Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын энэхүү жагсаалтыг гаргажээ.
Жагсаалтын гаргахдаа стрессийн түвшин, биеийн хүчний шаардлага мөн эмэгтэйчүүд тус салбарт хэр их ажилладаг зэрэг хүчин зүйлүүдийг мөн авч үзсэн байна. Судалгааг явуулсан компанийн төлөөлөгч “Эмэгтэйчүүд ажиллах хүчний томоохон хэсэг болж байгаа тул, ихэнх ажилжжд мэргэжлийн ба санхүүгийн нэг түвшний тэгш боломжийг олгож эхэлж байна.
Энэхүү жагсаалтанд орсон мэргэжлүүд салбартаа олон эмэгтэй ажилтнуудтай, цалин хангамж өндөртэйгээс гадна өсөж дэвших боломж өндөртэй юм” гэжээ. Тус судалгааны байгууллагын үзэж байгаар “Эмэгтэйчүүдэд хамгийн ээлтэй ажлын байр”-нуудад :
1. Даатгалын шинжээч
2. Сурталчилгааны менежер
3. Компьютерийн системийн шинжээч
4. Шүдний эмч
5. Боловсролын ажилтан
6. Арга хэмжээ зохион байгуулагч
7. Хүний нөөцийн менежер
8. Зах зээл шинжээч
9. Ажлын байрны эмч
10. Физик эмчилгээний эмч
11. Олон нийттэй харилцах алба
12. Хэл ярианы мэргэжилтэн гэсэн ажил үүргүүд багтсан байна.
Эх сурвалж: МХНИ-н #HumanCapital Удирдагчийн сэтгүүл
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |