Танилцуулга
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
33.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
33.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
Танилцуулга
-2021 / 03 / 10
МХНИ нь Монголд анхлан "Талент менежмент"-н сургалт, семинарыг зохион байгуулсан
-2018 / 08 / 03
Монголын Хүний Нөөцийн Институтийн дэргэдэх #HumanCapital оюунлагийн сан нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн хүрээнд ном сурах, бичиг хандивлав.
-2015 / 09 / 08
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх #HumanCapital оюунлагийн сан нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн хүрээнд Их дээд сургуулиуд болон МСҮТ, ЕБС, Олон нийтийн байгууллагуудад ном сурах бичиг, хичээлийн хэрэглэл хандивлаж байна.
-2014 / 09 / 22
Монголын ирээдүй болсон залуу хойч үеийнхэндээ хүмүүнлэг үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн Монголын Хүний Нөөцийн Институт хүүхэд багачуудынхаа оюунд бага ч атугай хөрөнгө оруулахаар зорин “Human Capital” оюунлагийн аяны ээлжит хөтөлбөр БЗД 13 хороонд амжилттай хэрэгжиж байна.
-2014 / 04 / 15
МХНИ нь үндсэн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь үйл ажиллагааг явуулна.
-2013 / 06 / 15

-2012 / 11 / 26
Монголын хамгийн анхны хүний нөөцийн мэргэжлийн цахим хуудсаар та бүхэнтэй мэндчилж байгаадаа бид туйлын баяртай байна. Энэхүү цахим хуудас нь “Монголын Хүний Нөөцийн Институт”-ийн гишүүд, харилцагч, түнш байгууллагуудад хүний нөөцийн мэргэжилтнүүддээ мэдээлэл солилцох, мэдээлэл түгээх, мөн тэдний үзэл бодол, санал санаачлагаа илэрхийлэх чөлөөт индэр нь байх болно.

Та манай цахим хуудаснаас:
•    МХНИ-ийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл
•    Гишүүд болон гишүүнчлэлийн талаархи мэдээлэл
•    Институтийн дэргэдэх “Human Capital” сургалтын төвийн сургалтын хураангуй мэдээлэл
•    “Human Capital” (Хүн баялаг) сэтгүүлийн цахим хувилбар
•    Хүний нөөцийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх ”Чөлөөт индэр” болох  HR Club -ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
•    Чадварлаг боловсон хүчин хайж буй компанийн удирдлагууд болон хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан”Manрower” хөдөлмөр  зуучлалын мэргэжлийн албаны мэдээлэл (www.manpower.mn)
•    Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааны материалын дэлгэрэнгүй болон  хураангуй
•    МХНИ-ийн гадаад түншүүдийн талаархи мэдээлэл, тэдгээр байгууллагуудын сургалт семинарын талаархи мэдээлэл
•    Хүний нөөцийн удирдлагын чиглэлийн мэргэжлийн маягтууд, эх загварууд
•    Хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль эрхзүйн актууд, тэдгээрийн өөрчлөлт гэх мэт хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л цогц мэдээллийг авах болно.

      www.mhri.mn  – Цахим хуудас нь хүний нөөцийн зөв бодлогыг дэмжин хөгжүүлж, олон улсын практик туршлага дээр тулгуурласан, хүний нөөцийн монгол загварыг боловсруулж төлөвшүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Эрхэм Таны ажил үйлс тань өөдрөг байж  амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

                                                                 Хүндэтгэсэн:

 МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ

Ерөнхий захирал

Доржбатын Бартанбаатар
-2011 / 10 / 27
Монголын ирээдүй болсон залуу хойч үеийнхэндээ хүмүүнлэг үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн Монголын Хүний Нөөцийн Институт хүүхэд багачуудынхаа оюунд бага ч атугай хөрөнгө оруулахаар зорин “Human Capital” оюунлагийн аяныг эхний ээлж амжилттай хэрэгжүүлж эхэллээ.
-2011 / 10 / 26
Монголын ирээдүй болсон залуу хойч үеийнхэндээ хүмүүнлэг үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн Монголын Хүний Нөөцийн Институт хүүхэд багачуудынхаа оюунд бага ч атугай хөрөнгө оруулахаар зорин “Human Capital” оюунлагийн аяныг эхний ээлж амжилттай хэрэгжүүлж эхэллээ.
HR Фото