HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.50%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.67%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.50%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.33%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2023 / 02 / 15
сонгон шалгаруулалтын ЯРИЛЦЛАГЫН АСУУЛТ БЭЛТГЭХ
1. Structured or Directive Interview - Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага
Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ.

2. Unstructured or Nondirective Interview – Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага
Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.

Ярилцлагын төрлүүд

1. Stress interview – Дарамтанд оруулах ярилцлага
Ярилцагч олон тооны тааламжгүй бүдүүлэг асуултууд тавьдаг бөгөөд тухайн хүн сэтгэлийн хөдөлгөөн уураа хир зэрэг барьж байгаа, хүлээц тэвчээртэй байдал зэргийг нь шалгана.

2. Situational interview – Нөхцөл байдлыг үнэлэх ярилцлага
Энэ нь маш нийтлэг ярилцлагн хэлбэр. Ярилцагч тухайн хүнд хэрэв та ийм албан тушаалд байсан байгаад ийм явдал тохиолдвол үүнийг хэрхэн шийдэх вэ гэсэн зохиомол нөхцөл байдал үүсгэсэн асуулт тавина. Ажилд горилогч өөрийгөө тухайн албан тушаалд байгаа хүн хэмээн төсөөлөөд өөрийн санал бодлоо хэлнэ. Энэ ярилцлагын зорилго нь тухайн нөхцөл байдал тохиолдоход хариулагч ямар хэмжээ авах ямар зан үйлдэл гаргах, биеэ хэрхэн авч явах зэргийг нь тандан судлахад оршино.

Ярилцлагын зохион байгуулалтын хэлбэрүүд

1. Structured sequential Interview – Дэс дараалсан ярилцлага
Ажилд горилогч хэд хэдэн ажилтантай ганцаарчилан дэс дарааллан уулзана. Ярилцлага хийх ажилтан бүр урьдчилан бэлтгэсэн асуулттай байх бөгөөд тус бүрдээ үнэлгээ өгнө.

2. Group Interview – Олон ажил горилогчтой зэрэг ярилцах
Сонголтонд орж буй бүх хүмүүсийг урин ярилцлага хийнэ. Энэ үед тэднийг хооронд нь харьцуулах боломтой байдаг.

3. Panel Interview - Олон ажилтнууд нэг ажил горилогчтой ярилцах
Хоёр ба түүнээс дээш тооны ярилцагч (interviewer) нэг ажил горилогчтой зэрэг ярилцана. Тухайн ажил горилогчийг бүх ярилцагч нэг дор үнэлэх, шийдвэр гаргах боломжтой байдаг. Энэ нь ярилцлагад орж буй ажил горилогчид дарамттай, хэцүү санагдана. Мөн нэг биш олон тооны нэр дэвшигчдийг мөн нэг зэрэг энэ хэлбэрийн ярилцлагад оруулж болно.

Ярилцлагыг үр өгөөжтэй болгоход анхаарах зүйлүүд:

1. Ярилцага хийх ажилтнуудыг урьдчилан бэлтгэх, ярилцлага хийж буй ажилтнууд нь ёс суртахууны хэм хэмжээг баримталж, ажил горилогчдын хуулиар заасан хүний эрхийг зөрчилгүй хүнлэг харьцах
2. Бэлтгэсэн өрөө, тасалгааны гэрэлтүүлэг, чимээ шуугиан зэрэг асуудлыг шийдэх
3. Ярилцлагын явцад тэмдэглэл (Candidate Record) хөтлөх. Энэ нь ярилцлагыг дүгнэх, шийдвэр гаргахад хэрэглэгдэнэ.
4. Ажилд орохыг хүсэгчтэй харилцан ойлголцож түүнд чөлөөтэй, биеэ барилгүй ярилцах боломж олгох
5. Анхны төрсөн сэтгэгдлээрээ үнэлэхгүйгээр, харин тэвчээртэй ярилцаж шаардлагатай бүх мэдээллээ авахыг эрмэлзэх
6. Сонгон шалгаруултын үе бус дам олж авсан мэдээллийг ярилцлагын дараа шийдвэр гаргахдаа ашиглахгүй байх


Ажилд авах тухай шийдвэр

Хүний нөөцийн албаны менежерүүд сул ажлын байр байгаа үйлдвэрлэлийн салбар, нэгжийн удирдлагуудтай хамтран бүх нэр дэвшигчдийн сонголтын дүнг харьцуулан үнэлэлт өгдөг. Ийнхүү нэр дэвшигч нэг бүрийг нарийвчлан судалсаны эцэст тухайн ажлын байранд тэнцэх хамгийн сайн нэр дэвшигчийг эцсийн байдлаар сонгосон шийдвэр гаргана.

Сонгогдоогүй бусад нэр дэвшигчдийг зүгээр орхиж болохгүй. Хэдийгээр тэд энэ удаа сонгогдож чадаагүй ч тэдэнд байгууллагынхаа нэрийн өмнөөс сонгон шалгаруулалтад оролцсонд нь талархал илэрхийлж, дахин өөр ажлын байранд өрсөлдөхийг албан ёсоор урих нь зүйтэй. Энэ тохиолдолд тэдэнд тухайн байгууллагад ажилд орох боломжоо алдаагүй юм байна гэсэн сэтгэгдлийг үлдээнэ.

#MHRI
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЯРИЛЦЛАГЫН АСУУЛТ БЭЛТГЭХ
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
-2022 / 05 / 21
Өндөр үнэлэмжтэй хүний нөөц болох зөвлөмж: Өөрийгөө сонсож мэргэжлээ сонго | Сонгосон мэргэжлээ илүү өнгө оруул, байнга зүлгэ!
HR Фото