Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.49%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.96%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.49%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.06%
Танилцуулга
-2011 / 01 / 17
Монголын харилцаа холбооны тэргүүлэгч компаниудын нэг Скайтел компанийн удирдлагын баг Хустайн байгалийн цогцолбор газар "Байгууллагын сургалт хөгжлийн тогтолцоо түүний ач холбогдол", "Коучинг ба менторинг" сэдвүүдийн хүрээнд багийг чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа. Шинэ эрч хүч шинэ зорилго тэмүүлэлээр дүүрэн "тэнгэрлэг" залуусдаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2011 / 01 / 17
Худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, зуучлалын чиглэлээр 20 жилийн турш тогвортой үйл ажиллагаа явуулж байгаа Цахиур ХХК удирдлагын баг болон борлуулалтын багийнхандаа "Удирдлагчийн ур чадвар", "Коучинг ба менторинг", "Ятган борлуулах ур чадвар", "Хэцүү үйлчилүүлэгчтэй харилцах нь" сэдвүүдээр багц сургалт авлаа. Хамтач эрч хүч дүүрэн Цахиур коипанийн хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2011 / 01 / 14
Чихэнд чимэгтэй зvйл ойрд сонсогдох боллоо. Энэ нь олон нийтийн газар буюу диско баар, ресторан, зоогийн газар, зарим vйлчилгээний газруудад тамхи татахыг хориглосон журам гарсан явдал байв. Гэхдээ хараахан хэрэгжvvлж эхлээгvй байна. Ихэнхи хvмvvс энэхvv журмыг ихэд талархан хvлээн авч байна. Арга ч vгvй биз дээ хоол идэх гээд зоогийн газарт орох гэхээр єєдєєс тамхины утаа л угтдаг. Хоорондоо ярьж хєєрч нэг газар тав тухтай суухаар ресторан кафе ортол мєн л тамхичдын цуглаан шиг хаа сайгvй тамхи баагуулсан хvмvvс байдаг. Зарим vед стрессээ тайлж, хєгжилдєн наргиж, бvжин цэнгэхээр баар караоке орохоор бас л бєєн тамхины утаа суунагласан газрууд дvvрэн байна.


-2010 / 12 / 29
"Цалингаа арван жил хураагаад телевиз
Хорин жил хуримтлуулаад хоёр дугуй
Тавин жил хадгалж байж тансаг сайхан сууцтай болно доо" гэсэн яриа өнөөгийн залуусын дунд ихэд тархжээ.

Монгол залуусын 61,6 хувь нь гэр хороололд амьдардаг. Өнөөдөр гудамжинд яваа залуугаас "Хэрвээ бурхан гарч ирээд гурван хүслээ хэл" гэвэл эхний хүсэл нь "орон сууц" гэх нь гарцаагүй. Ямар ч залуу хүн байртай, ажилтай болохыг юу юунаас илүү хүсдэг. Тэгэхдээ өнөөгийн нийгэмд ажил хийхгүй ийнхүү бэлэнчлэх сэтгэлгээтэй залуус хуруу дарам цөөхөн болсон. Залуус боловсролгүйдээ орон байргүй байгаа юм биш, Өөрсдөө ажиллая, хийж бүтээе гэж бодох ч дөнгөж төгссөн тэднийг тэр бүр ажилд авдаггүй.





-2010 / 12 / 25
Зууны манлай бүтээн байгуулалтын нийслэл дэхь Эрдэнэт үйлдвэр буюу бидний хэлж заншсанаар  ГОК-ын Баяжуулах Фабрикийн удирдлагууд цаашдын найдвартай бүтээмжтэй, удирдагчдийг бэлтгэн байгууллагын манлайлагчид болгох зорилготой “Мастер хөгжил” 2010 оны зорилтот хөтөлбөрийн дагуу  100 хүнийг удирдагчийн сургалтанд хамруулан “Хамтдаа хөгжицгөөе” хэмээн уриалан дуудаж сургаж чадваржуулсан.
   

-2010 / 12 / 24
Монголын худалдааны салбар шилдэгүүдийн нэг Номин Холдинг компанийн алба хэлтэс салбар төвүүдийн удирдлагууд "Бизнес төлөвлөлт"-ийг оновчтой үр ашигтай хийх нь сэдвийн хүрээнд Монголын Хүний Нөөцийн Хүрээлэнтэй хамтрсан сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.

-2010 / 12 / 16
"Таны тэмүүлэл биднийг хөтөлнө" гэсэн уриатай Мобиком корпорацийн Техник Ашиглалт Үйлчилгээний Албаны хамт олонд "Ажлын байран дээрх харилцаа", "Цагийн менежмент", "Танилцуулга хийх ур чадвар" сэдвүүдээр гурван багийн 9 удаагийн модуль сургалтыг зохион байгууллаа. Бүтээлч сэтгэлгээ, өөдрөг үзлээр дүүрэн залуусаас бүрдсэн Техник Ашиглалт Үйлчилгээний Албаны хамт олондоо ажил үйлсэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-2010 / 12 / 10
Эрч хүч дүүрэн залуусаар өөрсдийн хамт олныг бүрдүүлж чадсан үйлдвэрлэл худалдааны АГЬ КОМПАНИ-н удирдлагын багийнхан "Бүтээмж нэмэгдүүлэх арга зүй" болон "Бүтээлч сэтгэлгээ" сэдэв сургалтыг Монголын Хүний Нөөцийн Хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
-2010 / 11 / 19
Байгууллагын захирал, нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч, аудиторуудыг нэгтгэж, байгууллагыг үр ашигтай удирдаж, хянахад шаардагдах шинэ мэдээллийг түгээх, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтдаа эрхийлэх зорилго бүхний "Бүртгэл, аудит, санхүү, эдийн засгийн ажилтны сургалт зөвлөгөөн" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сургалт зөвлөгөөний үеэр Монголын Хүний Нөөцийн Хүрээлэн, Санхүүгийн зохицуулах Хороо, Үндэсний шинэтгэлийн хороо, Татварын ерөнхий газар, МДАИ, УНБИ, Далай ван аудит ххк, Бизкон аудит ххк, Лектор төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлгэ өрнүүллээ.
HR Фото