Хамтран ажиллаж байгаа хүмүүсдээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бусдыг хүндлэнэ гэдэг харилцааны маш чухал хэсэг юм.
Тэгвэл Хүндэтгэл гэж юу вэ? Хүндэтгэл нь маш олон янзын хэлбэрээр илэрдэг. Эдгээрээс хэдэн жишээ дурьдвал : Хамтран зүтгэгч нөхөддөө хүндэтгэлтэй хандан хувийн үзэл бодол, зан чанарын хувьд танаас өөр хүн гэдгийг нь харгалзан үзэх нь чухал. Энэ ялгаа нь эхэндээ жижиг зүйл мэт санагддаг цаашдаа ямар үр нөлөөтэй байх нь хэрхэн зөв шийдэл гаргахаас хамаарна. Хүмүүсийн үзэл бодлыг ялгаатай байдлыг хүлээн авч хүндэтгэлтэй хандсанаар та сайн үр дүнд хүрч шилдэг ажилтан болоход нэг алхам ойртон очлоо гэсэн үг.
Хамгийн сайн ажилтан болохын тулд та дараах 5 нууцыг мэдэх хэрэгтэй. Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг.
Хамтран ажиллаж байгаа хүмүүсдээ хүндэтгэлтэй хандах
хэрэгтэй.Бусдыг хүндлэнэ гэдэг харилцааны маш чухал хэсэг юм. Тэгвэл Хүндэтгэл
гэж юу вэ? Хүндэтгэл нь маш олон янзын хэлбэрээр илэрдэг. Эдгээрээс хэдэн жишээ
дурьдвал :
Мэдлэг бол бүхний түлхүүр. Ажлын орчин нөхцөл орчин үед
хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Өөрчлөлтүүд нь улам бүр хурдацтай явагдсаар
байна. Үүнийг мэдрэхийн тулд та хийж буй ажил, хүрээлэн байгаа орчин, харилцаж
буй хүмүүс, амьдарч буй нийгэм, дэвшилтэт технологийг харахад л хангалттай.
Эдгээр өөрчлөлтөд ажрахгүй байхын тулд та өөрийн мэдлэгийг цаг үетэйгээ
нийцүүлэн ахиулж байх нь хамгийн чухал.
”Та урагшлахгүй байгаа бол ухарч байна гэсэн үг. Учир нь
зогсонги байдал гэж үгүй” хэмээн нэгэн ухаантан хэлсэн байдаг.
Та цагийг зөвхөн одоогийн хийж буй ажилдаа зориулахаас гадна
ирээдүйн ажил, ирээдүйн боломжийн төлөө ашигла. Энэ нь таныг байгууллагадаа ч,
өөрийнхөө хувьд ч илүү үнэ цэнэтэй ажилтан байхад нөлөөлнө. Түүнчлэн ажлын
мэдлэгээ дээшлүүлэх, одоогийн албан тушаалаа ахиулахын тулд цаг зарцуулах
хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд шинэ ажилд очих, албан тушаал ахих тохиолдолд танд
илүү хялбар, нийцтэй байх болно. Зайлшгүй үүрэг хариуцлагынхаа тоонд суралцах
хэсэгээ оруулах. Магадгүй та “Манай байгууллага миний сургалтын зардлыг
төлөхгүй учраас би суралцах боломжгүй” гэж хэлж болох юм.
Тэгвэл та мэдлэгээ нэмэгдүүлэх арга замыг өөрөө хайж ол.
Өөрийн бололцоог ашиглах сурч хөгжих маш олон арга зам байдаг. Мэдлэг боловсролдоо зориулсан цаг хугацаа, мөнгө бол таны өөрөө өөрөө оруулж бодит
хөрөнгө оруулалт юм.Тиймээс онлайн сургалт, сайн дурын уулзалт сургалт
хэлэлцүүлэгт аль болох хамрагдаж байх хэрэгтэй. Нэгэнт өөрийн болгосон мэдлэг
боловсролыг танаас хэн ч булаах боломжгүй бөгөөд таны амьдарлын турш хэрэг
болно.
3. Харилцаа
Энэ бол хамгийн чухал зүйл. Харилцаа, харилцаа, харилцаа.
Яриа бол харилцааны гол хэсэг нь. Сонсох нь заримдаа харилцааны хамгийн чухал
хэсэг болох нь бий. Сонсох гэдэг нь мэдрэмжтэй байна гэсэн үг.
Харилцаа нь эргэх холбоо үүсгэдэг бөгөөд эргэх холбоотой
байснаар бусдын хүсэл эрмэлзэл, үзэл санааг тодорхой мэдэх боломжтой болж
харицааны үйл явц илүү ойлгомжтой байна гэсэн үг.Харилцаа нь эргэх холбоог
хэрхэн үүсгэх, хүлээж авах, хариу үзүүлэх зэргийг тодорхойлдог.
Та хамт ажилладаг хүмүүстээ өөрийн ажлын явц болон өөрчлөлт,
хийж буй зүйлсийнхээ талаар мэдээлэл өгч байнгын харилцааг үүсгэдэг үү?
Талархал магтаал нь бусад хүмүүсийг идэвхжүүлж зоригжуулж
байдаг. Бусдад хэлэх үг яриагаа хариуцах чадвартай бай. Нэг удаа ч бай хэлээд
өнгөрсөн үгийг буцаахад хэцүү байдаг.
Тиймээс бусдад аль болох эерэгээр нөлөөлөх үг хэллэг
хэрэглэж байх хэрэгтэй. Ажлын байранд байхдаа бусад хүмүүст талархал магтаалын
үг хэлж байгаарай.
Ажлынхаа хүмүүсээс магтаж болох чанарыг хайж бай. Энэ нь
танд төдийгүй бусад хүмүүст ч таатай сэтгэгдэл төрүүлэн ажлын орчинд эерэг уур
амьсгал бий болгоно.
Шаардлагатай тохиолдолд оновчтой шийдвэр гаргаж чаддаг байх.
Асуудал тоочигч биш шийдлийг ологч байх хэрэгтэй. Асуудал шалтагийг хэн ч олж
илрүүлж чадна. Харийн ажил хийж буй хүн бол гарцыг олж чаддаг байх нь түүний
хамгийн том давуу тал юм. Аливаа асуудлын шийдлийг олж чаддаг чадвартай байх нь
таны амжилтын тасалбар болно.
Та асуудлын гарцыг олох шаардлагатай болсон үедээ дараах
асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй.
• Тухайн тохиолдолд гарц олох, асуудлыг шийдвэрлэхэд танд
ямар эерэг тал байна вэ?
• Би энэ нөхцөл байдлаас ямар зүйлийг шинээр сурч
туршлагажиж байна?
• Яг одоогийн нөхцөлд миний хийж чадах зүйл юу байна?
• Одоогийн олох гарц нь байгууллагын цаашдын үйл ажиллагаанд
хэрхэн нөлөөлөх вэ?
Ингээд хариулт нь ч бас танаас гараад ирнэ. Ингээд шилдэг нь
байхын төлөө урагшаа...
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |