир нь худал ярьж байгаа хүн дотроо сандардаг тул цусны даралт ихсэн, зүрхний цохилт түргэсэн, хөлс асгарах зэрэг өөрчлөлтүүд гарч, хамар загатнах мэт мэдрэмж төрдөг. 

Бидний сайн мэддэг Пиноккиогийн хамар худлаа ярихаар уртасдаг нь огт оргүй үлгэрийн зүйл биш юм. Зохиогч дээрх зүйлийг сайн мэддэг байсан тул хүүхдийн зохиолдоо хэтрүүлэн хэрэглэсэн ажээ.

 

3. Худлаа ярьж байгаа хүн тавгүйтэн, тайван бус байдаг тул сууж байгаа үедээ хойш урагш, баруун зүүн тийш хөдлөн, байраа өөрчлөх шалтгаан болдог. Энэ нь “Өөр газар байсан бол сайхнаа” гэсэн бодлыг нь илтгэн харуулдаг. 

Зурагтын шууд нэвтрүүлэг, ярилцлага зэргээр хааяа илт мэдэгддэг. Ялангуяа мэтгэлцээний нэвтрүүлгийн үеэр оролцогчийг хүнд байдалд оруулсан асуулт тавихад тавгүйтэн сандал дээрээ хөдөлж, займчин байдаг.

 

4. Хүн худал ярьж байхдаа дохиж зангах нь багасдаг ч гараа илүү их савдаг. Магадгүй гараа савж байгаа мэт хөдөлгөөн хийх нь тухайн ярьж байгаа зүйл нь надад хамаагүй гэсэн санааг илтгэдэг байж ч болох юм.

 

5. Худал ярьж байгаа хүний нүүр бараг хувирдаггүй. Иймд сайн судлаагүй үед нүүрний хувирлаар худал ярьж байгаа эсэхийг мэдэх нь төвөгтэй. Худалч хүнийг барьж өгдөг гол зүйл нь харц. Тэд ярилцагч хүнээсээ байн байн харцаа буруулж байдаг юм.

 

Ийм хөдөлгөөн хийж байгаа хүн бүр худалч гэж үү?

Мэдээж үгүй. Эдгээр судалгааны үр дүн нь үнэн зөв гэсэн үг биш бөгөөд тэр хөдөлгөөнүүдийг жирийн үеэс хэдэн удаа илүү давтаж байгаа, мөн хэдэн удаа ажигласан, ялангуяа тэр хүний тухайн үеийн байдал зэргийг илүү их анхаарч хийсэн юм. 


Дээр өгүүлсэн шинж чанарууд нь хүн худлаа ярьж байна гэдгийг биш харин худлаа ярьж байж болзошгүй гэдгийг харуулж байгаа юм. Үүнийг батлахын тулд судалгаа хийсэн шинжээчид эдгээр шинж нь худал ярьж байгаа эсвэл итгэлгүй байгааг зөвхөн харуулж байгаа биш гэжээ. 


Жишээ нь таныг ямар нэг зүйлд буруутган гүтгэсэн үед түгдрэх, гараа дахин дахин нүүр рүүгээ явуулах, сууж байгаа газраа тавгүйтэн займчих зэрэг хөдөлгөөн хийдэг. Энэ тохиолдолд бид буруутгаж байгаа болон эсэргүүцэж байгааг нь ч гэсэн хүлээн авах хэрэг үү? 


Ажилд орохоор ярилцлага өгч байгаа хүнд асуулт нь дарамттай санагдвал гараа нүүр рүүгээ явуулах эсвэл үл тэвчсэн хөдөлгөөн үзүүлдэг. Энэ бүхэн тухайн хүн өгч байгаа мэдээллийг хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй эсвэл алдаа гаргахаас айснаас болж үүсдэг. 


Үүнээс гадна энэ шинжүүд худал ярьж байгаагийн тод илэрхийлэл биш харин бидний оюун санааны доторх бодол, сэтгэлийн хөдөлгөөнийг илтгэж байгаа хэрэг юм. Энэ нь худал ярьж байгаа мэт эргэлзээ төрүүлж, тавгүйтүүлж ч болно.

ХУДАЛ ЯРЬЖ БУЙГ ХЭРХЭН ИЛЭРҮҮЛЭХ ВЭ?
Хүний нөөцийн удирдлагын ахисан түвшний сургалт | 9000-1075 8000-1075 7000-1075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
Таны төрсөн орд сонгон мэргэжил, ажиллаж буй салбартаа амжилт гаргахад нөлөөлдөг байж болох юм. Сонирхолтой ажил хэрэгч зурхайг ажлын заваарай сонирхоод нэг үзээрэй.
- 2024 / 06 / 04
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
- 2024 / 05 / 24
-2024 / 04 / 01
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
-2024 / 02 / 29
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
-2023 / 08 / 07
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
HR Фото