HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.92%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.23%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.08%
HRM - Эрүүл мэнд
- 2022 / 03 / 15
ТАНСАГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХОРТ ЗУРШИЛ БОЛСОН ТАМХИНЫ ТҮҮХ
1. 1950-1960 онд тамхи татах нь моод болж байсан төдийгүй, ашигтайд тооцогддог байв. Эмч нарын эхний анхааруулгууд гарах үед тамхи үйлдвэрлэгчид шүүлтүүртэй янжуур “арай аюулгүй” гэж идэвхтэй сурталчилж эхэлжээ.


2. Америкийн ковбой Мальборо 1950-иад онд гарч, брэндийн тухай төсөөлөл бүрэн өөрчлөгдөж, тамхины худалдаа эрс өсөхөд тус болжээ. Ковбой Мальборогийн дүрд тоглосон гурван жүжигчин бүгд уушгины хорт хавдраар нас барсан байна.

3. 1962 онд Британийн Хатан хааны анагаах ухааны коллежийн эрдэмтэд тамхи татах, янз бүрийн өвчтэй болох хоёр хоорондоо холбоотой болохыг нотолжээ. Гурван жилийн дараа Англид анх удаа зурагтаар сурталчлахыг хориглосон байна.

4. Тун саяхны энэ ховор кино тамхи татаж байгаа үзэгдэлгүй гарчээ. Уг нь үзэгчдийн хайрлаж хүндэтгэдэг эмэгтэй, эрэгтэй жүжигчид кинонд гартаа заавал тамхи барьсан гардаг байсан юм.

5. 1990-ээд онд тамхийг эсэргүүцдэг идэвхтнүүд тамхины брэндүүдтэй хамтран ажиллахаа болихыг Формула-1-ээс шаардсан байна. Тэгэхэд тамхи үйлдвэрлэгчид шүүхийн олон заргатай нүүр тулахад хүрч, тамхи татагчид тамхины хорын тухай мэдээллийг санаатайгаар нуусан хэмээн үйлдвэрлэгчдийг буруушааж байжээ.

6. 2003 онд Европын хууль сахиулагчид үйлдвэрлэл эрхлэгчдээс тамхины хайрцган дээр хар хүрээн дотор “Тамхи татах нь амь насанд аюултай” гэсэн үгийг томоор бичих, тэрчлэн тамхи татах хортойг анхааруулсан өөр бусад бичээс болон зургийг байрлуулахыг үйлдвэрлэгчдэд үүрэг болгосон байна.

7. 2004 онд Британийн зүрхний өвчний сан тамхи татахаас татгалзахыг  уриалсан цуврал кампанит ажил явуулж, "Бөглөрөхөөсөө өмнө хая” уриа гаргасан байна. Тамхи татсанаас үүдэлтэй зүрхний өвчнүүд нь муу зуршил артерийн судсыг аажмаар гэмтээснээс үүсдэг. Нэгэнт гэмтсэн судас хатуурсаар бөглөрдөг болохыг эмч нар анхааруулжээ.

8. Кафе болон ресторанд тамхи татахыг хориглосон нь тамхичдыг муу зуршлаасаа татгалзах тухай бодоход хүргэж, тамхи татдаггүй хүмүүсийг утаанд нь хордохоос хамгаалан, тамхинд татагдан орогсдын тоог багасгаж байна.

9. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, тамхи татдаггүй боловч тамхины утаанд хордсоноос болж жил бүр 600 мянган хүн нас барж байна. Эцэг, эхийнхээ муу зуршлын золиос болж байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд эмч нарын сэтгэлийг ихээхэн түгшээж байгаа ажээ.

ТАНСАГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХОРТ ЗУРШИЛ БОЛСОН ТАМХИНЫ ТҮҮХ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 01
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
- 2024 / 02 / 29
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
- 2023 / 08 / 07
-2022 / 09 / 12
Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.
-2022 / 06 / 25
Стресстэй тэмцэх хамгийн найдвартай арга бол өөр зүйлд сатаарч, нөхцөл байдал, орчноо өөрчлөх явдал юм. Өөрөөр хэлбэл өөртөө анхаарал тавь гэсэн үг.
-2022 / 03 / 18
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
HR Фото