HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.45%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.23%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.74%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.58%
HRM- Дасан зохицол
- 2021 / 07 / 19
ШИНЭ ХАМТ ОЛОНТОЙГОО ХЭРХЭН ЗОХИЦОХ ВЭ?
1.Байдлыг тандах
Эхний өдөр л шинэ хамт олон өөрийг тань “манай хүн байна” гэж хүлээж авна гэж найдаад хэрэггүй. Тэгнэ гэж байхгүй. Харин ч, шинэковыг гадуурхан зовоох нь – хаа сайгүй байдаг үзэгдэл. Таныг огт байхгүй юм шиг, хэн ч тань руу хандахгүй, “харахгүй” нэг хэсэг сонждог. Энэ хугацаанд таныг ямархуу амьтан бэ хэмээн харна, хоорондоо ярилцана. Эрт дээр үеээс шалгарч ирсэн арга л энд тус болно: сайхан бялуу аваад, цайны цагаар түүнийгээ гаргаж ирээд “Хамтын ажиллагааныхаа эхлэлийг тэмдэглэе” хэмээн уриалах. Үүнийг хэлэхдээ заавал сайхан инээмсэглэн хэлээрэй. Ийнхүү хамт цай уун, бялуу зооглох үедээ өөрийгөө сайнаар харуулж сайхан сэтгэгдэл төрүүлэхэд хамгийн тохиромжтой байдаг.
2.Анхны удаа сайхан сэтгэгдэл төрүүл
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай. Тийм болохоор, хэрэв та хүнтэй тийм ч амархан, хөнгөн шингэнээр харьцаж чаддаггүй зантай байсан ч, эхний хамтын цайллын үеээр өөрийгөө хүчлэн жүжиглэхийг хичээгээрэй. Учир нь, хэрэв шинэ хүн нээлттэй найрсаг харьцаатай, ханцуйндаа чулуу нууж ирээгүй гэдэг нь харагдвал хууччуул өөрийнхөө “хамгаалалтын хаалгыг” буцааж нээдэг, энэ бол энгийн психологи. Та аль болох найрсаг, зөөлөн байдлаар ярьж, аль болох олон инээмсэглэх хэрэгтэй гэсэн үг. Хэрэв та хошин зантай бол хошигноход бас зүгээр. Харин шинэ ажлын байр, оффисоо шүүмжилж бол хэрэггүй, хэлээ хазаад тэс. Цаг нь болоогүй байна.
3.Мэдээлэл цуглуул
Хүмүүсийн сонор сэрэмжийг дарчихлаа, одоо харин мэдэээлэл цуглуулж эхлэх цаг боллоо. Эхний хэдэн өдөр ямар нэгэн идэвхитэй үйл ажиллагаа явуулаад хэрэггүй. Нүд, чих хоёроо сайтар ажиллуулж эргэн тойрноо болж байгааг ажигла. Ажиллаж байгаа газрынхаа хүмүүсийн хоорондын харьцааны системийг ажиглаж, учрыг нь олох – таны эхний зорилго. Хов жив талаас нь бус, харин хэн рүү ямар асуудлаар хандах ёстой, хэнд юуны тухай илтгэх ёстой гээд ажил төрөлтэйгөө холбоотой зүйлийг өөрөө ажиглаад мэдчихвэл дээр, бүх юмыг хүнээс асуугаад гүйгээд байвал таныг тэнэгдүү юмуу гэж бодож магад. Хүмүүс ажилдаа хэзээ ирдэг, хэзээ явдаг, хэзээ цайндаа ордог, хэзээ тамхиа татдаг гэх мэтээр компанийн үйл ажиллагаатай холбоотой онцгой цагийн хуваарьтай байж магад. Үүнийг нь хамгийн түрүүнд асуух хэрэгтэй. Зарим компанид удирдлага нь явахаас нааш хэн ч явдаггүй бичигдээгүй дүрэм ч байдаг. Үүнийг мэдэхгүй, ажлын цаг дууслаа гээд яваад өгвөл эвгүй юм болно. Компанийн ажилтнуудын хувцаслалтын стиль, харьцааны хэлбэр зэргийг ажиглаж өөртөө тохиргоо хийвэл зохино.
