Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
Ажил горилогчдын талаар найдвартай, үндэслэл сайтай мэдээлэл олж авахын тулд сонголтын олон янзын арга техникийг ашигладаг . Жишээ нь: Өргөдлийн маягт (анкет, cv) бөглүүлэх, намтрыг нь бичүүлэх, боловсрол ба туршлагыг нь үнэлэх, бичгийн тест авах, ярилцлага авах гэх мэт.
Сонгон шалгаруулалтын эхний шат: Өргөдлийн маягтуудтай танилцаж тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгөх
Сонгон шалгаруулалтын 2 дахь үе шат: Нэр дэвшигчийн талаархи мэдээллийг нарийвчлан судалж, боловсруулалт хийж, ярилцах асуултуудыг бэлдэх
Сонгон шалгаруулалтын 3 дахь үе шат: Ярилцлага
• Өмнө нь сайтар бэлтгэсэн асуултуудын загвараар
• Сулавтар хэлбэржүүлсэн байдлаар
• Тусгайлан бэлтгээгүй байдлаар
Ярилцлагын зорилго нь ажил горилогчийн хувийн болон ажил хэргийн чанарын талаар шаардлагатай мэдээллийг цуглуулж, мэдээллийг шалгахад оршино.
“ В” хэлбэрийн ярилцлагыг байгууллагын хүний нөөцийн албаны мэргэжилтэн болон нэр дэвшигчийн ажлын байрны харьяа удирдлагын хэлтэс, албаны төлөөлөгч явуулна, Ярилцлага явуулахдаа :
• Өмнө бэлтгэсэн ярилцлагын төлөвлөгөөтэй байх
• Ярилцлагын эхэнд нэр дэвшигчид тохиолдож болох дарамтыг арилгах
• Ярилцлагын арга барил нь сайн дурын, урам өгөхөд чиглэсэн байхыг хичээх
• Бодит байх, нэр дэвшигчийн тухай анхны сэтгэгдлийг анхааралдаа авахгүй байхыг эрмэлзэх, дүгнэлтийг ярилцлага дууссаны дараа хийх
Ярилцлагын явцад нэр дэвшигчийн гадаад байдал (хувцасны загвар. биеэ барих чадвар, бие бялдар), зан байдлын соёл (дохио зангаа, нүүрний хөдөлгөөн, ааш маяг) хэл яриа соёл (санал бодлоо илэрхийлэх чадвар) сонсох чадвар, ярилцлагыг явуулах ерөнхий стратеги (идэвхи сонирхолтой байдал, ярилцагчаас хамаарах байдал, өөртөө итгэлгүй байх, бие даасан байдал, түрэмгийлэл) зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэхдээ нэр дэвшигчид мэдэгдэхгүйгээр ажиллах, үнэлгээ өгөх нь түүнийг сандралд оруулахгүй байх нь чухал .
Сонгон шалгаруулалтын 4 дэхь үе шат: Мэргэшлийн шаардлага тодорхой ажлын байр. албан тушаалын ажил үүргийн шаардлагад ажилтан мэргэжлийн шинжээрээ тохирох явдал . Үүнд :
Мэргэжлийн мэдлэг
• Мэргэжлийн ерөнхий мэдлэг
• Ажил үүргийн хуваарьт багтдаг чиг үүргүүдийг ямар ч аюулгүй гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвар . туршлага
• Аюултай нөхцлийг оношлох, урьдчилан сэргийлэх, арилгах, талын мэдлэг чадвар
Ажил хэрэгч чанар
• Сахилга баттай хариуцлагатай байх
• Үнэнч, шударга байх
• Нэр хүндтэй байх
• Санаачилгатай байх
• Зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэлтэй байх
• Бие даасан шийдэмгий байх
Бие хүний хувийн болон сэтгэлзүйн шинж чанарууд
• Идэвхижүүлэлтийн чиглэл
• Оюун санааны хөгжлийн түвшин
• Сэтгэл хөдлөл болон мэдрэл – сэтгэцийн тогтвортой байдал
• Анхаарал (хэмжээ тогтвортой байдал,хуваарилалт өөр зүйлд анхаарал шилжих байдал)
• Ой тогтоолт (удаан хугацааны шуурхай )
• Сэтгэлгээ (сэтгэн бодох үйл ажиллагааны онцлог, суралцах чадвар )
• Согтууруулах зүйлд дуртай эсэх
Бие сэтгэл зүйн чанар
• Тэсвэр хатуужилтай ажиллах чадвар
• Хурц хараатай
• Нүдэн баримжаа
• Хурц сонсгол
• Авиа ялгах байдал
• Үнэр ялгах чадвар
Эдгээрийг үнэлэхдээ шалгалт,экспертийн үнэлгээ, сэтгэл зүйн сорилт, тусгай багажийн хэмжилт зэрэг аргуудыг ашигладаг .
Сонгон шалгаруулалтын 5 дахь шат: Төгсгөлийн ярилцлагаар ирээдүйн гүйцэтгэх ажил үүрэг, авах цалин хөлс, эдлэх хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч цаашид энэ байгууллагад ажиллах эсэхээ шийдэхэд тус дөхөм үзүүлнэ .
Сонгон шалгаруулалтын 6 дахь үе шат: Эмнэлгийн үзлэгт оруулах
Сонгон шалгаруулалтын 7 дахь үе шат: Ажилд авах тухай шийдвэр гаргалт .Ажлын байранд тэнцэх хамгийн сайн нэр дэвшигчийг эцсийн байдлаар сонгож, ажилд авах тухай албан ёсны шийдвэр гарч, тодорхой ажил, албан тушаалд томилно .
Гүйцэтгэлийн үнэлгээ : Шинээр сонгогдсон ажиллагчдын ажлын гүйцэтгэл ямар байна вэ гэдгээс сонголт чанартай хийгдсэн эсэхийг шууд үнэлж болно .