HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.72%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.30%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.01%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.98%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2023 / 09 / 06
“ЗАНГИДСАН ГАР” ШИГ БАГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ?
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.

Таны амжилтанд хамт баярладаг хүмүүс 
Танд сайн санадаг хүмүүс байх ёстой. Тэд таны амжилт, ололтоор баярлаж, таныг өрсөлдөгчөө гэж хардаггүй хүмүүс бөгөөд ололт амжилт тань тэдний атаархлыг төрүүлдэггүй байх ёстой. Ийм хүнийг олох хэцүү л дээ, гэхдээ багт чинь заавал ийм хүн байх ёстой юм шүү.

Таныг мэдлэгээрээ нөхөж чаддаг хүмүүс
 Ухаантай хүмүүс ихэвчлэн өөрөөсөө илүү мэдлэгтэй, бас өөрөөсөө ялгаатай мэдлэгтэй хүмүүсийг хамтрагчаараа сонго­дог. Яагаад гэвэл ийм тохиолдолд та тэд­ний өрсөлдөгч нь биш, харин жинхэнэ хамтран зүтгэгч нь болдог. Нэг нэгнийхээ дээр гарах гэсэн эрмэлзэл, дайсагналцал гардаггүй. Бас нэг давуу тал бол ялгаатай мэдлэгтэй хүмүүс хүнд үед бие биедээ туслалцаа үзүүлж чаддаг. Тийм ч учраас бие биенийхээ хувьд салбарынхаа хамгийн шилдэгүүд нь болдог. Багт чинь найз нар байна гэдэг бол нэг хэрэг, харин таныг жинхэнэ “профессионал” байхад тусалдаг хүн байна гэдэг бол огт өөр хэрэг.

Таныг хамгаалдаг хүмүүс
Ямар ч багт таныг хамгаалж байдаг хүн байх хэрэгтэй. Эднээсээ нэг их гайхамшигтай шинэ санаа, санаачилгыг хүлээгээд ч хэрэггүй. Тэдний гол үүрэг бол баг дотор юу болж байгааг танд мэдээлэх. Бүхий л хов жив, цуу яриа, таны эсрэг найрагдаж буй хорт явуулга, асуудал зэргийг танд мэдээлж, таныг болзошгүй аюулуудаас хамгаалах хүн гэсэн үг. Гэхдээ хаана ч байдаг “ховч тагнуул” биш шүү. Ухаантай хүн байх хэрэгтэй.

Танд сайн зөвөлгөө өгдөг хүмүүс
Танд байнга зөвөлгөө өгч, тусалж байх хүмүүс зайлшгүй хэрэгтэй. Өөрийнхөө үнэ цэнэтэй мэдлэг, мэдээлэл, санал бодлоо тантай хуваалцдаг хүмүүсийг ашиглахгүй байна гэдэг бол дэндүү тэнэг хэрэг.

Харилцах дуртай хүмүүс
Энэ хүмүүс зүгээр л тантай харилцах дуртай хүмүүс юм. Тэднээс ямар нэгэн ашиг хонжоо, хэрэгтэй чанар хайж олох гээд хэрэггүй. Тэднийг сайн “мөлжиж” чадвал өөрсдөө ч мэдэлгүйгээр танд гайхамшигтай санаануудыг өгөх болно.

Таны санааг хэрэгжүүлэгчид
Хэрэв танд аз таарч, таны гаргасан санааг чин сэтгэлээсээ дэмждэг, түүнийг хэрэгжүүлэх гэж хичээдэг хүн таарсан бол эргэлзэх зүйлгүйгээр түүнийг багтаа ав. Та тэднээс шинэ санаа гаргахыг шаардах ч хэрэггүй, зүгээр л өөрийн санааг ойлгуул. Тэгээд л боллоо. Хэрэв таны санаа тэдэнд таалагддаг, хэрэгжүүлж чадна гэдэг урам зоригийг өгдөг бол та тэдний л ачаар гараанаас бусдаас түрүүлж үсэрнэ.

Тантай чөлөөт цагаа өнгөрөөх дуртай хүмүүс
Тэд танд сайн, та тэдэнд таалагддаг гэсэн үг. Тэд ямар нэгэн давхар санаагүйгээр тантай ажил тарсаны дараа чөлөөт цагаа өнгөрөөнө.

Таныг бусдын дунд магтдаг хүмүүс
Хүн бүхэнд хувийн “сурталчилгааны агент” хэрэгтэй. Энэ хүмүүс сайн дураараа, санаачилгаараа таны давуу тал, хүндэлбэл зохих чанаруудыг чинь хүмүүст ярина. Тэд ямар нэг санаа агуулаагүй, зүгээр л ярьж байгаа юмандаа итгэдэг хүмүүс юм. Үнэнийг хэлэхэд ийм хүмүүс ховор байдаг учир шууд л багтаа элсүүл.
За ямар ч л байсан танд багийн чинь хамтран зүтгэгч ямар байх ёстойг хэллээ. Үнэмшилгүй санагдаж магад. Гэхдээ ийм л хүмүүсээс маш их зүйл шалтгаалдаг юм шүү. Өөрийгөө хүрээлүүлж үзээд л мэдрэх болно.


“ЗАНГИДСАН ГАР” ШИГ БАГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ?
EVIDENCE-BASED CONSULTING | НОТОЛГООНД СУУРИЛСАН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
-2022 / 05 / 21
Өндөр үнэлэмжтэй хүний нөөц болох зөвлөмж: Өөрийгөө сонсож мэргэжлээ сонго | Сонгосон мэргэжлээ илүү өнгө оруул, байнга зүлгэ!
HR Фото