4.Холбоотонтой болохыг хичээ
Томоохон компаниуд шинэ хүнд “багш” томилж өгдөг. Хэрэв таны орсон компани багш томилж өгдөггүй бол, а) өөртэй чинь төстэй ажил үүргийн хуваарьтай хүнийг, б) удаан хугацаанд тэнд ажиллаж байгаа, нэр хүндтэй хүнийг в) өөр шиг тань юу ч мэдэхгүй амьтанд юм заах дуртай байгаа нэгнийг тодруулаад түүнтэй сайхан харьцаа тогтоох хэрэгтэй. Ингэж чадвал тэр хүнээр чирүүлээд шинэ ажил болон шинэ хамт олондоо уусан шингэхэд төвөггүй байх болно.
5.Үгүй гэж хэлэхээс бүү ай
Шинэковыг хууччуул жижигрүүлэх гээд байдаг. Хэлсэн бүгдийг дуулгавартай биелүүлэгчтэй болохыг тэд хүсдэг. Хэрэв та ийм хандлагатай учирвал “Үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. Хатуу бөгөөд тайвнаар “Үгүй” гэж хэл. Инээмсэглэхээ мартуузай. “Уучлаарай, би ажилтай байна” гэх мэтээр. Хамгийн гол нь энд дургүйцэл, уур уцаар байж болохгүй, тайван найрсгаар хэлэх хэрэгтэй.
6.Стратеги ба тактик
Туршилтын хугацааг амжилттай давахын тулд компанийн удирдлага шинэ ажилтан болох танаас юу хүлээж байгааг сайтар ойлгож мэдэж авах нь чухал. Ингэвээс, та ажлаа тодорхой төлөвлөх боломжтой болно. Удирдлагатайгаа уулзаж аль зорилгод илүү анхаарал хандуулах вэ, алийг нь түрүүлж хийх вэ гэдгийг тодруулан тогтоолгоход илүүдэхгүй. Ажилд орохын өмнөх ярилцлага дээр таны ажлын чухал моментуудыг хэлдэг, хэрэв тодорхой хэлээгүй бол үүнийг асууж тодруулах шаардлагатай. Үүнийг асуухаас санаа зовох хэрэггүй, ийм зүйлийг асуувал харин ч та үнэлэгдэх болно. Өргөн хүрээтэй зорилго тавигдаж байвал түүнийг биелүүлэх нарийн төлөвлөгөө гаргана. Шаардлагатай алхамуудын дэс дараалал, гүйцэтгэх хугацаа гэх мэтээр тодорхой бичиж төлөвлөнө. Хэрэв танд өгөгдөж байгаа үүрэг даалгавар таны чадвараас хэтэрсэн эд шиг санагдвал “надад зөвлөгөө хэрэг болно шүү” гэдгээ шударгаар хэлээрэй. Харин “Би барахааргүй юм байна, хэцүү зорилго байна” гэх мэтээр хэнд ч ярьж хэрэггүй.
7.Сандрах хэрэггүй
Шинэ ажил дээрээ хоёр сар тогтлоо. Таныг халаагүй байгаа, та дайсантай болчихоогүй байгаа бол шинэ хамт олонд та амжилттай нэвтэрчээ гэсэн үг. Харин, яагаад ч юм, яг энэ үед л, шинэ ажил тань таалагдахаа болиод ирдэг. Бодож байснаас тань өөр, онцгүй ажил байна гэх бодол толгойд эргэлдэж эхэлдэг. Сэтгэл дундуур байхаас авахуулаад  одоохон халагдах өргөдлөө өгмөөр санагдах хүртэл янз бүрээр илэрдэг. Энэ үе шатаас хэн ч зугтах боломжгүй, харин дараа нь харамсахгүйн тулд сэтгэлийнхээ хөдлөлөөр тас цавчихаа азна, бод. “Би чинь жинхэнэ профи шүү дээ, энэ ажилд орох хүсэлтэй 10 этгээдийн урдуур орж чадсан юм чинь... Би чинь маш тааламжтай, хүний эвийг олж харьцаж чаддаг хүн шүү дээ, надаас өөр хэн энд “амь гарч” чадах байсан юм бэ?...” гэх зэргээр өөртөө сануул. Тэгээд өөрийнхөө гаргасан амжилтыг бататгасан ямар нэгэн баримтыг гаргаж ирээд нүднийхээ өмнө тавь. Өчнөөн хүч гаргаж, энэ компанид өөрийн хүн болсон байж, одоо ингээд яваад өгөх гэж үү дээ?
