HRM / ХНМ
Хөгжлийн нууцаас суралцъя - Та аль улсад зохион байгуулагдах хөтөлбөрийг сонирхож байна вэ?
ФИЛЛИПИН
0.52%
БНСУ
49.74%
ЯПОН
29.84%
БНХАУ
7.33%
СИНГАПУР
8.38%
ХОНГ КОНГ
3.66%
HRM - Эрүүл мэнд
- 2022 / 09 / 12
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ

Ажилтан албан хаагчид нь ажлынхаа байранд амьдралынхаа 1/3-ийг өнгөрөөдөг судалгаа байдаг. Ихэнх хүмүүс ажилдаа анхаарлаа хандуулаад амралт хоолоо мартах нь элбэг байдаг. Энэ нь ирээдүйд хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж хөдөлмөрийн чадвараа эрт алдахад хүргэдэг. "Өглөөний хоолыг өөрөө ид" гэдэг vг дэмий нэг гарсан үг биш юм. Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.

Эсүүд шөнөжингөө ажиллахдаа өдөр идсэн хоолноос өөрт хэрэгтэй шим тэжээлтэйг авдаг аж. Иймээс биднийг өглөө босоход бие дэх эсvvд 100 гаруй төрлийн шинэ тэжээл, хоолыг нь нэхэж байдаг. Хэрвээ хэрэгцээт тэжээлээ авч чадахгvй бол эс өвчилж, эсийн буруу хөгжил явагдана. Эс буруу хөгжсөнөөр хавдрын болон vрэвслийн эс олноор vржиж, хvний дархлалын систем гэмтдэг байна. өглөө шим тэжээл сайтай хvнсний бvтээгдэхvvн хэрэглэвэл бие махбодь эрч хvчтэй, сэргэг байж, өдрийн ажилд сайнаар нөлөөлдөг. 


Өглөө цайгаа уухгvй гарвал хvний эсvvд бvхэл өдрийн турш сул дорой, унтаа байхаас гадна цусан дахь саахрын хэмжээ огцом унадаг аж. Өдөр хооллох үед өлссөнөөсөө болоод хvмvvс нэг дор их хэмжээний хоол идэх нь тvгээмэл. Энэ нь жин нэмэхэд нөлөөлөөд зогсохгvй цусан дахь сахрын хэмжээг эрс өсгөдөг. Энэ байдал олон давтагдвал цусан дахь саахар тогтворгvйжинэ. Үүнээс болж хvн олон төрлийн эмгэгтэй болдог ба идсэн хvнс биед шим тэжээл болохын оронд өөхөн давхарга болон хуримтлагддаг. 


Тиймээс өглөө аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэж заншихыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ
Бхйгууллагын захиалгат сургалтууд | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 06 / 25
Стресстэй тэмцэх хамгийн найдвартай арга бол өөр зүйлд сатаарч, нөхцөл байдал, орчноо өөрчлөх явдал юм. Өөрөөр хэлбэл өөртөө анхаарал тавь гэсэн үг.
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
- 2022 / 03 / 18
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, тамхи татдаггүй боловч тамхины утаанд хордсоноос болж жил бүр 600 мянган хүн нас барж байна.
- 2022 / 03 / 15
-2022 / 03 / 05
Сингапурт санхүүгийн салбарын ажилтнууд гэрээт хугацаанаас хэтэрч ажилладаг бөгөөд хагас бүтэн сайн, амралтын өдрүүдэд ажилтай холбоотой асуудлаар тэдэнтэй холбогдох боломжтой байдаг. Тэдний 78 хувь нь илуу цаг ажилладаг.
-2021 / 06 / 19
Амралтын өдрүүдийнхээ ихэнх цагийг нойронд зарцуулах нь ядаргаанаас бүрэн гаргана хэмээн найдах хэрэггүйг судлаачид анхааруулжээ.
-2021 / 06 / 18
Ажлын байрны эрүүл мэндийн ойлголтонд мөн ажлын зохион байгуулалт чухал нөлөөтэй. Тухайлбал хэт их ачаалалтай ажиллах, ээлжийн амралтгүй ажил, илүү цагаар ажиллах, цалин хөлсний бага бодлого, нэг хэв маягийн хөдөлгөөнийг олон давтах зэрэг хүчин зүйлүүд бас ордог. Эдгээр нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж өвчлөлийг нэмэгдүүлдэг байна.
HR Фото