HRM / ХНМ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.75%
Үнэнч байдал
19.60%
Өрсөлдөх чадвар
19.37%
Бусадтай нийцэх байдал
23.67%
Гадагшаа чанар
0.64%
Ёс суртахуун
21.11%
Өөдрөг үзэл
5.86%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2022 / 05 / 14
МЕНЕЖЕРИЙН УР ЧАДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ НЬ

Эдүгээ үед зохион байгуулалтын болон байгууллагын удирдлагын хүрээнд өндөр мэргэшсэн ажилтнуудын эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн. Захиргаа, аж ахуйн салбарт, мөн санхүүгийн болон эдийн засгийн чухал асуудлыг  шийдвэрлэхэд менежерүүд улам их нөлөөтэй болж бие дааж эхэлж байна. Жишээлбэл: Хүний нөөцийн менежерийн ажил бол маш олон талтай, сайтар зохион байгуулагдсан байхыг шаарддаг.



 

Хүний нөөцийн менежерийн эрх мэдлийн хүрээ нь улам бүр тэлж байгууллагын бүхий л салбарыг хамарч байна.

 

Ямар ч төрлийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд амжилттай явуулахад ерөнхий ур чадвараа сайжруулахаас гадна тусгайлан сургалтанд хамрагдах шаардлагатай. “Хүн-хүн” харилцааг хамардаг мэргэжлийн төрлүүдийг эзэмшихийн тулд менежерт юуны түрүүнд нийгэм доторхи харилцаанд суралцах нь чухал. 

 

Нийгэм доторхи харилцааны ур чадварыг эзэмшиж чадвал хүмүүсийг үр дүнтэйгээр нэгтгэж, хүмүүст амжилттай нөлөөлж, тэдний хүсэл зорилгыг ойлгож, хамтын ажиллагааг зохион байгуулж чадна гэсэн үг.

Менежер мэргэжилтэй байхаас гадна үндсэн ур чадварыг (зохион байгуулах болон захиргааны) эзэмшсэн байх ёстой. Ингэж чадвал тэрээр ажил үйлсдээ амжилт гаргана.

 

Зохион байгуулах ур чадварт:

  • Бусад хүмүүсийн сэтгэл зүйг гүн гүнзгий, хурдан шуурхай ойлгож, ажилтныхаа ур чадварыг байгууллагадаа үр дүнтэйгээр ашиглаж чадах;
  • Хүмүүст сэтгэл зүйгээр нөлөөлж, тэднийг нэгтгэн хамт олны энергийг зөв урсгалд дайчлан чиглүүлэх;
  • 3охион байгуулах төрлийн ажилд дуртай, түүнд сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байж, тухайн ажлыг хийх эрмэлзэлтэй байх зэрэг багтана.

 

Ажилтнуудынхаа ур чадварын талаархи тодорхой мэдээлэлтэй байхад, тухайлбал менежерийн ур чадвартай ажилтнуудыг илрүүлж чадвал хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг, албан тушаалын томилолтыг зөв явуулах боломжтой.

 

Эх сурвалж: "Human Caрital" сэтгүүл
МЕНЕЖЕРИЙН УР ЧАДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ НЬ
Хүний нөөцийн удирдлагын ахисан түвшний сургалтанд урьж байна | 9000-1075 8000-14075 7000-1075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 05 / 21
Өндөр үнэлэмжтэй хүний нөөц болох зөвлөмж: Өөрийгөө сонсож мэргэжлээ сонго | Сонгосон мэргэжлээ илүү өнгө оруул, байнга зүлгэ!
Сонгон шалгаруулалтын үйл явц нь бусад функын нэгэн адил албан тушаалын тодорхойлолтод суурилдаг. Ажлын байрны тодорхойлолт нь ажлын амжилттай гүйцэтгэл хэрхэн хэмжигдэхийг тодорхойлсон нөхцөлүүдийг харуулна.
- 2021 / 08 / 13
Манлайлагч хүнийг ажил сонгон шалгаруулж авахад оюуны чадвар (IQ)-аас илүүтэйгээр сэтгэл хөдлөлийн төлөвшил (EQ)-ийг харж байгааг CareerBuilder судалгааны мэдээлэл нотолж байна. Ажил олгогчдын 34% ажил горилогчдыг сонгон шалгаруулахдаа тэдний сэтгэл хөдлөлийн төлөвшил дээр онцгой ач холбогдол өгдөг бөгөөд ажил горилогчдын сэтгэл хөдлөлийн төлөвшил нь оюуны чадвараас илүү хэмээн 71% нь хэлсэн байна.
- 2021 / 01 / 11
-2020 / 02 / 21
Оновчтой сонгон шалгаруулалт хийхийн үндэс нь сайн "бүрдүүлэлт" байдаг. Гэвч бүрдүүлэлтийн явцад бид "хуурамч улаан зангиатан"-дыг сонгон шалгаруулалтанд оруулж, улмаар багийн гишүүн болгох эрсдэл байдаг.
-2020 / 02 / 15
Зан төлөв гэдэг нь үнэт зүйл, үзэл бодлын хэв маяг, чин сэтгэл, хандлага, сэдэлжилт гэх мэт өргөн хүрээг хамарсан ойлголт юм.
-2020 / 02 / 14
TAIPI гэдэг нь тухайн бие хүн байгууллагад болон хариуцсан ажил үүрэгтээ тохирох эсэх талаар бие хүний зан төлвийн үзүүлэлтийг тодорхойлдог тест юм. Сонгон шалгаруулалтын TAIPI тестээр та өөрийн байгууллагад ажиллахад болон тухайн ажилд тохирсон зан төлөвтэй хүн мөн эсэхийг тодорхойлон таамаглах боломжтой болно.
HR Фото