Оксана Маликова
Орчуулсан Ё. Одончимэг

ШИНЭ ХАМТ ОЛОНТОЙГОО ХЭРХЭН ЗОХИЦОХ ВЭ?
Хүний нөөцийн менежментийн үндсэн сургалт - 70001075 | 80001075 | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 07 / 30
Шинэ ажилтнууд гэдэг нь ажилд орсоны эхний 1-3 сарыг дадлагажих хугацаагаар ажиллаж байгаа ажилтнууд бөгөөд энэ хугацаанд уг ажилтан тухайн албан тушаалд тэнцэж байгаа эсэхийг тодорхойлно.
Харвардын Их Сургуулийн туслах профессор Франчеко Жино “Бид хувь хүний онцлог, зан төлвийг таньж, ажлын байрандаа өөрийн чадамжаас илүү зүйл бий болгох боломжоор хангах юм бол тэд ажилдаа илүү сэтгэл хангалуун байж илүү их их гүйцэтгэл сайтай ажиллах болно” гэжээ.
- 2021 / 07 / 21
"Ажил үүрэг даалгах төлөвлөгөө"-г 1-2 долоо хоног хэрэглэж, ажил үүрэг бүр (чухал буюу хар бор ажлын аль нь) таны цагийг хэрхэн авч байгааг тодорхойл. Та амархан даалгаж болох зарим ажилд маш их цаг зарцуулдагаа олж мэдэж болно.
- 2020 / 02 / 15
-2020 / 02 / 14
Хамтран ажиллаж байгаа хүмүүсдээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бусдыг хүндлэнэ гэдэг харилцааны маш чухал хэсэг юм. Тэгвэл Хүндэтгэл гэж юу вэ? Хүндэтгэл нь маш олон янзын хэлбэрээр илэрдэг. Эдгээрээс хэдэн жишээ дурьдвал : Хамтран зүтгэгч нөхөддөө хүндэтгэлтэй хандан хувийн үзэл бодол, зан чанарын хувьд танаас өөр хүн гэдгийг нь харгалзан үзэх нь чухал. Энэ ялгаа нь эхэндээ жижиг зүйл мэт санагддаг цаашдаа ямар үр нөлөөтэй байх нь хэрхэн зөв шийдэл гаргахаас хамаарна. Хүмүүсийн үзэл бодлыг ялгаатай байдлыг хүлээн авч хүндэтгэлтэй хандсанаар та сайн үр дүнд хүрч шилдэг ажилтан болоход нэг алхам ойртон очлоо гэсэн үг.
-2020 / 02 / 09
Ажлын байрны эерэг хандлагатай соёл бол аливаа байгууллагыг амжилтанд хүргэх гол бүрэлдэхүүн хэсэг юм. Зөв соёлыг байгууллагадаа нутагшуулах нь олон учир шалтгаантай. Ёс суртахууны төлөв байдлаас эхлүүлээд байгууллагадаа эерэг чиг хандлагатай соёлыг бий болгосноор байгууллага эрүүл, баттай оршин тогтнож чадах бөгөөд ажилтнууд бие биенээ дарамтлах, ялгаварлан гадуурхах гэх мэт сөрөг хандлага бага байх болно.
-2011 / 07 / 15
Суралцагч байгууллагын хувьд хувь хүн болоод багийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх явдлыг хөгжүүлэхийн тулд бүгдээрээ хамтдаа суралцах үйлийг хамгийн чухал гэж үздэг.Хамтдаа суралцах үйлийг дараах нөхцөлд хөгжүүлэх боломжтой байдаг ажээ.
HR Фото