HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2022 / 05 / 21
ҮНЭЛЭМЖ ӨНДӨРТЭЙ ХҮНИЙ НӨӨЦ


Оксфордын Их Сургуулийн профессор Ray Loveridge хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчнийг тухайн ажилтны эзэмшсэн ур чадварын төрөл, байгууллагын гаднах болон доторх хөдөлмөрийн зах зээлд эзлэх хувийн жин гэсэн ерөнхий 2 бүлэгт ангилаж, бүлэг тус бүрийг “Өндөр” болон “Бага” үнэлэмжтэй гэж хуваасан байна.



 

Нийт ажилтнуудыг:

  1. Байгууллагын гаднах зах зээл дэх ахиуц үнэлэмж өндөртэй хүний нөөц
  2. Байгууллагын дотоод зах зээл дэх ахиуц үнэлэмж өндөртэй хүний нөөц
  3. Байгууллагын гаднах зах зээл дэх ахиуц үнэлэмж багатай хүний нөөц
  4. Байгууллагын дотоод зах зээл дэх ахиуц үнэлэмж багатай хүний нөөц гэж ангилсан байна.

 

 Ахиуц үнэлэмж гэдэг нь тухайн ажилтны ур чадварыг мэргэжлийн ханшаар нь үнэлэх дээр нэмэгдээд мэргэшсэн ур чадварынх нь үнэлгээг нэмж тооцсон хувь хүний үнэ цэнийг хэлнэ.

 

Байгууллагын гаднах зах зээл дэх ахиуц үнэлэмж өндөртэй хүний нөөц нь тодорхой салбарт хөрвөх чадвар болон мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшсэн ажиллах хүчин бөгөөд байгууллагын шаардлагад нийцүүлж зохицох хэрэгцээ бага. Бүтээн байгуулах чиглэлийн буюу баялаг бий болгох чиглэлийн нарийн мэргэжил үүнд хамаарна. Жишээ нь: Нарийн мэргэжлийн мэс заслын эмч, өндөр зэрэглэлийн инженер г.м.

 

 Байгууллагын дотоод зах зээл дэх ахиуц үнэлэмж өндөртэй хүний нөөц - Тухайн байгууллагын үнэ цэнэтэй ажилтан буюу орлуулах боломж багатай ур чадвар бүхий хувь хүний үнэ цэнэ өндөртэй ажиллах хүчин. Тэд байгууллагын юмуу, тухайн төслийн оршин тогтнож байгаа утга учир болох үйл ажиллагааны гол хариуцсан зохион байгуулагчид бөгөөд өөр байгууллагад очиж хөрвөж ажиллах боломж хязгаарлагдмал. Жишээ нь: Нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж дээр ажиллах маш өндөр ур чадвартай. Тийм ч учраас байгууллагдаа өндөх үнэлэмж, үнэ цэнтэй. Гэв тухайн нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж нь тухайн байгууллагаас бусад газарт байддагүй тул тухайн байгуллагаасаа өөр газарт тэрээр өндөр үнэлэмжтэй байх боломжгүй юм.

 

Байгууллагын гаднах зах зээл дэх ахиуц үнэлэмж багатай хүний нөөц - Ур чадварын мэргэшсэн байдал, хөрвөх чадвар өндөр боловч ур чадварын төрөл нь түгээмэл учраас хувийн үнэ цэнэ багатай ажилтнууд байна. Хөрвөх чадвар өндөр тул нэг л байгууллагын хэрэгцээнд тохируулж зохицох шаардлага бага, байгууллага ч заавал тэр хүнийг удаан хугацаагаар тогтоож ажиллуулъя гэх эрмэлзэл бага. Жишээ нь: Хөдөлмөрийн зах зээл хэт илүүдэлтэй байгаа мэргэжилүүд. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодлогын гажуудал хамгийн илэрхий харагддаг сегмент. Орлуулах боломж өндөртэйгээс хэн ч хийсэн үр дүн нь ялгаагүй ажлууд энд хамаарагдах бөгөөд байгууллагууд зардал хэмнэх гол обьектоо энэ ахиуц үнэлэмж багатай сегмент дээр төвлөрүүлж, үр дүнд нь цагийн ажил, улирлын ажил, түр гэрээний ажил зэрэг бий болдог байна.

 

Байгууллагын дотоод зах зээл дэх ахиуц үнэлэмж багатай хүний нөөц - Түгээмэл салбарт ахиуц үнэлэмж багатай, ур чадвараар хөрвөх чадвар бага ажилтнууд. Байгууллагад аль болох удаан тогтож тэсэх эрмэлзэлтэй, байгууллагын шаардлагад нийцэж зохицож ажилдаг. Жишээ нь: Тухайлсан албан тушаалын тодорхойлолтгүй, олон төрлийн ажил үүрэг хуваарилагддаг, чиг үүрэг нь тодорхойгүй ажилтан г.м

 

Энэ мэтээр хүнийг капитал талаас нь ангилал тогтоож, оновчтой байршуулалт хийж удирдах нь байгууллага амжилттай ажиллах гол түлхүүр юм. Ийм ангилалт хийх нь тийм амар хялбар зүйл биш боловч үр дүнтэй үйл ажиллагаа гэдэгтэй олонх санал нийлэх байх.

 

Мөн нөгөө талаас ажил горилогч хөдөлмөрийн зах зээлд оролцохдоо: Ажил горилж буй тухайн байгууллагынхаа хувьд би хэн бэ гэдгийгээ зөв тодорхойлж, өөрийн үнэ цэнийг зөв үнэлүүлж байж ажил олгогчтой тохиролцоонд амжилттай хүрнэ.

 

Дээрх ангилалууд нь насан турш тогтмол байх зүйл биш, ажилд орсныхоо дараа эерэг, эрч хүчтэй байж, тасралтгүй суралцаж, тогтмол бүтээлч, манайлалагч нэгэн байж чадвал байгууллагын хувьд үнэ цэнэтэй капитал гэж хүлээн зөвшөөрөгдөх боломж хүн бүрт нээлттэй байдаг.

 

Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй болон эрэлт багатай ажил мэргэжил гэж байх боловч энэ нь нийгэм, эдийн засаг, технологийн хөгжлөөс шалгаалан байнга өөрчлөгдөнө. Аль болох ирээдүйд эрэлттэй ажил мэргэжлийг эзэмших нь чухал боловч хүн бүр төгс сонголт хийх боломжгүй. Мөн бүрийн зан төлөв, хүсэл тэмүүлэл, сонирхол өөрөөр байдаг.

 

Өнөөдрийн эрэлттэй мэргэжил таныг хөдөлмөрийн зах зээл гарахад эрэлт буурсан байх, эсрэгээрээ бусдын ач холбогдол үл өгч байсан ажил мэргэжил хамгийн эрэлттэй ажил мэргэжил болж ч болно.

 

Өндөр үнэлэмжтэй хүний нөөц болох зөвлөмж:

Өөрийгөө сонсож мэргэжлээ сонго | Сонгосон мэргэжлээ илүү өнгө оруул, байнга зүлгэ!

ҮНЭЛЭМЖ ӨНДӨРТЭЙ ХҮНИЙ НӨӨЦ
GLOBAL HR FORUM 2023 | SEOUL | ULSAN | BUSAN - АЛБАН ЁСНЫ БҮРТГЭЛ | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 30
Зан төлөв - Энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага, биеэ авч явах байдлаар илэрнэ.
Ажилд авах шийдвэрийг бодит баримтанд үндэслэн шударгаар гаргаж , зөв хүнийг зөв газарт нь томилох арга зүйг танилцуулж байна.
- 2024 / 05 / 19
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
- 2023 / 10 / 02
-2023 / 10 / 02
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
-2023 / 09 / 10
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
HR Фото